Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1176

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Налайх, 7 дугаар хороо, Өвөршанд 15-23 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Өлзийбаатарын Ганзориг /РД:РЙ81042711/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1198 тоотод оршин суух, Жоовынхан овогт Дэгиддоржийн Батмөнх /РД:НЩ86052870/-д холбогдох,

1,609,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Ганзориг миний бие Д.Батмөнхөд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Toyota PRIUS -10, 43-71 УНК улсын дугаартай суудлын автомашин зээлээр худалдсан. Гэрээний хугацаанд 1,445,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд үндсэн төлбөр 1,555,000 төгрөг, алданги 54,425 төгрөг нийт 1,609,425 төгрөгийг гаргуулж өгнөүү гэжээ.

 

Хариуцагч Д.Батмөнх нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Ганзоригийн нэхэмжилсэн 1,609,425 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Ганзориг нь хариуцагч Д.Батмөнхөөс 1,609,425 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Ганзоригийн нэхэмжилсэн 1,609,425 төгрөгийг хариуцагч Д.Батмөнх 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  41,550  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 20,775 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.Ганзоригийн нэхэмжилсэн 1,609,425 төгрөгийг хариуцагч Д.Батмөнх 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,550  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 20,775 төгрөг, хариуцагч Д.Батмөнхөөс 20,775 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Ганзоригт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА