Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Баярмаа |
Хэргийн индекс | 105/2016/0083/э |
Дугаар | 8 |
Огноо | 2016-06-13 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Иргэдийн төлөөлөгчБ.Нямжанцан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаяр,түүний өмгөөлөгч Л.Батбаяр
Шинжээч эмч Б.Ганзориг
Шүүгдэгч Л.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун, Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягад овогт Лхагвын Цэндсүрэнд холбогдох эрүүгийн 201525031035 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 21-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 11-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Итали зайрмаг” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 649А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Мягад овгийн Лхагвын Цэндсүрэн /РД: ПВ85121111/
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 649А тоотод хадам ах А.Ариунзоригийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжинд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: …Би мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаан дээр холбогдсон хэргийнхээ талаар тодорхой мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би Баянхонгор аймаг руу 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ангийн уулзалтаар явсан. Баянхонгор аймгийн төвөөсөө зайтай байсан болохоор 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгорын төвд орж ирээд нөхөртэйгөө утсаар яриад унтсан. Маргааш нь утсаа асаахад манай нөхөрийн дүүгээс хутгалуулсан гэх мессеж ирсэн. Буцаагаад залгахад Цэндээ ах Ариукаа ахыг хутгалсан, бие нь тааруу эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Тэгээд хотод ирээд нас барсан талаар мэдсэн гэх мэдүүлэг.
Шинжээч эмч Б.Ганзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт: ... Дүгнэлтээр цээжний хөндийд цус хурж, уушиг, үнхэлцэг хальс уушигны артер, уушигны хөндийн хавхлаг гэмтсэн, зүсэгдсэн шарх зулгаралт гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй байгаа, …Хатгагдсан гэдэг нь биед шарх үүссэн нөхцөл байдалаар 90 градусын өнцөг үүсгэж үүсэж болно. Зүсэгдсэн гэдэг нь биеийн дээрээс доош, доороос дээш, баруунаас зүүн, зүүнээс баруун гэсэн хэлбэрээр үүсгэгдэж болно. Ихэнхи тохиолдолд хутганы шарх нь хатгагдаж, зүсэгдсэн байдлаар хавсарч тохиолддог, …4.7 промилль спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...Биеэ хамгаалж чадахгүй гэдгийг шинжээч эмч тогтоохгүй, цусанд илэрсэн спиртээс шалтгаалж тэр хүний ухамсарт үйлдэлд хэр нөлөөлөхийг тогтоож болно. …Харин согтолтын зэргийн хувьд хүнд зэргийн согтолттой хүн нь орон зай цаг хугацааны баримжаа алдагдсан, ухамсарт үйлдэл хийх чадваргүй болсон, булчингийн үйл ажиллагаа буурсан. Энэ бол бүх хүнд ийм шинж тэмдэг илэрнэ гэв.…Хутга ир үзүүртэй зүйлсээр үүсгэгдсэн шарх, хатуу мохоо зүйлсээр үүсгэгдсэн шарх хоёр ялгаатай гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн: ...2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр надтай хадам ах А.Ариунзориг уулзсан. Бид Яармаг орчихоод үүрийн 04 цагийн үед гэртээ ирэхэд цоожтой байсан. Манай 2 хүүхэд дүүгийнд унтаж байхаар нь аваад гэртээ орж ирсэн. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ тоглоод “ээж нь ирээгүй юу” гээд юм яриад байж байтал 2 хүүхэд “ааваа ундаа байна уу?” гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Шүүгээнд байгаа гэхээр нь хайтал байхгүй байсан. Том хүү маань ундаа нэхээд уйлагнаад байхаар нь “ундаа байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би 2 хүүхэддээ гурвуулаа жаахан суниах уу гэхэд том хүү “би суниахгүй гэсэн харин охин маань сунайя” гэж хэлсэн. Тухайн үед хадам ах гэрийн зүүн баганы хажууд пиво уугаад сууж байснаа “чи яагаад хүүхэд дэглээд байгаа юм” гэхээр нь би “дэглээгүй сунайж тоглож байна” гэж хэлсэн. Тэгтэл хадам ах “чадалтай юм бол намайг сунайлгачих” гэж хэлэхээр нь би “чадна ш дээ” гэж тоглоод хэлсэн. Би 2 хүүхэдтэйгээ буйдан дээр сууж байхад хадам ах гэрийн зүүн талын баганы хажууд сууж байснаа цаашаа эргэж харсан бөгөөд гэнэт над дээр хутгатай ирээд “чи амжихгүй шүү, юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Эхлээд үзүүргүй талаар нь хүзүү рүү тулгасан, дараа нь үзүүртэй талаар нь тулгасан. Тэгээд би хутгатай гарыг нь доош дартал намайг баруун гараараа цохиод хутгатай гараа хойш татаад автал “чи намайг хатгачихлаа” гэж орилсон. Тэгэхээр нь би хутгыг нь булааж авсан бөгөөд утас асуутал байхгүй гэж хэлэхээр нь гэрээс гараад таксинд суугаад Баярсүрэнгийнд эхнэр дээрээ очоод “танай ахыг хутгалчих шиг боллоо” гэж хэлээд хутгаа гаргаад өгөхөд Баярсүрэн хутгыг гаргаад хаясан гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Дашзэвэгийн:…2015 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 6 цаг30 минутын үед манай эгч А.Ариунтуяа манай эхнэр Бүддагийгийн утас руу залгасан. Би утсыг нь аваад ярьтал Л.Цэндсүрэн, А.Ариунзориг хоёр хоорондоо муудсан байна. Нэгнийгээ хутгалсан байна гэнээ чи гялс хүрээд ирээ гэсэн. Тэгэхээр нь би шууд гараад А.Ариунтуяа эгчийнд очиход гадаа нь цагдаа нар ирчихсэн намайг оруулахгүй байсан. А.Ариунтуяа эгч хэлэхдээ яг сайн мэдэхгүй байна гээд байсан.Тэнд байсан цагдаа нар хоорондоо талийгаач гээд байхаар нь А.Ариунзориг ахыг нас барсан юм байна гэж бодсон. А.Аринутуяа эгч надад хэлэхдээ “би Цэндээ /Л.Цэндсүрэн/ ахтай чинь муудалцаад найз эмэгтэйгийнхээ гэрт 112-т очиж хоносон юм. Маргааш өглөө нь 05 цагийн үед Л.Цэндсүрэн ах чинь манай найзын гэрт гартаа хутга барьчихсан орж ирээд би танай ахыг чинь хутгалчихлаа одоо цус алдаад байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд Ариунтуяа эгч цагдаа дуудаад над руу залгасан байх. Нэг цагдаа намайг эрэгтэй дүү нь ороод талийгаачийг өргөлцөөд машинд оруулаад өг гэхээр нь би гэрт нь ороод ахыг харахад газар хэвтчихсэн цээжний зүүн талд зүрхний хавьд хутганы шарх байсан. Цээж нь нүцгэн байсан бөгөөд би өргөөд шүүх эмнэлэгийн машинд оруулсан. /хх-41/,
Мөрдөн байцаалтанд гэрч А.Ариунтуяагийн: …Би Итали зайрмагны газарт нөхөртэйгээ хамт ажилладаг юм. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 19-н цагийн орчимд хорооллын Нарлаг төвийн үүдэнд зайрмагаа тараах гээд нөхөр Л.Цэндсүрэнгийн хамт зогсож байтал манай ах А.Ариунзориг нь согтууруулах ундаа хэрэглэсэн нилээн согтсон байдалтай ирсэн. Тэгээд А.Ариунзориг “би хүргэнтэйгээ архи ууна” гээд байхаар нь би А.Ариунзоригт уурлаад “та 2 агсан зантай юм байж хамт архи ууна гэж юу байдаг юм бэ” гэж хэлсэн. Л.Цэндсүрэн зайрмагаа тараачихаад машинаа ажил дээр үлдээгээд би ахтай цуг явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Цэндсүрэнд ажил дуусаагүй байна юу яриад байгаа юм бэ гээд маргалдсан юм. А.Ариунзориг Л.Цэндсүрэн хоёрт би уурлаад Монгол Улсын Их Сургуулийн зүүн талын гэрлэн дохион дээр зогсохоор нь 20 цагийн орчимд буугаад би ганцаараа алхаад Чингисийн талбайн урд байрлах “Арт галлире” нэртэй Итали зайрмагийн салбар дээр очсон. Харин А.Ариунзориг Л.Цэндсүрэн хоёр ажлын машинаа “Трай трейд”-ын хашаанд аваачиж тавьсан гэж байсан. Тэгээд тэр хоёрыг хаашаа явсан талаар би мэдэхүй байна. Би орлогын мөнгөө тушаачихаад ажлаасаа 22 цагийн орчим Баянхошууны “112” нэртэй буудлын орчимд байдаг Л.Цэндсүрэнгийн хамаатны дүү болох Баярсүрэнгийн гэрт 23 цагийн үед очсон. Баярсүрэнгийн гэрт Баярсүрэн, эхнэр Гэрэлчимэг нар 2 хүүхдийн хамт байсан. Шөнийн 01 цаг 20 минутанд манай нөхөр Л.Цэндсүрэн 88084426 дугаарын утаснаас надруу залгаад “ хаана байгаа юм бэ” гэсэн тэгэхээр нь би “Монголд явж байна” гэж хариулаад А.Ариунзоригийг асуухад Л.Цэндсүрэн надтай хамт байхгүй байна гэж хэлсэн.Тэгээд над руу хамт ажилладаг найз болох Цэцэгсүрэн 88896504 дугаарын утаснаас залгаад “А.Ариунзориг, Л.Цэндсүрэн 2 манай гэрийн, хашааны хаалгыг нүдэж байгаад нохой хуцаад дайраад байхаар нь оруулж чадаагүй явуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би унтаад өгсөн бөгөөд намайг унтаж байхад05 цагийн үед Л.Цэндсүрэн баруун гартаа ойролцоогоор 21 см орчим урттай манай гэрийн саарал шар өнгийн төмөр иштэй ногоо арилгадаг хутгыг барьчихсан орж ирээд би танай ахыг хутгалчихлаа. Танай ах чинь цус алдаад хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаана” гэж асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгээд Л.Цэндсүрэн надтай хамт Баяраагийн гэрт байж байхад Л.Цэндсүрэнгийн дүү болох Тунбаа над руу залгаад “Танай ах А.Ариунзориг цус алдаад гэртээ хэвтэж байна цагдаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Намайг Баяраагийн гэрээс гараад Гэрлээгийн хамт такси бариад гэрлүүгээ явж байхад цагдаагаас залгаад манай нөхрийг асуухад Баяраагийн гэрт үлдсэн байгаа талаар хэлсэн. Тэгээд би Буурал ээж автобусны буудал дээр буугаад цагдаатай хамт Баяраагийн гэрт очиход Л.Цэндсүрэн тэнд байсан бөгөөд надтай хамт ирсэн цагдаа Л.Цэндсүрэнг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-46-48/,
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Мөнгөнтуяагийн:…2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг өнгөрч байхад хадам ах Л.Цэндсүрэнгийн 2 хүүхэд болон, П.Нямгэрэлийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамж-649а тоотод байрлах гэртээ ирсэн. Тэгээд 22 цагийн үед Л.Цэндсүрэн ахын хүүхдүүдийг унтуулчихаад П.Нямгэрэл бид 2 зурагт үзэж байгаад 02 цагийн үед унтаж амрах гээд хэвтсэн. Тэгтэл 05 цагийн орчимд гэрийн гадаа Л.Цэндсүрэн ахын дуу гараад байсан бөгөөд нэг хүнтэй хамт юм яриад ирж байгаа сонсогдсон. Удалгүй Л.Цэндсүрэн ах манай гэрийн хаалгыг тогшиж манай гэрт орж ирээд П.Нямгэрэлээс гэрийнхээ түлхүүрийг авчихаад 2 хүүхдээ дагуулаад хамт ирсэн залуутайгаа цуг гэртээ орсон. Л.Цэндсүрэн ах гэртээ орчихоод 2 хүүхдээ загнаад чанга чанга дуугараад байсан бөгөөд удалгүй бага охин Ц.Мөнхжин чанга уйлахаар нь би Л.Цэндсүрэн ахын гэрт орсон. Тэгтэл Л.Цэндсүрэн ахын хадам ах Ариука /А.Ариунзориг/ гэрийн хойморт байрлах буйдангийн урд зүүн талаараа хэвтсэн байдалтай гар нь цус болсон, мөн Л.Цэндсүрэн ахын гар нь цус болсон гартаа хутга барьсан буйдангийн хажууд зогсож байсан.Би айсандаа Л.Цэндсүрэн ахын гэрээс гарч буцаж гэртээ орсон бөгөөд П.Нямгэрэл, Л.Цэндсүрэн ахын 2 хүүхдийг дагуулаад манай гэрт орж ирсэн. Удалгүй Л.Цэндсүрэн ах манай гэрт орж ирээд нэгжтэй утас байна уу гэж асуусан бөгөөд байхгүй гэж хэлэхэд гэрээс гараад ямар нэг юм ярилгүй төв зам руу алхаад явсан. Тэгээд би П.Нямгэрэлийн утаснаас 102 дугаарт залгаж дуудлага өгчихөөд П.Нямгэрэл бид хоёр Л.Цэндсүрэн ахын 2 хүүхдийг дагуулаад Л.Цэндсүрэн ахын үеэл дүү Бямбаагийн гэрт очсон бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн.Л.Цэндсүрэн ах гэртээ орсноос хойш хүнтэй маргалдах болон зодолдож байгаа чимээ анир сонсогдоогүй, харин Л.Цэндсүрэн ах хоёр хүүхдээ загнаж байгаа чимээ сонсогдсон. /хх-50-52/,
Мөрдөн байцаалтанд шинжээч эмч Б.Ганзоригийн:…хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт ухаан, өвдөлтийг мэдрэхгүй, орон зай, цаг хугацаа, баримжаа алдагдсан буурсан байдаг. Ухамсарт үйлдэл хөдөлгөөн биеэ хамгаалах чадвар буурсан байна гэсэн мэдүүлэг /хх-99/, …Мөрдөн байцаалтын туршилттай танилцлаа, гэрэл зургийн үзүүлэлтийг үзлээ. Энэ нөхцөл байдлыг харахад хохирогчийг үхэлд хүргэсэн, цээжний зүүн урд дээд хэсэгт, цээжний хөндий нэвтэрч уушиг, үнхэлцэг, уушигны артер гэмтээсэн хатгагдсан шарх нь хохирогч А.Ариунзориг нь хутгаа өөр уруугаа чиглүүлж барьсан үедээ гараа хүчтэй угзран татахад учирах боломжтой байна. Өөрөөр хэлбэл туршилтаар тогтоогдож байгаа нөхцөл байрлалд хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл учирах боломжтой байна гэсэн мэдүүлэг / 1-р хх-194/,
Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхбатын: ....Ариука /Ариунзориг/ ах хамгийн сүүлд аавтай хамт согтуу ирсэн тэгээд зодоон болсон юм. Ариука ах шкафнаас хутга аваад аав руу далайгаад дайрсан тэгэхээр нь аав булаагаад авчихсан юм. … аав тэгэхэд намайг бос суу гэж хэлсэн тэгж тоглосон юм. Намайг загнаагүй, …эхлээд Ариука ах хутга авсан юм, тэгээд аав руу далайгаад дайрсан юм, манай гэрийн хутганууд шкаванд байдаг юм. Аав хутгыг нь булааж авсан, цаашаа юу болсонг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-217/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №1434-т:
1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, зүүн шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.3. Шарх гэмтэл учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ. 5. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 7. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 4.7% этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэг болно гэсэн дүгнэлт /хх-95х /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 7212 тоот дүгнэлтэд:
Шүүх сэтгэц гэм судлалын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №784 дүгнэлтэд:
1. Л.Цэндсүрэн нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан.
2. Л.Цэндсүрэн нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Л.Цэндсүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт./1-р хх-н 229/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9х/, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15х/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/, Туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-38х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 124х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123х/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 127-143х, 160-170х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч Л.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 649А тоотод хадам ах А.Ариунзоригийг хамт архи ууж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжинд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
гэрч Э.Мөнгөнтуяагийн…Л.Цэндсүрэн ах гэртээ орчихоод 2 хүүхдээ загнаад чанга чанга дуугараад байсан бөгөөд удалгүй бага охин Ц.Мөнхжин чанга уйлахаар нь би Л.Цэндсүрэн ахын гэрт орсон. Тэгтэл Л.Цэндсүрэн ахын хадам ах Ариука /А.Ариунзориг/ гэрийн хойморт байрлах буйдангийн урд зүүн талаараа хэвтсэн байдалтай гар нь цус болсон, мөн Л.Цэндсүрэн ахын гар нь цус болсон гартаа хутга барьсан буйдангийн хажууд зогсож байсан гэх мэдүүлэг/хх-50-52/,насанд хүрээгүй гэрч П.Нямгэрэлийн...бид 2 цуг ортол Мөнхбат, Мөнхжин 2 уйлчихсан Ариунзориг ах гэрийн баруун хойд хэсэгт хэвтэж байсан...Цэндсүрэн ах гартаа жижиг хутга барьчихсан байсан. ... тэр хутга нь цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх-53-55/, гэрч А.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ...намайг унтаж байхад 05 цагийн үед Л.Цэндсүрэн баруун гартаа ойролцоогоор 21 см орчим урттай манай гэрийн саарал шар өнгийн төмөр иштэй ногоо арилгадаг хутгийг барьчихсан орж ирээд би танай ахыг хутгалчихлаа. Танай ах чинь цус алдаад хэвтэж байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1434 тоот актын.... талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, зүүн шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шарх гэмтэл учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зулгаралт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигны артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ гэсэн дүгнэлт, /хх-95х/2015 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 7213 тоот шинжээчийн актын...талийгаач А.Ариунзоригийн гэх цус нь ABO системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна гэсэн дүгнэлт /хх-96х/, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хутганд талийгаач А.Ариунзоригийн цусны бүлэгтэй адил бүлэгтэй цус илэрсэн талаар ... 9,5 см шаргал өнгийн хуванцар оруулгатай 22,5 см урттай хутганы дээр цус илэрсэн...ABO системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна гэсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7221 тоот шинжээчийн дүгнэлт /хх-89х/, шүүгдэгч Л.Цэндсүрэнг сэтгэцийн хувьд эрүүл, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай болохыг дүгнэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын 1053 тоот дүгнэлт /хх-219/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас барсны гэрчилгээ, шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Л.Цэндсүрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04 цагийн үед гэртээ хоёр хүүхдээ дагуулж ороод суниалгахад нь талийгаач А.Ариунзориг нь чи хүүхэд дэглээд байхдаа яадаг юм гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар түүнийг хутгалж түүний биед цээжний хөндийд нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, уушигний артери, хавхлага гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, зүүн шилбэнд цус хуралт, шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүдийг учруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Харин прокуророос шүүгдэгч Л.Цэндсүрэнг 2015 оны 8 дугаар сарын 10-ний өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 649А тоотод хадам ах А.Ариунзоригийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:
Хохирогч А.Ариунзориг нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан боловч хүний согтолтын хир хэмжээ нь цусан дахь этилийн спиртийн агууламжаас гадна хувь хүний бие физиологийн онцлогоос хамаарах тул дан ганц шүүх химийн шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан А.Ариунзорийг биеэ хамгаалах чадваргүй хэмжээнд хүртлээ хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэх боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дах хэсэгт “ яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно” гэж хуульчилжээ.
Мөн шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн “...хохирогч миний хоолойд хүчтэй хутга тулгасан...” гэх мэдүүлэг нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11691 дугаартай дүгнэлтэд дурьдсан Л.Цэндсүрэнгийн “...биед хүзүүний урд хэсэгт хатгагдсан шарх, зурагдал үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Энэ талаар Л.Цэндсүрэн нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлж байсныг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх Л.Цэндсүрэнг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах, шүүгдэгчийн эрх чөлөөг нь хуульд заасан хугацаагаар хязгаарлаж, нийгмээс тусгаарлахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга, сэдэлт, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Олонбаяр 4.013.500 хүлээж авсан цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан жинсэн өмд 1 ширхэг, дотоож 1 ширхэг, зуны хос гутал 1 ширхэг, цагаан өнгийн оймс 1 ширхэг, эрэгтэй хүний тэлээ 1 ширхэг, сэнгүр пивоны лааз 5 ширхэг, цагаан саарал шорт 1 ширхэг, саарал фудволк 1 ширхэг, саарал майк 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Шүүгдэгч Л.Цэндсүрэнгийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 307 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлт түдгэлзүүлж, Л.Цэндсүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ