Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 152

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Отгончимэгт холбогдох “Зээл 2.956.197 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7-р багийн 3-р хэсгийн 127 тоотод оршин суугч Дамдин овогтой Отгончимэг нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас “Таван цулын” төсөл хэрэгжүүлэхээр 2.840.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Отгончимэг зээлийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн Д.Отгончимэг үндсэн зээл болох 2.767.000 төгрөг, зээлийн хүү 113.680 төгрөг,  алданги 72.017 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 2.956.197 төгрөгийг Д.Отгончимэгээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 3 дугаар хэсэг, 127 тоотод оршин суух Ёохон овогт Дамдингийн Отгончимэг /РД:КН88030304/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Отгончимэг миний биед холбогдох 2.956.197 төгрөгийг 2017 оны 04 сараас эхлэн 30.000-50.000 төгрөгөөр төлсөөр төлж дуусгана. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Отгончимэгт холбогдох “Зээл 2.956.197 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2.956.197 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62249 төгрөгний тал хувь болох 31124.5 төгрөгийг хариуцагч Д.Отгончимэгээс  гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Отгончимэгт холбогдох “Зээл 2.956.197 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2956197 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 62249 төгрөгний тал хувь болох 31124.5 төгрөгийг хариуцагч Д.Отгончимэгээс гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН