Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1221

 
 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 65-59 тоотод оршин суух, Багшийхан овогт Мөнхдашийн Оргилсайхан /РД:ЙЮ80060678/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 65-59 тоотод оршин суух, Шарнууд овогт Цэдэнбалын Хишигжаргал /РД:ГК80010186/ нарт холбогдох:

Зээлийн гэрээний үүрэгт 30,945,638.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад:

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Оргилсайхан болон “Голомт банк” нар харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ЗГ3625100256 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр “Голомт банк” нь М.Оргилсайханд 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Голомт банк нь иргэн Ц.Хишигжаргалтай 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ИГ3625100256 тоот “Ипотекийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ц.Хишигжаргалын өмчлөлийн Ү- 2207002613 дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн 5-р хороо, Нисэх, 7-р байр, 60 тоот хаягт орших, 55.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчтэй байгуулсан 3Г3625100256 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч М.Оргилсайхан нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 615 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, үндсэн хүүнд 9,773,394.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,172,243.83 төгрөг, нийт 30,945,638.53 төгрөгийн өр төлбөртөй байна. Иймд М.Оргилсайханаас 30,945,638.53 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Хишигжаргалтай байгуулсан ИГ3625100256 тоот “Ипотекийн гэрээ”-нд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь 30,945,638.53 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Оргилсайхан, Ц.Хишигжаргал нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг тус тус төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Хишигжаргалын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх, 7 дугаар байр, 60 тоот хаягт орших, 55.3 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, зохигч харилцан тохиролцож эвлэрчээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” нь хариуцагч М.Оргилсайхан, Ц.Хишигжаргал нарт холбогдуулан 30,945,638.53 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн 30,945,638.53 төгрөгийг хариуцагч М.Оргилсайхан, Ц.Хишигжаргал нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг тус тус төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Хишигжаргалын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх, 7 дугаар байр, 60 тоот хаягт орших, 55.3 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 312,679 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 156,339 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн 30,945,638.53 төгрөгийг хариуцагч М.Оргилсайхан, Ц.Хишигжаргал нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 15,472,817 төгрөг тус тус төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Хишигжаргалын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Нисэх, 7 дугаар байр, 60 тоот хаягт орших, 55.3 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,679 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 156,339 төгрөг, хариуцагч М.Оргилсайхан, Ц.Хишигжаргал нараас 156,339 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

            3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

                                    ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА