| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00607/И |
| Дугаар | 00607 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 00607
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2017/00607 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сурагчийн 75 дугаар гудамжны 839 тоотод оршин суух, УК62020508 дугаар регистртэй, эмэгтэй, Дархан овогт Цэен-Ойдовын Тамирмаагийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00585/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Энхболд нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Тамирмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 онд Улаанбаатар хот дахь Санхүү эдийн засгийн техникум төгсөөд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангийн даргын 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр тушаалаар тус ангийн тооцооны нягтлан бодогчийн ажилд томилогдож, 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болно. Дээрх ажилласан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн боловч албан ёсоор баталгаажуулаагүй шалтгаанаар ажилласан энэ хугацаа улсад ажилласан жилийн нийт хугацаанд тооцогдох боломжгүй болоод байгаа болно.
Иймд Ц.Тамирмаа миний 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Монголын Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч ажилтай, РХ70060914 дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19 дүгээр байрны 17 тоотод оршин суух, Бэсүд овогт Ванчигдоржийн Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Тамирмаа нь 1982 оны 08 сард Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангийн даргын тушааалаар тооцооны нягтлан бодогчоор ажилд томилогдоод 1985 оны 08 сар хүртэл ажилласан байдаг. Тэрээр одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичсэн ажилласан хугацааг баталгаажуулаагүй учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд нэхэмжлэгч Ц.Тамирмааг 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн Аж ахуйн удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Тамирмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Тамирмаа Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар,
Барилга цахилгаан сантехникийн засварын ангиас 1983 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Циен-Ойдовын Тамирмаад олгосон “01. 1982 оны 08 сарын 16. Барилга цахилгаан сантехникийн засварын ангид тооцооны ня-богоор авч ажиллуулав. Ангийн даргын 1982 оны 8-р сарын 16-ны өдрийн 84-р тушаалаар. 02. 1985 оны 8 сарын 01. МУИС-д суралцах болсон тул ажлаас чөлөөлөв. Ангийн даргын 1986 оны 7-р сарын 21-ний өдрийн №66 тоот тушаалаар...” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Мөрөн хотын Барилга цахилгаан сантехникийн засварын ангийн 1982 оны 8 дугаар сарын 26-ны “1982 онд санхүү эдийн засгийн техникум төгсөж ирсэн Циен-Ойдов овогтой Тамирмааг 1982 оны 8 дугаар сарын 16-наас эхлэн тооцооны ня-бо Р.Тольгоогийн өвчтэй байгаа хугацаанд түр ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд авах тухай” №84 дугаартай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид 1985 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “ня-бо Тамирмаа уралдаант шалгалтанд орж их сургуульд явах болсон тул 1985 оны 8-р сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж аймгийн хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №66 дугаартай тушаалын хуулбар,
Гэрч Н.Энхтайваны “...Ц.Тамирмаа нь Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан засварын анги гэж байхад тэнд 1982 оны 8 сараас 1985 оны 8 сар хүртэл хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэгээд сургуульд суралцахаар гарч байсан юм. Тооцооны нягтлан бодогч хийдэг байсан... тасрахгүй ажиллаж байсан. 3 жил орчим ажилласан... би тус байгууллагад 1980 оноос 1987 он хүртэл хугацаанд туслах ажилтан, сантехникч зэрэг ажил хийж байсан. 1987 оноос хойш өөр газарт ажилласан... тухайн үед Рэнчиндорж дарга ажиллаж байсан...” гэх мэдүүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд Ц.Тамирмаагийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархан овогт Цэен-Ойдовын Тамирмаагийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник, засварын ангид 1982 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА