Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1049

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил дугаар хороолол, 24 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 34-87 тоотод оршин суух, Олхонууд овогт Хорлоогийн Болорцогт /РД:ЧН76102010/-д холбогдох,

833,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд байдаг 34 дүгээр байрны 87 тоотод оршин суудаг Хорлоогийн Болорцогт нь 2011 оны 3 сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 37 сарын 833,300 төгрөгийг “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байгаа болно. Иймд 833,300 төгрөгийг Х.Болорцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 833,300 төгрөгийг хариуцагч нь Х.Болорцогт нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 25-ны өдөр 161,300 төгрөг тус тус төлж барагдуулахаар  эвлэрчээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Х.Болорцогтоос 833,300 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 833,300 төгрөгийг хариуцагч нь Х.Болорцогт нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 25-ны өдөр 161,300 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 24,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 12,275  төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 833,300 төгрөгийг хариуцагч нь Х.Болорцогт нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 5 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 6 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 25-ны өдөр 134,400 төгрөг, 2017 оны 9 дүгээр сард 25-ны өдөр 161,300 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 12,275  төгрөг, хариуцагч Х.Болорцогтоос 12,275  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

 

 

 

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА