| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 2108000000620 |
| Дугаар | 2021/ШЦТ/621 |
| Огноо | 2021-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/621
2021 06 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2108000000620 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой; мэргэжилгүй, “СМАШ” ХХКомпанид үйлчилгээний ажил эрхэлдэг, ам бүл-2, эцгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар хороо, Эрдэнэтолгой баг, Арцатын 12 дугаар гудамж, 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 9 дүгээр гудамжны 39 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал, - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Өндөр тайж овогт Лувсандагвын Баярсайхан (РД:АС82121513).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Яллагдагч Л.Баярсайхан нь 2021 онь 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжны 6 тоотод иргэн Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хамар ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, завж уруулын салстад язарсан шарх, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярсайхан “2021 онь 04 дүгээр сарын 11-ний өдрийн урьд өдөр нь Г.Мягмарсүрэн над руу утсаар яриад машины бичиг баримт, иргэний үнэмлэх зэрэг байхгүй байна. Хоёулаа хамт дэлгүүрийн камер шүүлгэмээр байна гэсэн. Тэгээд Г.Мягмарсүрэн бид хоёр 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзаад хохирогчийн машин дээр очсон. Тэр өдрийнхөө орой нь Б.Жаргалсайхан гэх залуутай уулзаад хамт архи уусан. Тэгээд ийм зүйл болсон байсан” гэв. Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд: - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Г.Мягмарсүрэнгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), гэрч Т.Долгоржавын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), гэрч Б.Жаргалсайханы мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), Л.Баярсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3284 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас), - Шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 4 хуудас, “СМАШ” ХХКомпанийн тодорхойлолт 1 хуудас,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-70 дугаар тал), эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34, 63 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 36 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Баярсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч Л.Баярсайхан нь 2021 онь 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 4 дүгээр гудамжны 6 тоот хашаан дотор иргэн Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: - Хохирогч Г.Мягмарсүрэнгийн ”...Баярсайхан гэх залуутай...найз Жагаагийн гэрт 18 цагийн орчимд очсон. Дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос 6 ширхгийг авч гурвуулаа хувааж уутал Жагаа тасраад унтчихсан хойгуур Баярсайхан над руу агсам тавьж “Танай талийгаач ах намайг зоддог байсан” гэж янз бүрийн зүйл яриад байхаар нь...би жорлон орох гээд гэрээс гартал Баярсайхан араас гарч ирээд хашаан дотор намайг барьж аваад баруун гараараа зүүн нүдний шанаа хэсэгт нэг удаа цохиж газар унагааж байгаад баруун хөлөөрөө зүүн нүд, шанаа хэсэг рүү 2-3 удаа өшиглөж намайг ухаан алдуулсан. Нэг сэртэл Баярсайхан явчихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-6), - Гэрч Т.Долгоржавын “...нэг хашаанд хамт амьдардаг манай хүү Жаргалсайханы гэрт...2 танихгүй залуу 2,5 литрийн том пиво 2 ширхгийг барьчихсан орж харагдсан...Орой 21 цагийн орчимд нөгөө хоёр залуу хашаан дотор хэрэлдэж маргалдаад манай хүүгийн гэрт буцаж орчхоод хэсэг хугацааны дараа буцаж гарч ирээд дахин хоорондоо зодолдож хэрэлдэж маргалдаад байсан. Тэгтэл жижиг биетэй залуу нь нөгөө өндөр залууг цохиж газар унагаж байгаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөж авчхаад гэр рүү яваад орчихсон. Харин нөгөө өндөр залуу жорлонгийн баруун талд газар хэвтээд босохгүй байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч нөгөө залууг дуудтал юм дуугарахгүй байхаар нь хүүгийнхээ гэрт орж нөгөө жижиг биетэй залууг “Чиний зодсон хүн босохгүй хэвтээд байна” гэж хэлтэл манай хүү /Жаргалсайхан/ гэрээсээ гарч нөгөө өндөр залууг дуудаж татсан чинь...босоод манай гэрт орсон. Тэгэхээр нь би араас нь ортол тухайн залуугийн зүүн шанаа хэсэг нь цус болчихсон харагдахаар нь угааж цэвэрлэж өг гэж хүүдээ хэлсэн. Нөгөө намхан залууг гэртээ харьж амар гээд хөөж явуулсан...” гэх мэдүүлэг (хх-13), - Гэрч Б.Жаргалсайханы “...Мягмарсүрэн над руу утсаар ярьж “Хаана байгаа юм бэ? Би Баярсайхантай хамт явж байна тоглох уу” гэж хэлэхээр нь “гэртээ байна” гэхэд “Дүүргийн автобусны буудал дээрээс ирээд авчих” гэхээр нь Дүүргийн автобусны буудал дээр очтол Мягмарсүрэн, Баярсайхан хоёр зогсож байхаар нь машиндаа суулгаж гэр рүүгээ явж байтал тэр хоёр дэлгүүрийн үүдэнд зогсчих гээд дэлгүүр орж 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос нэлээн хэдэн ширхгийг авсан. Тэгээд манай гэрт ирж бид гурав нөгөө пивонуудыг нь хувааж ууж суусан. Нэг мэдэхэд би тасраад унтчихсан. Намайг унтаж байхад манай ээж Долгоржав сэрээгээд “Танайд ирсэн хоёр нөхөр чинь нэгийгээ аллаа. Гадаа нэг нь хэвтээд босохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гартал Мягмарсүрэн манай хашаан дотор жорлонгийн хажууд хэвтэж байхаар нь дуудаж сэрээтэл яасан гээд босож ирэхээр нь гэрт оруултал нүүр нь цус болчихсон, зүүн шанаа хэсэг нь шалбарсан харагдаж байхаар нь цусыг нь угааж цэвэрлэж өгөөд боож өгсөн...” гэх мэдүүлэг (хх-15), - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3284 дугаартай: “хэсэг газрын үзлэгээр зүүн хөмсөгний дээр 3,0x2,0 см, зүүн нүдний гадна булан, шанаа хамарсан 7,0x2,5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн зулгаралттай, хавдсан. Зүүн хацар хаван, хавдартай. Зүүн нүдний дээд зовхинд 5,0x2,0 см, доод зовхинд 5,0x2,0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралт, 1,5x0,8 см хүрэн ягаан тасархайтсан зулгаралттай, хавдсан. Зүүн хацрын доод хэсэгт 1,5x1,0 см, 0,5x0,4 0,5x0,5 см хэмжээтэй цайвар ногоон өнгөр бүхий язарсан шархтай. Зүүн өвдөгт 2,0x1,5 см, 1,0x1,0 см хэмжээтэй арьс өнгөц хууларсан зулгаралттай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй. 1. Г.Мягмарсүрэнгийн биед хамар ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завж, уруулын салстад язарсан шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх23-24) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар
имтаас дүгнэвэл Л.Баярсайхан нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Г.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Өөрөөр хэлбэл Л.Баярсайхан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /3284 дугаартай/-ээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Л.Баярсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр гэм буруугийн дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг тус тус тэмдэглэв. - Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мягмарсүрэн нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 700.000 төгрөгийг хохиролд авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Л.Баярсайханыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас ”шүүгдэгч Л.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Л.Баярсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтвортой орлоготой/ зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Бусад асуудлаар: Эрүүгийн 2108000000620 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Өндөр тайж овогт Лувсандагвын Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. З. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн 2108000000620 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай. 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Баярсайханд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР