Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Э,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-ын Э-д холбогдох 2128000820069 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү  нарын хамт Өмнөговь аймаг, Сэврэй сум, Хоолт баг, Цагаан чулуут гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овгийн Б-ын Э, регистрийн дугаар КИ 01210212,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг, Малчны 7 дугаар гудамж 42 тоот гэртээ өөрийн “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаягнаас “ДА ХҮРЭЭ АВТО МАШИНЫ ЗАХ” нэртэй фейсбүүк цахим хаягт шууд бичлэг хийж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 520,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Техас нэртэй мөрийтэй тоглоомыг тоглуулсан. Цаасан хайрцгийг А4 хэмжээтэй цаасаар бүрж 1-6 хүртэл дугаарлаж тоглож байгаа хүмүүсээ өөр цаасан дээр тэмдэглэж авдаг байсан. Энэ тоглоомыг тоглуулаад 520,000 төгрөгийн ашиг олсон гэв.

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Э-ыг нэг нутгийн залуу гэдгээр нь танина. Хамаатан садангийн харилцаа байхгүй. Би Хаан банкны 5604045430 дугаарын дансыг 2014 оноос хойш ашиглаж байна. Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр утсаараа фейсбүүкээр юм үзэж байхад “Hiimortoi Mongol” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар лайв хийж тоглуулж байхыг мэднэ. Хэний фейсбүүк хаяг гэдгийг мэдэхгүй. “Hiimortoi Mongol” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь сонирхож тоглоод бооцооны мөнгө болох 5000 төгрөгийг шилжүүлсэн. Хэн гэдэг хүн зохион байгуулсныг мэдэхгүй. “Texas” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Би өөрийн 5604045430 дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. 1-6 гэж дугаарласан цаасан хайрцаг байсан. Мөн хөзрөөр тоглуулж байсан. Би 2 удаа тоглож хожоод өөрийнхөө 5604045430 дугаарын дансаар 10,000 төгрөг авсан. Дахин тоглоогүй. Надад хохирол учраагүй. Гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б.Э-ыг танихгүй, ямар нэгэн хамаарал байхгүй. Би Хаан банкны 5035244588 гэсэн дугаартай данс 2010 оноос хойш ашиглаж байна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр оройн 21-22 цагийн хооронд би нэг удаа дээрх данс руу 5000 төгрөг шилжүүлж Покер тоглоом тоглосон. Тухайн өдөр хэн гэдэг хүн тоглуулж байсныг мэдэхгүй байна. Тeхas покер гэдэг тоглоом тоглуулж байсан. Өөрийн хаан банкны 5035244588 дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Цэнхэр өнгийн цаасан хөзрөөр цаасан дээр 1-6 хүртэл тоо бичсэн байсан. 1 эрэгтэй хүн яриад хөзөр хольж тоглуулж байсан. Тухайн хүний царай харагдаагүй, гар нүцгэн хүн харагдаж байсан. Нэг удаа тоглосон. Тоглож дууссаны дараа өөрийн 5000 төгрөгийг буцааж шилжүүлж авсан. Надад хохирол учраагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б-ын Э гэх хүнийг танихгүй, ямар нэгэн хамаарал байхгүй. Би хаан банкны 5070192147 дугаартай өөрийн эзэмшлийн дансыг 2011 оноос хойш ашиглаж байна. Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. 2021 оны 02 дугаар сарын 16-нд би өөрийн гар утсаараа фейсбүүк ороод байж байхад “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягтай иргэн лайв хэлбэрээр хөзөр дэлгээд мөрийтэй тоглуулж байхаар нь өөрийн 5070192147 дугаарын данснаас 5434020267 дугаарын дансанд “mygmarjaw 2ba5 dawhar” гэсэн гүйлгээний утгатай 10,000 төгрөгийг шилжүүлэн 2 суудал авч тоглоод мөнгө авч чадаагүй хожигдоод, дахиж тоглоогүй гарсан. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг хэн гэдэг хүн ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан талаар би мэдэхгүй, tехas гэсэн нэртэй мөрийтэй тоглоом байсан. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн 5070192147 дугаарын данснаас 5434020267 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар лайв хэлбэрээр явагдаж байсан мөрийтэй тоглоомд өөрийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг ашиглан тоглосон. Би 1 удаа 10,000 төгрөгөөр тоглосон, тэндээс мөнгө хожоогүй байх, сайн санахгүй байна. Надад учирсан хохирол байхгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны 5032411394 тоот дансыг 2009 оноос өдийг хүртэл ашиглаж байна. Мөн 5550049883 тоот дансыг 2010 оноос хойш өдийг хүртэл ашиглаж байна. Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй, фейсбүүкийн найз биш. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас лайв явж байхаар нь азаа үзэх гээд орж тоглосон юм. Тоглохдоо тухайн этгээдийн данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Texas тоглоом хөзөр ашиглаж лайв хийж байсан. Хэн зохион байгуулж байгааг нь мэдэхгүй. Хөзөр ашиглаж байсан. Нэг л удаа тоглосон, тоглоод мөнгө хожоогүй. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Э гэх хүнийг огт танихгүй. Надад Хаан банкны 5111037097 дугаартай ганцхан данс байдаг ба энэ дансаа ашиглаад бариад 10 жил болж байна. Би уг хүнийг танихгүй, фейсбүүк дээр шууд бичлэг хийж байхад нь 2 удаа мөнгөө шилжүүлж тоглож үзсэн. 5704064414 данс нь миний 5 настай хүү С-ын С--№-ын хүүхдийн мөнгө авдаг данс юм. Сар болгон хүүхдийн мөнгө орж ирэхээр нь өөрийнхөө данс руу шилжүүлж авдаг. Би тухайн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1036-4 тоотод байхдаа фейсбүүк үзээд байж байтал “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк хаяг нь дээр Texas poker шууд бичлэг явж байхаар нь хүү С-ын 5704064414 дугаарын данснаас Batbold ganaa Sluu yondoorko гэх утгыг бичиж 5434020267 данс руу 5000 төгрөг хийсэн боловч хожиж чадаагүй. Харин дахин хүү С-ын данснаас 5000 төгрөг шилжүүлээд хожсон. Тэгтэл уг данснаас хүү С-ын данс руу 5434020267 дугаарын покер тоглуулсан данснаас “Yondoo” гэх утга тавьсан 5000 төгрөг шилжүүлсэн. Би яг ямар хүн байсныг нь танихгүй. Залуухан эрэгтэй хүний хоолойгоор ярьж, Тexas покер гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Дунд хүү болох С С-ын 5704064444 дансыг ашиглан 2 удаа покер тоглосон. 1-6 тоо хүртэл дараалсан дугаартай том цаас байсан. Мөн хөзөр ашигласан. Надад 5000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрөө аз туршиж тоглосон учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны 5854048558 тоот дансыг 2011 оноос хойш ашиглаж байгаа. Тухайн данс миний нэр дээр байдаг, хамтран эзэмшигч байхгүй. Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. Анх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ гар утсаараа фейсбүүк ороод хэвтэж байхад фейсбүүкийн эхлэл /news feed/ хэсэгт “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас мөрийтэй тоглоомын лайв явуулж байсан. Лайвын тайлбар бичих хэсэг дээр 5000 төгрөг байршуулж 5 удаа тоглоод, гараа бүр 5000 төгрөг хожно гэсэн утгатай лайв явж байсан. Мөн коммент бичих хэсэг дээр 5434020267 гэсэн дугаарын данс байршуулсан байсан. Тухайн лайвыг сонирхоод өөрийн эзэмшлийн Хаан банкны 5854048558 тоот данснаас 5000 төгрөг шилжүүлж мөрийтэй тоглоомд оролцож тоглосон. Нийт 5 удаа тоглох ёстой байснаас 3 дахь гараан дээр хожиж 5000 төгрөгөө буцааж авч, тоглоомоос гарсан... “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа хөзөр, дэвтэр, бал, ширээний тавцан мөн цаасан дээр 1-6 хүртэл дугаарласан байсан. Би нэг удаа оролцож тоглосон. Нэг удаа оролцоход 5 удаа тоглох эрхтэй бөгөөд би 3 дахь гараан дээр 5000 төгрөгөө Хаан банкны 5434020267 тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5854048558 тоот дансандаа 5000 төгрөг авсан байсан. Надад хохирол учраагүй, мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулах, тоглох нь хууль бус гэдгийг мэдэж дахиж тоглоогүй болно.” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б-ын Э гэх нэртэй хүнийг танихгүй, ямар нэгэн хамаарал байхгүй. Би Хаан банкны 5990179163 дугаарын дансыг ашигладаг. 2000 оны эхэн үеэс ашиглаж эхэлсэн. /Хэзээнээс ашиглаж эхэлсэн талаараа сайн санахгүй байна/ “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягийн эзэмшигчийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би танихгүй. Би фейсбүүк ухаад байж байтал нэг хаягнаас /нэрийг нь санахгүй байна/ покер тоглуулж байсан. Тухайн покер тоглуулж байсан хүний данс болох 5434020267 дугаарын дансанд өөрийн 5990179163 дугаарын данснаас “bayraa1” гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэн гэдэг ямар хүн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан талаар би мэдэхгүй. Хөл хорионы үед фейсбүүк ухаад байж байтал мөрийтэй покер тоглуулж байхаар нь сонирхоод 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн эзэмшлийн 5990179163 дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлж тоглосон. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоомыг зохион байгуулахдаа ямар эд зүйл ашигласан талаар би мэдэхгүй. Би тухайн тоглоомд орж тоглохдоо өөрийн гар утаснаас орж тоглосон. Тухайн тоглоомд 5000 төгрөг шилжүүлж 5 удаа тоглодог гэж хэлсэн. Би сонирхоод 5000 төгрөг шилжүүлээд тоглосон. Тоглоомд хожоод мөнгө авсан талаараа сайн санахгүй байна. Надад учирсан хохирол байхгүй. Санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хаан банкны 5315369769 дугаарын дансыг 7-8 жилийн хугацаанд барьж байна. Би “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гар утсаараа фейсбүүк ороод байж байсан чинь “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаягаар хөзрөөр данс руу 5000 төгрөг хийгээд гараа бүр 5000 төгрөг хожно гэхээр нь би сонирхоод өөрийн 5315369769 дугаарын данснаас 5434020267 дугаарын дансанд “oyunzul zulaa” 2 гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк орж байгаад “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар хөзрөөр мөрийтэй тоглоом явуулж байхаар нь сонирхоод орж үзсэн юм. Хэн ямар нэртэй тоглоом явуулж байсныг нь мэдэхгүй байна. Гарын мод харна гээд байсан. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн эзэмшлийн 5315369769 дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоом явж байхад нь би өөрийн эзэмшлийн “Самсунг А-8” загварын утсаар орж тоглосон, зохион байгуулаагүй. Тухайн хаягаар мөрийтэй тоглоом тоглуулсан хүнийг би танихгүй. Би хоёр удаа тоглосон. Би тоглоомд хожиж 10000 төгрөг авсан. Надад хохирол учраагүй, үнэгүй дээр нэг гараад 5000 төгрөг аваад сүүлд үнэтэй дээр суугаад 5000 төгрөг өөрийн данснаас шилжүүлээд 5000 төгрөг авсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн. Бага аав, ээжийн гар дээр өнгөрөөгөөд 2008-2017 онд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 2017-2018 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд сурч 10 дугаар ангиа төгсөөд 2018-2020 онд Улаанбаатар хотод Барилгын коллежид сурч өрөг угсрагч мэргэжил эзэмшсэн. Манайх 2020 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Сэврэй сумаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт отор хийсэн бөгөөд би 2020 оны 10 дугаар сард мотоциклтой явж байгаад онхолдож зүүн хөлөө дунд чөмгөөрөө хугалсан. Түүнээс хойш Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Малчны 7-42 тоотод байх ахын гэрт хэвтэрт байсан. Ингэж хэвтэрт байх хугацаандаа буюу 2020 оны 12 дугаар сарын сүүлээр фейсбүүк ухаж байгаад покер тоглуулж байгааг хараад ингэж тоглуулъя гэсэн санаа олоод цаасан хайрцгийг цагаан цаасаар бүрхэж байгаад 1-6 хүртэл дугаар өгөөд цаасны гол хэсэгт нь Texas гэсэн бичиг хийсэн. Тэгээд “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк нээгээд “ДА ХҮРЭЭ АВТО МАШИНЫ ЗАХ” гэсэн зарын групп дээр лайв хийсэн. Тоглох журам нь 6 хүн сууна. Нэг хүн суухдаа 5000 төгрөгөөр суугаад 5 удаа тоглох бөгөөд нэг хүн хэдэн ч удаа хожиж болдог байсан. Би 2021 оны 01 дүгээр сараас эхэлж тоглуулж эхэлсэн. Зарим өдрүүдэд нь тоглуулаагүй. Ингэж тоглуулж байгаад 2021 оны 03 дугаар сарын дундаас хойш тоглуулаагүй. Би хэдэн төгрөгийн ашиг олсон талаар нарийн сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 500,000 орчим төгрөгийн ашиг олсон гэж бодож байна. Би “Hiimortoi Mongol” гэсэн хаягаас “ДА ХҮРЭЭ АВТО МАШИНЫ ЗАХ” гэсэн хаягт лайв хийгээд тоглуулдаг байсан. Цаасан хайрцаг, хөзөр, цаас бал, үзэг, гар утас зэргийг ашигладаг байсан. Гар утсаа хураалгасан хөзөр, цаасан хайрцаг бусад зүйлүүдийг устгасан... Хаан банкны дансны хуулга авч шүүж үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом тоглосон байсан. Би мөрийтэй тоглоом тоглоод нийт 520,000 төгрөгийн ашиг олсон байх.” /хавтаст хэргийн 63-64, 141 дүгээр хуудас/ 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай үнэлгээнд: “Iphone-6 гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 60,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 60,000 төгрөг /хуучин дэлгэц хагарсан, асахгүй байгаа/, нийт дүн: 60,000 төгрөг.” /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 84, 90-91, 115-131 дүгээр хуудас/

Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 67-71/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Малчны 7 дугаар гудамж 42 тоот гэртээ өөрийн “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаягаас “ДА ХҮРЭЭ АВТО МАШИНЫ ЗАХ” нэртэй фейсбүүк цахим хаягт шууд бичлэг хийж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 520,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Б.Э-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:    

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг Малчны 7 дугаар гудамж 42 тоот гэртээ өөрийн “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаягнаас “ДА ХҮРЭЭ АВТО МАШИНЫ ЗАХ” нэртэй фейсбүүк цахим хаягт шууд бичлэг хийж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 520,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Б-ын “...Би 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр утсаараа фейсбүүкээр юм үзэж байхад “Hiimortoi Mongol” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар лайв хийж тоглуулж байхыг мэднэ. Хэний фейсбүүк хаяг гэдгийг мэдэхгүй. “Hiimortoi Mongol” гэсэн нэртэй фейсбүүк хаягаар лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулж байхаар нь сонирхож тоглоод бооцооны мөнгө болох 5000 төгрөгийг шилжүүлсэн. Хэн гэдэг хүн зохион байгуулсныг мэдэхгүй. “Texas” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Би өөрийн 5604045430 дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. 1-6 гэж дугаарласан цаасан хайрцаг байсан. Мөн хөзрөөр тоглуулж байсан.” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

гэрч Г.Г-ийн “...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр оройн 21-22 цагийн хооронд би нэг удаа дээрх данс руу 5000 төгрөг шилжүүлж Покер тоглоом тоглосон. Тухайн өдөр хэн гэдэг хүн тоглуулж байсныг мэдэхгүй байна. Тeхas покер гэдэг тоглоом тоглуулж байсан. Өөрийн хаан банкны 5035244588 дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Цэнхэр өнгийн цаасан хөзрөөр цаасан дээр 1-6 хүртэл тоо бичсэн байсан. 1 эрэгтэй хүн яриад хөзөр хольж тоглуулж байсан. Тухайн хүний царай харагдаагүй, гар нүцгэн хүн харагдаж байсан. Нэг удаа тоглосон Тоглож дууссаны дараа өөрийн 5000 төгрөгийг буцааж шилжүүлж авсан.” /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

гэрч А.М-ын “...Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. 2021 оны 02 дугаар сарын 16-нд би өөрийн гар утсаараа фейсбүүк ороод байж байхад “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягтай иргэн лайв хэлбэрээр хөзөр дэлгээд мөрийтэй тоглуулж байхаар нь өөрийн 5070192147 дугаарын данснаас 5434020267 дугаарын дансанд “mygmarjaw 2ba5 dawhar” гэсэн гүйлгээний утгатай 10,000 төгрөгийг шилжүүлэн 2 суудал авч тоглоод мөнгө авч чадаагүй хожигдоод, дахиж тоглоогүй гарсан. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг хэн гэдэг хүн ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан талаар би мэдэхгүй, texas гэсэн нэртэй мөрийтэй тоглоом байсан. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн 5070192147 дугаарын данснаас 5434020267 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар лайв хэлбэрээр явагдаж байсан мөрийтэй тоглоомд өөрийн “Самсунг Эс-7” загварын гар утсыг ашиглан тоглосон. Би 1 удаа 10,000 төгрөгөөр тоглосон, тэндээс мөнгө хожоогүй байх, сайн санахгүй байна.” /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Р.Б-ын “...Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй, фейсбүүкийн найз биш. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас лайв явж байхаар нь азаа үзэх гээд орж тоглосон юм. Тоглохдоо тухайн этгээдийн данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Texas тоглоом хөзөр ашиглаж лайв хийж байсан. Хэн зохион байгуулж байгааг нь мэдэхгүй. Хөзөр ашиглаж байсан. Нэг л удаа тоглосон, тоглоод мөнгө хожоогүй.” /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

гэрч Б.Г-ийн “...фейсбүүк дээр шууд бичлэг хийж байхад нь 2 удаа мөнгөө шилжүүлж тоглож үзсэн... Би тухайн үед өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1036-4 тоотод байхдаа фейсбүүк үзээд байж байтал “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк хаяг нь дээр Texas poker шууд бичлэг явж байхаар нь хүү С-ын 5704064414 дугаарын данснаас Batbold ganaa Sluu yondoorko гэх утгыг бичиж 5434020267 данс руу 5000 төгрөг хийсэн боловч хожиж чадаагүй. Харин дахин хүү Сүхболдын данснаас 5000 төгрөг шилжүүлээд хожсон. Тэгтэл уг данснаас хүү Сүхболдын данс руу 5434020267 дугаарын покер тоглуулсан данснаас “Yondoo” гэх утга тавьсан 5000 төгрөг шилжүүлсэн. Би яг ямар хүн байсныг нь танихгүй. Залуухан эрэгтэй хүний хоолойгоор ярьж, Тexas покер гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Дунд хүү болох С С-ын 5704064444 дансыг ашиглан 2 удаа покер тоглосон. 1-6 тоо хүртэл дараалсан дугаартай том цаас байсан. Мөн хөзөр ашигласан. Надад 5000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрөө аз туршиж тоглосон учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

гэрч А.А-ын “...Би “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. Анх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ гар утсаараа фейсбүүк ороод хэвтэж байхад фейсбүүкийн эхлэл /news feed/ хэсэгт “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаас мөрийтэй тоглоомын лайв явуулж байсан. Лайвын тайлбар бичих хэсэг дээр 5000 төгрөг байршуулж 5 удаа тоглоод, гараа бүр 5000 төгрөг хожно гэсэн утгатай лайв явж байсан. Мөн коммент бичих хэсэг дээр 5434020267 гэсэн дугаарын данс байршуулсан байсан. Тухайн лайвыг сонирхоод өөрийн эзэмшлийн Хаан банкны 5854048558 тоот данснаас 5000 төгрөг шилжүүлж мөрийтэй тоглоомд оролцож тоглосон. Нийт 5 удаа тоглох ёстой байснаас 3 дахь гараан дээр хожиж 5000 төгрөгөө буцааж авч, тоглоомоос гарсан... “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа хөзөр, дэвтэр, бал, ширээний тавцан мөн цаасан дээр 1-6 хүртэл дугаарласан байсан. Би нэг удаа оролцож тоглосон. Нэг удаа оролцоход 5 удаа тоглох эрхтэй бөгөөд би 3 дахь гараан дээр 5000 төгрөгөө Хаан банкны 5434020267 тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны 5854048558 тоот дансандаа 5000 төгрөг авсан байсан. Надад хохирол учраагүй, мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулах, тоглох нь хууль бус гэдгийг мэдэж дахиж тоглоогүй болно.” /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

гэрч Д.Б-ы “...“Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягийн эзэмшигчийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би танихгүй. Би фейсбүүк ухаад байж байтал нэг хаягнаас /нэрийг нь санахгүй байна/ покер тоглуулж байсан. Тухайн покер тоглуулж байсан хүний данс болох 5434020267 дугаарын дансанд өөрийн 5990179163 дугаарын данснаас “bayraa1” гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэн гэдэг ямар хүн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан талаар би мэдэхгүй. Хөл хорионы үед фейсбүүк ухаад байж байтал мөрийтэй покер тоглуулж байхаар нь сонирхоод 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн эзэмшлийн 5990179163 дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлж тоглосон. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоомыг зохион байгуулахдаа ямар эд зүйл ашигласан талаар би мэдэхгүй. Би тухайн тоглоомд орж тоглохдоо өөрийн гар утаснаас орж тоглосон. Тухайн тоглоомд 5000 төгрөг шилжүүлж 5 удаа тоглодог гэж хэлсэн. Би сонирхоод 5000 төгрөг шилжүүлээд тоглосон. Тоглоомд хожоод мөнгө авсан талаараа сайн санахгүй байна.” /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,

гэрч М.Г-ийн “...Би “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаяг эзэмшигчийг танихгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гар утсаараа фейсбүүк ороод байж байсан чинь “Hiimortoi Mongol” нэртэй фейсбүүк цахим хаягаар хөзрөөр данс руу 5000 төгрөг хийгээд гараа бүр 5000 төгрөг хожно гэхээр нь би сонирхоод өөрийн 5315369769 дугаарын данснаас 5434020267 дугаарын дансанд “oyunzul zulaa” 2 гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк орж байгаад “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар хөзрөөр мөрийтэй тоглоом явуулж байхаар нь сонирхоод орж үзсэн юм. Хэн ямар нэртэй тоглоом явуулж байсныг нь мэдэхгүй байна. Гарын мод харна гээд байсан. Би Texas гэх нэртэй мөрийтэй тоглоомд оролцохдоо өөрийн эзэмшлийн 5315369769 дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн. “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоом явж байхад нь би өөрийн эзэмшлийн “Самсунг А-8” загварын утсаар орж тоглосон, зохион байгуулаагүй. Тухайн хаягаар мөрийтэй тоглоом тоглуулсан хүнийг би танихгүй. Би хоёр удаа тоглосон. Би тоглоомд хожиж 10000 төгрөг авсан. Надад хохирол учраагүй, үнэгүй дээр нэг гараад 5000 төгрөг аваад сүүлд үнэтэй дээр суугаад 5000 төгрөг өөрийн данснаас шилжүүлээд 5000 төгрөг авсан.” /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай үнэлгээ, Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 84, 90-91, 115-131 дүгээр хуудас/, Фейсбүүк хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мэдээллийн технологи гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ойлгохоор Харилцаа холбооны тухай хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн “Iphone-6” загварын гар утсаар “Hiimortoi Mongol” гэх нэртэй фейсбүүк хаягаас шууд бичлэг дамжуулж, 6 хүн тоглох боломжтой хатуулаг цаасыг бэлтгэн, 5434020267 дугаартай дансанд тоглогч нараас урьдчилан мөнгө байршуулан, мөрий тавиулж “Техас” нэртэй тоглоомыг хөзөр болон бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Энэ гэмт хэрэг нь ашиг олсон эсэхээс үл хамааран шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байна.

Иймд шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар. 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байна. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Iphone-6” загварын хуучин эвдэрхий гар утасны үнэ 60,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон 520,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан улсын орлого болгуулах саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс Б.Э-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд орсон тул хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Iphone-6” загварын гар утасны үнэ болох 60,000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 520,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Эд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Iphone-6” загварын гар утасны үнэ болох 60,000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 520,000 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ