Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0198

 

221/МА2023/0198

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК, “Г” ХХК*******иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Нэхэмжлэгч “Э” ХХК, “Г” ХХК нар

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 802 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, С.Э, өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0638/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК, “Г” ХХК*******иуд нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “... түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 802 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1, Усны тухай хууль /шинэчилсэн найруулга/*******ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.1.9 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6, 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, “Г” ХХК*******иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Э” ХХК*******ийн MV*******14905 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Г” ХХК*******ийн MV*******015584A дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/*******той давхцалтай үндэслэлээр цуцалсны улмаас нэхэмжлэгч нар нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоож, үлдэх хэсэг болох Ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сэргээх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэсэн.

3.2. Ингэж шийдвэрлэхдээ үндэслэх хэсгийн 2.1*******т “нэхэмжлэгч нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 17*******ны өдөр 22/19 дугаартай албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүссэнд нийслэлийн Засаг дарга хариу өгөөгүй байна” гэж зөв дүгнэсэн. Гэтэл үндэслэх хэсэгт нийслэлийн Засаг даргын хариу өгөөгүй эс үйлдэхүйг тогтоогдсоор байтал шийдвэрийн үндэслэл хэсгийн 2.3*******т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан А/609 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хууль нийцэхгүй.

3.3. Учир нь нийслэлийн Засаг дарга манай албан бичигт хариу өгөөгүй бол хуульд заасан эс үйлдэхүй байх учиртай. Манай компанийн зүгээс нийслэлийн Засаг дарга хуулийн дагуу хариу өгөөгүй гэж маргаж байхад хариу өгөх шаардлагагүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

3.4. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1*******д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ” гэж заасан. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөлг гомдол гаргагчид мэдэгдэх ёстой, хугацааг сунгасан тохиолдолд нийтдээ 60 хоногийн дотор шийдвэрлэх ёстойг хуульчилсан энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тохиолдлыг эс үйлдэхүй гэж заасан хуулийн тодорхой заалт байна.

3.5. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын хүсэлтэд хариу өгөөгүй нь эс үйлдэхүй тогтоогдсоор байтал хариу өгөх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

3.6. Нэгэнт эс үйлдэхүй тогтоогдсон тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4*******д зааснаар даалгаж шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хариу өгөөгүй байхад өгөх шаардлагагүй гэж дүгнэн холбогдох захиргааны акт гаргах шаардлагагүй гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3.7. Иймд шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжаар тус аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингээд дээрх нэхэмжлэгч нар шүүхэд хандаж улмаар гурван шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21*******ний өдрийн А/609 дугаартай захирамж хэвээр үлдсэн бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэр гарч өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5*******д зааснаар тогтоосон хугацаанд нь нөхөн олговор төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа явуулах эрхтэй гэж зааж нэхэмжлэлдээ дурдсан.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6 дахь хэсэг заасан дүгнэлт үндэслэлгүй. Дээрх аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэх үндэслэлээр цуцалсан байдаг. 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмаар нэхэмжлэгч нар нөхөн олговор авах байсан боловч тухайн үедээ хүсэлтээ гаргаагүй ба хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгааг анхаарч үзсэнгүй.

4.4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Э” ХХК*******ийн MV*******14905 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Г” ХХК*******ийн MV*******015584A дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 50 дугаар тогтоол /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай/*******той давхцалтай үндэслэлээр, нийслэлийн Засаг даргаас 2017 оны 08 дугаар сарын 21*******ний өдрийн А/609 дугаар захирамжаар цуцалж, уг асуудлаар маргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25*******ны өдрийн 285 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 23*******ны өдрийн 03 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч “Э” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18*******ны өдрийн 09 дугаартай албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг, нэхэмжлэгч “Г” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 17*******ны өдрийн 22/19 дугаартай албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүссэнд нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Мөн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол нь “... нийтлэг шинжээр тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбоотойгоор гарсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож буй захиргааны акт” гэж дүгнэжээ.

 

3. Улаанбаатар хотын хүн амыг ундны цэвэр усаар найдвартай хангах зорилгоор баталсан тус нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4*******т тусгайлан заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзнэ.

 

4. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн гарсан нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21*******ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дугаартай захирамжаас үүдэлтэйгээр нэхэмжлэгчээс түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоох боломжтой, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1*******д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж заасантай нийцэх тул захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болохоор байна.

 

5. Тодруулбал, хариуцагч нараас гаргасан шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь заалтад заасан нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, зорилгоор гарсан, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан нэхэмжлэгч нарын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй тул эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцалсан акт гэж үзэхээр байна. 

 

6. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, .. тухайн үедээ хүсэлтээ гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг үгүйсгэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.14*******1.17 дахь дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

7. Нэхэмжлэгч нараас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хариуцагч нараас гаргасан эерэг бүхий захиргааны актуудын улмаас цуцлагдсан, тухайн актууд нь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн зорилгодоо нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэгчийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиг олох, олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг захиргааны байгууллагаас цуцалсан тул түүний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх ёстой тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас нөхөн олговор авах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгахгүй юм.

 

8. Харин нэхэмжлэгч нарын “... ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хангах боломжгүй.

 

9. Нэхэмжлэгч нараас хүргүүлсэн гэх албан бичгүүд нь өмнө эзэмшиж байсан MV*******015584A түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, МV*******14905 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг буцаан сэргээх агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй захиргааны актын шинжийг агуулж байх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтэд огт хариу өгөөгүй нь хууль бус боловч, өргөдөлд дурдсан асуудалд татгалзах эрхтэй болно.

 

10. Тодруулбал, нэхэмжлэгчээс хүргүүлсэн хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэх эсэх нь түүний сонгох боломжид хамаарах бөгөөд MV*******015584A, МV*******14905 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, хариуцагчийн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн энэ тохиолдолд дахин тусгай зөвшөөрлийг буцаан сэргээх үр дагавар үүсгэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

11. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугаар сарын 01*******ний өдрийн 802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

                     ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

 

                     ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН