| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02515/И |
| Дугаар | 2069 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2069
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/02069 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 35 гудамж, 529 тоотод оршин суух, Загалын Алтанцэцэгт /НЭ91061427/ холбогдох
270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Алтанцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай компанитай 1162799 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч нь 1162799 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 180,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс З.Алтанцэцэгтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 180,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг хэрэглэгч З.Алтанцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөг, сүүлийн сард 70,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч З.Алтанцэцэгээс 270,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 70,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Алтанцэцэгт холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 70,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 8750 төгрөгийн тал хувь болох 4375 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.Алтанцэцэгээс 43,75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ