| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00548/И |
| Дугаар | 151/ШШ2017/00586 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2017/00586
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2017/00586 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт, сент поуль сургуулийн хашаанд байрлах Цант овогт Өллзий-Утасын Бямбацэдэн /рд:АЖ72061612, утас:98907216/-д холбогдох,
Зээлийн төлбөр 3 913 746 /гурван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 07 сарын 01-ний өдрийн 1424 тоот гэрээг уг иргэнтэй байгуулсан бөгөөд гэрээгээр 4 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай 2016 оны 01 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 3 594 000 төгрөг, хүү 269 430 төгрөг, алданги 50 316 төгрөг, нийт 3 913 746 төгрөгийг Ө.Бямбацэдэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Бямбацэдэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 07 сард 4 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан. Нэг удаагийн төлөлтөөр 500 000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд мод материалын үнэ өсөж, хүмүүсийн захиалга багассан. Том хүүхэд оюутан зэрэг асуулдаас болж зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Иймд нэхэмжилсэн 3 913 746 төгрөгийн 1 300 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдөр, үлдэх 2 613 746 төгрөгийг 2017 оны 12 сарын 30-ны дотор тус тус төлж барагдуулъя гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэн Ө.Бямбацэдэнгээс Зээлийн төлбөр 3 913 746 /гурван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөг нэхэмжилсэн байна. Зохигчдын хооронд 2014 оны 07 сарын 01-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга баталж, тус сангийн нягтлан бодогч, иргэн Ө.Бямбацэдэн, хамтран зээлдэгчээр Х.Алтангэрэл нар гарын үсэг зурж, талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдэж 4 000 000 төгрөгийг зээлсэн ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талуудын хооронд хийсэн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 сарын 01-ний өдөр дууссан ба нэхэмжлэгч нь хариуцагчаар зөвхөн Ө.Бямбацэдэнг сонгосон байна.
Хариуцагч нь үндсэн зээл 3 594 000 төгрөг, зээлийн хүү 269 430 төгрөг, алданги 50 316 төгрөг нийт 3 913 746 /гурван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.
Зохигчид зээлийн төлбөрийн 1 300 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 30-ны өдөр, үлдэх 2 613 746 төгрөгийг 2017 оны 12 сарын 30-ны дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Бямбацэдэнгээс 38 784.97 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд оруулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй.
Төрийг төлөөлж хяналтын прокурор Г.Энхмаа, төрийн байгууллагын хүсэлтээр Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу оролцсныг хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 3 913 746 /гурван сая есөн зуун арван гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг хариуцагч Ө.Бямбацэдэн нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Бямбацэдэнгээс 38 784.97 төгрөгийг гаргуулж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ