| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00526/И |
| Дугаар | 151/ШШ2017/00566 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2017/00566
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2017/00566 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
нэхэмжлэгч: ?Сүхбаатарын ? /СЗ95072228, утас: 95179531/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв ?/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.?, хариуцагч С.?, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид анх 2012 онд Төв аймгийн Заамар суманд “МҮСТ”-д сурч байхдаа танилцаж, үерхэж байгаад 2012 оны 8 сардаа С.?ынд хамт амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Би С.?тай хамт амьдарч байгаа гэдгээ өөрийнхөө аав, ээждээ хэлээгүй. Амьдарч байх хугацаанд их зовоодог байсан. Гар хүрч, хайр халамж муу байдаг байсан. 2013 оны 7 сарын 18-нд хүү маань төрсөн. Одоо 3 ой, 10 сартай. Би хүүхдээ Улаанбаатар хотод төрүүлсэн. Хүндрэлтэй төрсөн учир би өөрийн аав, ээж дээрээ очиж төрсөн. Аав, ээж дээрээ 1 сар байж байгаад хүүхдээ аваад Төв аймагт С.?ынд ирсэн. С.? архи уухаараа агсан тавиад зоддог, хэл амаар доромжилдог, аав нь бас архи уухаараа зоддог байсан. Одоо С.? гэр бүлтэй болсон. Цаашид хамт байх боломжгүй. Иймд хүү С.Гомбо-Очирыг миний асрамжид үлдэээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч С.? шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2012 онд Заамарын “МҮСТ”-д сурч байхдаа С.?тай танилцаж байсан. 1 жил үерхэж байгаад бид хоёр дадлагат гарсан. С.? дадлагат гарах хугацаандаа холбоо барьдаггүй, тухайн үед өөр хүнтэй нэр холбогдоод дотно харлцаанд орсон байсан. Өөрөөс нь асуухад үнэн гэж хэлсэн. Өөр хүнтэй болсныг сургуулийн бүх хүмүүс мэддэг байсан. Тийм учраас надад хэцүү байсан. Тэгээд би Заамар руу явах юм бол хүн болгон муугаар хэлнэ гэж бодоод манайд цуг амьдаръя гээд бид цуг амьдарч байсан. Бид хоёр 2013 онд хүүхэдтэй болсон. Манай аав С.?г энд төрчих гэж гуйхад үгүй гээд хот руу явсан. Төрөөд хотод байх хугацаанд би хамт байсан. Ажил хийгээд мөнгө өгдөг, эгч нь надад дургүй уулзуулдаггүй байсан. С.?гийнх олуулаа амьдардаг учир гэр нь надад тухгүй байдаг байсан. Тэгээд аавтайгаа хамт гэртээ амьдарна гэж бодсон. Хүүхдийн асрамж дээр маргах зүйл байхгүй. Миний хүүхэд мөн гэв.
Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.?, хариуцагч С.?аас хүү С.Гом?-О?чирт хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2012 онд танилцан гэр бүлийн харилцаатай байсан ба 1 жил гаруй хугацаанд хамтран амьдрах явцад тэдний дундаас 2013 оны 07 сарын 18-нд хүү С.Гомбо-Очир төрсөн, одоо ээжийнхээ асрамжинд эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.? “эцэг тогтоох” шинжилгээ гаргуулах тухай хүсэлт гаргаагүй маргаагүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж,
Мөн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд эрх ашиг сонирхолыг хангахад анхаарлаа хандуулах нь зүйтэй тул хүүхдийн эцгээр С.?ыг тогтоож түүнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иймд гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.Гомбо-Очирыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 %-иар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцгээр нь тэтгүүлэх нь зүйтэй юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, хариуцагч С.?аас 28.209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д, зааснаар 2013 оны 07 сарын 18-нд хүү С.Гомбо-Очирын биологийн эцэг нь С.? мөн болохыг тогтоож, түүнийг 18 насанд хүртэл эх С.?гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү С.Гомбо-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.?аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.?д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч С.?аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ