| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01020/И |
| Дугаар | 1219 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 1219
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, горькийн 14-303 тоотод оршин суух, Олхунуд овогт Сэнгээгийн Болормаа /РД:ПЮ79022567/-д холбогдох,
330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Болормаа нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1132081 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. С.Болормаа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд С.Болормаагаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 220,000 төгрөг, алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Болормаагаас 330,000 төгрөг нэхэмжилснээс, 110,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 220,000 төгрөгийг хариуцагч С.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Болормаад холбогдуулан 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Болормаагаас 330,000 төгрөг нэхэмжилснээс, 110,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 220,000 төгрөгийг хариуцагч С.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 10,550 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Болормаагаас 330,000 төгрөг нэхэмжилснээс, 110,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 220,000 төгрөгийг хариуцагч С.Болормаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөг, хариуцагч С.Болормаагаас 5,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА