Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00572

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 151/ШШ2017/00572

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

 

Төв аймаг, Зуунмод сум, Энхтайван, 6-р баг, 8-5 тоотод оршин суух Боржигон овогт Мижидийн Эрдэнэбаатар /НЭ66091172, утас:94126619/-д холбогдох,

 

 Зээлийн төлбөр 3 405 240 /гурван сая дөрвөн зуун таван мянга хоёр зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           М.Эрдэнэбаатар нь 2016 оны 05 сарын 03-нд "Сум хөгжүүлэх сан"-гаас 3 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай 2017 оны 11 сарын 03-ны өдөр төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан хугацаандаа зээлээ графикийн дагуу төлөөгүйгээс Сум хөгжүүлэх сангийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байх тул М.Эрдэнэбаатараас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 90 000 төгрөг, алданги 315 240 төгрөг, нийт 3 405 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

  Хариуцагч М.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 06 сард Мод, модон эдлэлийн чиглэлээр 3 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа ба захиалга буурсан тул зээлийг графикийн дагуу сар сард нь төлөөгүй нь үнэн. Одоо  захиалга ирж, ажил хэвийн явагдаж байгаа. Нэхэмжилсэн 3 405 240 төгрөгийг 2017 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас  иргэн М.Эрдэнэбаатарт холбогдуулж  Зээлийн төлбөр 3 405 240 /гурван сая дөрвөн зуун таван мянга хоёр зуун дөчин/ төгрөг нэхэмжилсэн байна. Зохигчдын хооронд  2016 оны 05 сарын 03-нд Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга баталж, тус сангийн нягтлан бодогч, иргэн  М.Эрдэнэбаатар,  хамтран  зээлдэгчээр  Э.Нармандах  нар  гарын үсэг зурж талуудын хооронд  зээлийн гэрээ бичгээр хийгдэж  3 000 000 төгрөгийг зээлсэн ба  тэдний хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Гэрээний  хугацаа  2017 оны 11  сарын   3 нд дуусах нөхцөлтэй  байна. Талуудын хооронд байгуулсан  зээлийн  гэрээний  4.1.1-д  “ Зээлдэгч  ...гэрээнд  заасан  зээлийн  үндсэн  өр, хүүгийн  болон   бусад  өрийг  хугацаанд нь гүйцэтгээгүй,  энэ  нь 90  хоног   үргэлжилсэн бол “ гэрээг цуцлах үндэслэл болно гэж заажээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний графикийн дагуу төлөлт хийгээгүйгээс нэхэмжлэгч тал  хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар шаардсан байна.

  Нэхэмжлэгч  нь  хариуцагчаар зөвхөн М.Эрдэнэбаатарыг сонгосон байна.

    Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх  шалтгаан байсан хэдий ч гэрээний 4.2-д заасан үүргээ ухамсарлаж гэрээ цуцлахыг  зөвшөөрсөн байна.    

                          

Хариуцагч   нь  үндсэн зээл  3 000 000  төгрөг,  зээлийн хүү  90 000  төгрөг,  алданги   3 405 240  төгрөг нийт 3 405 240 /гурван сая дөрвөн зуун таван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Зохигчид зээлийн төлбөрийг 2017 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Төрийн төлөөлж хяналтын прокурор Г.Энхбат төрийн  байгууллагын  хүсэлтээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1.-д заасны дагуу оролцсоныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Эрдэнэбаатараас 34 716.92 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн  41 дүгээр  зүйлийн 41.1.3-д  зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 3 405 240 /гурван сая дөрвөн зуун таван мянга хоёр зуун дөчин/ төгрөгийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнэбаатар нь бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын  эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Эрдэнэбаатараас 34 717 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд  оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                      Л.ОЮУНЦЭЦЭГ