Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00585

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2017/00585

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                            

      Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Люкс хаус-5, 153-р байр, 2 давхарт байрлах “Хаан” банкны төв салбар /рд:2693321/-ын  нэхэмжлэлтэй

      Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлааст алтандорнод 1 гудамж, 17 тоотод оршин суух Боржигон овогт Балжиннямын Гантөмөр /рд:ЕТ59072901, утас:99751685/, Төв аймаг, Заамар сум, 3-р баг, Хайлаастад оршин суух Боржигин овогт Батмөнхийн Батбаяр /рд:ЕТ83111514/ нарт холбогдох,

      Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2 701 264,49 төгрөг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Хаан” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батбаяр, Б.Гантөмөр нар тус банкны Төв салбарын Өгөөмөр тооцооны төвөөс 2015 оны 01 сарын 22-ны өдөр №ЗГ-15/14 тоот зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийн зээлийг 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Б.Батбаяр, Б.Гантөмөр нарын эзэмшлийн Төв аймаг, Заамар 3-р баг, Хайлааст алтандорнод 1 гудамж, 17 тоотод байрлах 42 инч 1 ш /hair/, хөргөгч 1ш /sharp/ Угаалгын машин, ирээдүйд орж ирэх цалингийн болон түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалсан. Зээлийн хувиарын дагуу нийт 8 414 553,15 төгрөгийг төлж барагдуулсан. Эргэн төлөлтийн хугацааг 309 хоногоор хэтрүүлсэн. Иймд Б.Батбаяр, Б.Гантөмөр нараас үндсэн зээл 2 343 210,51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 305 181,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46 372,04 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6 500 төгрөг, нийт 2 701 264,49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч Б.Батбаяр, Б.Гантөмөр нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2015 оны 01 сарын 22-ны өдөр “Хаан” банкнаас цалингийн зээлийг 24 сараар 9 000 000 төгрөг аваад одоогоор үлдэгдэл 2 700 000 төгрөг үлдсэн. 2016 оны 04 сарын 10-ны өдөр Б.Батбаяр би ажилгүй болж зээлээ хувиарын дагуу төлж чадаагүй. Нэхэмжилсэн 2 701 264,49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 3 хувааж буюу 900 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 10-ны өдөр, 900 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 10-ны өдөр, үлдэх 901 264,49 төгрөгийг 2017 оны 08 сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулъя гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

    “Хаан” банкны нэхэмжлэлтэй иргэн Б.Батбаяр, Б.Гантөмөр нараас 2 701 264,49 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч зээлдэгч нарт 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож байна.

 

  Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасан дагуу 2015 оны 01 сарын 22-нд “Барьцаат зээлийн гэрээ” хийж, гэрээнд зээлдэгчээр Б.Батбаяр, хамтран зээлдэгчээр Б.Гантөмөр нар гарын үсэг зурж зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

 

            Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 22-нд дууссан зээлдэгч нар гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэрээний үүргийг зөрчсөн болох нь зохигчдын  тайлбараар болон холбогдох баримтаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг тус тус шаардах эрхтэй байна.

                                   

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд   нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

  Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын өөрсдийн тайлбараар болон бичгээр хийсэн гэрээгээр тогтоогдож байна. Зээлдэгч нь гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй байна. Нэхэмжилсэн 2 701 264,49  төгрөгийн 900 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 10-ны өдөр, 900 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 10-ны өдөр, үлдэх 901 264,49 төгрөгийг 2017 оны 08 сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 170 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 29 085 төгрөгийг, хариуцагч Ч Б.Батбаяр, Б.Гантөмөр нараас 29 085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк”-нд олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжээгүй зөвхөн зээлийн төлбөрийг нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

          

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

    1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “Хаан банк”-ны нэхэмжилсэн 2 701 264,49 төгрөгийг хариуцагч Б.Батбаяр, Б.Гантөмөр нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 170 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 29 085 төгрөгийг, хариуцагч Ч Б.Батбаяр, Б.Гантөмөр нараас 29 085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк”-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ