| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00562/И |
| Дугаар | 151/ШШ2017/00571 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00571
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00571 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт сэрүүн дэнж, 41 байр, 1 тоотод оршин суух Чонос овогт Дарийн Цэцэгмаа /ЙС75022208, утас:99985515/-д холбогдох,
Зээлийн төлбөр 10 269 591 /арван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Цэцэгмаа нь 2014 оны 12 сарын 02-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 10 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2016 оны 12 сарын 02-ны өдөр төлж дууссан. Өнөөдрийг хүртэл 5 сар гаруй хугацаанд зээл хэтэрч төлөөгүйгээс Сум хөгжүүлэх сангийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байх тул Д.Цэцэгмаагаас үндсэн зээл 9 615 000 төгрөг, хүү 552 763 төгрөг, алданги 101 728 төгрөг, нийт 10 269 591 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 онд 10 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн /2 жилийн хугацаатай/ энэ хугацаанд 550 000 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээлээс төлж чадаагүй болно. Нэхэмжилсэн 10 269 591 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас иргэн Д.Цэцэгмаад холбогдуулж зээлийн төлбөр 10 269 591 /арван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөг нэхэмжилсэн байна. Зохигчдын хооронд 2014 оны 12 сарын 02-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга баталж, тус сангийн нягтлан бодогч, иргэн Д.Цэцэгмаа, хамтран зээлдэгчээр М.Батзаяа нар гарын үсэг зурж, талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдэж 10 000 000 төгрөгийг зээлсэн ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 02-ны дууссан ба нэхэмжлэгч нь хариуцагчаар зөвхөн Д.Цэцэгмааг сонгосон байна.
Хариуцагч нь үндсэн зээл 9 615 000 төгрөг, зээлийн хүү 552 863 төгрөг, алданги 101 728 төгрөг нийт 10 269 591 /арван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.
Зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Цэцэгмаагаас 89 631.73 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.
Төрийг төлөөлж хяналтын прокурор Х.Оюунцэцэг, төрийн байгууллагын хүсэлтээр Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу оролцсныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 10 269 591 /арван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун ерэн нэгэн/ төгрөгийг хариуцагч Д.Цэцэгмаа нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэцэгмаагаас 89 631.73 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ