| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00432/И |
| Дугаар | 151/ШШ2017/00568 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2017/00568
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00568 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,
Төв аймаг, Борнуур сум, 3-р баг, Бичигт булаг, 3 гудаму, 17 тоотод оршин суух оршин суух Хаад Боржигон овогт Эрдэнэжаргалын Эрдэнэцэцэг /НЙ84033006, утас: 89988187, 95952323/-н нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Борнуур сум, 3-р баг, Бичигт булаг, 1 гудамж, 5 тоотод оршин суух Алаг адуут овогт Ролжингийн Батсайхан /ИД90040917, утас: 80929215/-д холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 4 015 000 /дөрвөн сая арван таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Батсайхан нь 2016 оны 06 сарын 12-ны өдөр Э.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн автомашин болох Тоёото корола маркийн 07-27 ТӨВ улсын дугаартай суудлын автомашиныг хулгайлж, согтуугаар жолоодож яваад Төв аймгийн Урьхан зоогийн газрын автомашины зогсоол дээр зогсож байсан Мерседес Бенз актрос маркийн М612 УО гэсэн ОХУ-н дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, Э.Эрдэнэцэцэгийн машинд 4 015 000 төгрөгийн хохирол учруулсан. Хос стандарт ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд тус үнэлгээгээр тогтоосон үнийн дүн 4 015 000 тул Р.Батсайханаас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн 4 015 000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 09 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн тохирьё гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг нь иргэн Р.Батсайханд холбогдуулж гэм хорын хохирол 4 015 000 /дөрвөн сая арван таван мянган/ төгргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд хариуцагч Р.Батсайхан 2016 оны 06 сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д зааснаар Согтууруулах ундаа, мансууруулах бодис ..... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь Замын цагдаагийн албаны 2016 оны 07сарын 12-ны өдрийн үзлэгээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч Р.Эрдэнэцэцэг нь иргэн Боржигин овогт Түргэнбаярын Сайнбаяр /ЧР73102414/-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 25 , 26 дугаар зүйлүүдэд д заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна.
Нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг хохиролд 4 015 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүрэн төлөхөөр зөвшөөрч талууд эвлэрийн гэрээ байгуулж ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан
Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 350 төгрөгийг төрийн сангийнорлогод хэвээр үлдээж тал хувь болох 42 675 төгрөгийг улсын орлогоос, 42 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгийн нэхэмжилсэн Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 4 015 000 /дөрвөн сая арван таван мянган/ төгрөгийг хариуцагч Р.Батсайхан бүрэн төлж барагдуулхаар хүлээнзөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж тал хувь болох 42 675 төгрөгийг улсын орлогоос, 42 675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ