Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00542

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00542

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцогт сум, 2-р баг, Баянцогт, 1-1 тоотод байрлах “Моголноос” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх Р.Батсайхан /рд:2649373, утас: 76119977, 88226196/-н нэхэмжлэлтэй,

            хариуцагч: Төв аймаг, Баянжаргалан сум, 1-р баг, Жаргалант уушиг 3 гудамж, 55 тоотод оршин суух Их Монгол овогт Гончигравжаагийн Дүүрэн /НЕ64110371, утас: 80001321/-д холбогдох,

             5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Батсайхан, хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Моголноос” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компанийн Ерөнхий захирал Төв аймгийн Баянжаргаланд явж байхдаа тус сумын Гэдгэр хангай гэдэг газар уурхайд ашиглаж байсан кониверын рам төмөрнүүдийг Сумын Засаг даргад хэлж, ноос ачих буулгах  зориулалтаар ашиглах  тул  төмөр зарах эсэх  талаар ярьсан.  Г.Дүүрэн дарга 5 000 000 төгрөг  өгвөл зарна гээд дансаа өгсөн.  5730008898 тоот Г.Дүүрэнгийн дансаар 5 000 000 төгрөгийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр шилжүүлсэн.  Г.Дүүрэн нь “Сэдлэх-Эх сервис” ХХК-д давхар худалдсан байна. Г.Дүүрэнд тохирсон  ёсоор  түүний  дансанд нь төлбөр шилжүүлсэн  байтал, санаатайгаар бусдад дахин борлуулсан тул “Моголноос” ХХК-ийн захирал Г.Дүүрэнгээс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Моголноос” ХХК нь  хариуцагч Г.Дүүрэнгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Г.Дүүрэн одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, мал маллаж байгаа бөгөөд мал оролцуулан төлөх боломжгүй бол уг мөнгийг 2017 оны 09 сарын 01-ний дотор 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Моголноос” ХХК нь иргэн Г.Дүүрэнд холбогдуулан 5 000 000 төгрөг  гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

  Хариуцагч Г.Дүүрэн нь  иргэн Б.Баярмагнай /НЭ88020475/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 25 , 26 дугаар зүйлүүдэд д заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.

 

Зохигчид нь  5 000 0000 төгрөгийг Хаан банк-5730008898 дугаартай Г.Дүүрэнгийн дансаар шилжүүлсэн болох нь 2017 оны 05 сарын 20-ны өдрийн №43402331 дугаартай “Хаан” банкны шилжүүлгийн баримт болон өөрсдийн бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож  байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 09 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрөл,зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийн  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 47 475 төгрөгийг, хариуцагч Г.Дүүрэнгээс 47 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Моголноос” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Моголноос” ХХК-н нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  буюу  Г.Дүүрэн нь  2017 оны 09 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийн  улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 47 475 төгрөгийг, хариуцагч Г.Дүүрэнгээс 47 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Моголноос” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

    ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ