Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 151

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Оюунчимэгт холбогдох “64079 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Скайтел”ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Оюунчимэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 10-р сарын 30-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91999134 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Оюунчимэг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91999134 дугаарын 2016 оны 02 сарын байдлаарх төлбөр 80079 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Оюунчимэг-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Оюунчимэгээс төлбөрийн үлдэгдэл болох 80079 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 20.000 төгрөгийг хасч үлдэгдэл 60079 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 64079 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Скайтел”ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...  “Скайтел”ХХК нь  91999134 дугаарын 64079 төгрөгийн төлбөр гаргуулах нэхэмжлэх Д.Оюунчимэгт гаргасан. Хариуцагч Д.Оюунчимэг нь  нэхэмжлэлийн шаардлага болох 64079 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

“Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Оюунчимэгт холбогдох “64079 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь хугацаа хэтэрсэн зээлээ төлсөн нь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

             Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, Хуулинд харшлаагүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел”ХХК-ний нэхэмжлэлтэй Д.Оюунчимэгт холбогдох “64079 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

                                                     ЕРӨНХИЙ   ШҮҮГЧ                                Л.ЭНХТАЙВАН