| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2017/00102/И |
| Дугаар | 162 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 162
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хиаг боржигон овогт Дүгэрхүүгийн Энхтуяа /РД:МЕ 63052803/-ийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ... Миний бие Зөвлөлт холбоот улсад ТМС төгсөж ирээд 1982 оны 07 дугаар сарын 16-нд Ерөө сумын Үр тарианы 2 дугаар бригадад Трактор комбайнчнаар ажилд ороод 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа бэлтгэлийн ангид шилжин орж 1984 оны 03 сарын 10-наас 1992 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл 8 жил 21 хоног тасралтгүйгээр худалдагчаар ажиллаж байсан. Дунд нь худалдаа бэлтгэлийн анги нь Баянол хэрэглээний хоршоо нэртэй болж аж ахуйн нэгж өөрчлөгдсөн. Үүний улмаас хөдөлмөрийн дэвтэр дээр тус хоршооны тамга дарагдаж орсон гарсан тушаалын тамга зөрсөн. Архив шүүлгээд худалдаа бэлтгэл ангийн материал гарч ирэхгүй байгаа тул 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 31-нийг хүртэл 8 жил 21 хоногийн хугацаанд тус худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 1 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 085 тоотод оршин суух, ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хиаг боржигон овогт Дүгэрхүүгийн Энхтуяа, РД:/МЕ-63052803/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1984 онд Сэлэнгэ аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд худалдагчаар ажилд орсон. Худалдагчаар 1992 он хүртэл тасралтгүй ажилласан. Аж ахуйн нэгж тараад хувиараа эрхлэх хоршоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Түүнээс хойш тушаал шийдвэрүүд хоршооны нэрээр гарах болсон. Архивт Худалдаа аж үйлдвэрийн танхим байх үеийн баримт бичиг огт байхгүй байсан. Миний бие тэтгэвэрт гарах нас болоод нийгмийн даатгалын байгууллага дээр очиход тамга тэмдэг зөрүүтэй байна гээд шүүхэд ханд гэж хэлсэн. Иймд намайг 1984-1992 он хүртэл Сэлэнгэ аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон хувиараа эрхлэх хоршоонд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтуяагийн тус шүүхэд гаргасан ...1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл 08 сар 21 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа ... 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан нь үнэн гэх нэхэмжлэл, тайлбар нь мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан Дүгэрхүүгийн Энхтуяагийн №035443 тоот 1984 оны 01 сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт ... 1984 оны 03 сарын 10-ны өдөр САА-д шилжин ирсэн учир Худалдаа бэлтгэлийн ангийн 1984 оны 03 сарын 09-ний өдрийн 18 тоот тушаал худалдагчаар авч ажиллуулсан тухай тэмдэглэл, тамга дарсан, мөн 1988 оны 08 сарын 22-ны өдрөөс гуанзанд сав угаагчаар түр авч ажиллуулсан тухай даргын 43 тоот тушаал, тамга, мөн Ерөнхий хорооны 1992 оны 03 сарын 31-ний өдрийн аж ахуйн нэгж өөрчлөгдсөн учир ажлаас чөлөөлөх 11 дүгээр тушаал гарч, тамга дарсан баримтууд, хэргийн 6-8, 11-14 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчтэй тухайн үед буюу 1984-1997 он хүртэл хамт Ерөө сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан гэх гэрч Ш.Наранцэцэг, Н.Цэцэгээ, Б.Ганхуяг нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэгч Д.Энхтуяаг 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 31-нийг хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, сав угаагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН