Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 163

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Бадамхорол овогт Шаравын Нямсүрэн /РД:МС66010301/-гийн  нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ш.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Нямсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... ... Миний бие анх 1984 оны 08 сарын 01-нээс Сэлэнгэ аймгийн Сант сумын ахуй үйлчилгээний  тасагт оёдолчингоор орж ажилласан билээ.  Оёдолчиноор 1984-1988 оны 11 сар хүртэл  тасралтгүй ажилласан.  Тухайн үед Орхон сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн харъяа  Сант сумын тасаг байж байгаад Нийтийн аж ахуйн үйлчилгээний  системд өөрчлөлт орж  Сант сумын тасаг нь төв болон байгуулагдаж  билээ.

1987 оны 01 сарын 01-нээс Орхон сумын Нийтиймн аж ахуйн үйлчилгээний  төвийн захирамжаар Сант сумын Ахуй үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлсэн тушаал  олдохгүй байгаа тул 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 09 хүртэл Сантын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 166 тоотод оршин суух, ам бүл 5, охин, 3 зээ охины хамт амьдардаг, Миний Монгол телевизэд үйлчлэгч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Бадамхорол овогт Шаравын Нямсүрэн РД:/МС66010901/- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 06 дугаард сард 10 дугаар ангиа төгсөөд 1984 оны 07 дугаар сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын НААҮ-ний тасагт оёдолчингоор ажилд орсон. Оёдолчингоор 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд Сант сумын НААҮ-ний тасаг нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын НААҮ-ний төвийн харъяа тасаг гэж явдаг байсан. 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Яамны сайдын тушаалаар НААҮ-ний төв болж өргөжөөд Орхон сумаас Сант сум руу ажилчид шилжиж ирсэн бөгөөд шилжүүлж ирсэн тушаал нь байхгүй байгаа. Иймд намайг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрөөс 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Сант сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан болохыг тогтоож өгнө үү гэх.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Нямсүрэнгийн шүүхэд гаргасан “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.  

Учир нь: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэргийн 5-11, 13-16 дугаар талд авагдсан Ш.Нямсүрэнгийн эзэмшлийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт түүнийг  1987 оны 01 сарын 28-ны өдрөөс эхлэн Сант сумын ахуй үйлчилгээний даргын 01 тоот тушаалаар тус төвд оёдолчноор авч ажиллуулсан тухай тэмдэглэл, мөн дэвтэрд  тус төвийн даргын  1988 оны  12 дугаар сарын 08-ны өдрийн  53 тоот даргын тушаалаар  оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тэмдэглэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар төлсөн баримт, ахуй үйлчилгээний төвийн  даргын 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот тушаал, Энхтал Сангийн  аж ахуйн  даргын  1988 оны  12 дугаар сарын 16-ны  өдрийн 121 тоот тушаал, Ш.Нямсүрэнтэй  хамт ажиллаж байсан гэх гэрч О.Долгормаа, Л.Пүрэвжав, Х.Эрдэнэчимэг нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр давхар  нотлогдож байх тул Ш.Нямсүрэнийг 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс  1988 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд  Сэлэнгэ аймгийн Сант сумын  ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг  тогтоох нь зүйтэй гэж үзэв.                                                           

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шаравын Нямсүрэнийг 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Сант сумын ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсныг  тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай. 
  6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН