Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соронзонболд

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам

Шүүгдэгч  ******* нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д овогт*******гийн*******өд холбогдох 201618010001 тоот эрүүгийн хэргийг  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 04 дүгээр сарын 26-нд *******-Уул аймгийн Хонгор суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн авто механик мэргэжилтэй, ам бүл-1, *******-Уул аймгийн ******* сумын 5-р баг Хүнсчидийн 0-00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, *******д овгийн*******гийн******* /рд: ТК-/

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр: ******* нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртын бригад гэх газарт *******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

1.Хохирогч  *******ын мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг /х.х-ийн 13-15-р хуудас/

2.Гэрч *******гий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 34-р хуудас/

3.Гэрч *******ын  мөрдөн байцаалтад   өгсөн мэдүүлэг /х.х-ийн 35-р хуудас/

4.Гэрч ын мөрдөн байцаалтад   өгсөн мэдүүлэг /х.х-ийн 36-р  хуудас/

5.Гэрч гийн мөрдөн байцаалтад   өгсөн мэдүүлэг /х.х-ийн 37-р хуудас/

6.Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 37-р хуудас/

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №30 тоот дүгнэлт  /х.х-ийн 10 дугаар хуудас/

8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56-р хуудас /

9.Замын үүд дэх сум дундын Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 5/134 тоот тогтоол /х.х-ийн 71-р  хуудас/

10.Шүүгдэгч  *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангиртийн бригад гэх газарт *******ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

            1.Хохирогч *******ын мөрдөн байцаалтад  өгсөн;

...Би 2015 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим бригад дээрээ найз , нарын хамт очсон. Бид гуравтай цуг нэг залуу машин барьж очсон. Манай компаний бригад дээр ажилтан*******, , , бригадын манаачийн эхнэр нар байж байсан. Бид нар очоод 750 гр Сархад архи задлаж жолоочоос бусад нь буюу , ,, бид хэд хувааж уусан. Архи дуусаж байхад******* миний найз луу чи Америк яваад ирсэн лаг хүн байна энэ тэр гээд егөөдөөд байхаар нь би*******ийг загнасан.******* агсараад байхаар нь , нар явлаа гээд жолоочтойгоо гараад явсан. Мөн , нар гарлаа гээд гараад явсан. Би тэр хоёрыг байшингаас гарахаар нь байшингийн хаалга хаагаад эргээд хартал******* та нар зэвүү хүргээд байгаа шүү гэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхийн зуургүй намайг барьж аваад боож унагаагаад тэгээд л би ухаан алдсан. Би нэг сэрсэн чинь нүүр ам хавдсан, дээрээс******* цохиж байсан. Би арайхийж босоод л байшингаас зугтаж гараад манаачийн гэрт орж******* ард үлдсэн. Удалгүй миний араас орж ирээд намайг барьж аваад зодох гэж дайраад бид хэсэг ноцолдсон. Би гарч зугтаж байгаад тэй таарсан... гэсэн мэдүүлэг

2.Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Би 2015 оны 12 дугаар сарын 19-ны өдөр буюу ,******* нартай 18 цаг орчимд таараад ахын ТКТ компани ажилчид байдаг байранд нь орж 1 шил 500 гр Сархад архи хувааж уугаад дуусаж байтал гаднаас ах 3 эрэгтэй хүний хамт орж ирээд 1 шил Сархад архи задлаад бид 6 хувааж уусан. Жолооч гэх залуу л тэр архинаас уугаагүй. Бид нар сүүлийн архи уугаад дуусаж байтал*******, ахын найз нь гэх ыг та гадаад явсан байхаар яадаг юм гэж хэлээд байсан чинь нь ахад хандаж за за та нар сайхан амраарай, бид нар ч явья гэж хэлээд гараад явсан. ,******* нар хэрэлдэж маргалдаагүй.******* ын үгийг жаахан гуйвуулан хэлээд байсан юм чинь ах*******ийг ахын дүү ахынхаа найзыг яагаад байгаа юм бэ боль, чи наад хүнтэйгээ маргалдах гэж байгаа бол намайг цохь гэж хэлсэн. ахын найз нь гэх, нар нь жолооч залуугийнхаа хамт байрнаас гараад машинаа асаагаад яваад өгөхөөр нь бид хоёр ч гэсэн гэр гэртээ харихаар гарсан. Тухайн байранд ,******* нар л үлдсэн. Хэсэг хугацаанд би айлд сууж байтал ахын нүүр нь хавдчихсан хамраас нь цус гоожоод ороод ирсэн. Би түүнээс та бид хоёр саяхан салсан, та чинь яачихваа гэж асуухад намайг******* зодчихлоо ах нь эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлэхээр нь би Хөтөлийн эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн юм... гэсэн мэдүүлэг,

3.Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цаг орчимд буюу бид хоёр ТКТ компаний бригад дээр очтол ажилтануудынх нь байралдаг байранд******* байсан. Тэгээд бид гурав 500 гр Сархад архи хувааж уугаад дуусаж байтал гаднаас бригадын эзэн нь 3 залуу дагуулан орж ирээд бас нэг шил Сархад архи задлаад жолооч гэх залуугаас бусад нь буюу надтай нийлээд 6 хүн тэр архийг хувааж уусан. ахын найз нь би Америкаас ирсэн гэж хэлээд бид нарт Амеркийн талаар ярьж байтал******* түүнийг танай Америк гоё уу гэж хэлээд та гадаад явсан байхаараа яадаг юм гэж хэлээд тоглоод байгаа ч юм шиг юм ярьж байсан. Би тэр үед бие засахаар гараад буцаад байранд ороод иртэл ахын найз нар болон 3 хүн явлаа та нар сайхан амраарай гэж бид нарт хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. бид хоёр ч гэсэн тэр хүмүүсийн араас гэр гэртээ харихаар байрнаас гарсан. бид хоёрыг гарах үед ах та хоёр боломжтой бол яваад хариад амраарай гэж хэлээд*******ийн хамт үлдсэн. Тэр хоёр хэрэлдэж маргалдаагүй үлдсэн. Би тэр байрнаас гийн өмнөхөн гарсан. миний араас 2-3 минутын араас гарч ирсэн. Би тэнд зодоон болсныг тэр орой нь буюу архи ууж байсан байрнаасаа гараад 30-40 минутын дараа мэдсэн. бид хоёр бригадын арын айлд зурагт хараад сууж байхад ах гаднаас орж ирээд та хоёрыг байрнаас гараад явсаны дараа******* намайг зодчихлоо гэж хэлээд нүүр нь хавдаад аймаар болчихсон орж ирсэн. Тэгээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгөөд бригадын ажилтнуудын байрладаг байранд очсон чинь******* ганцаараа байсан.******* огт гэмтээгүй бид хоёрын асуусан асуултанд хариулахгүй, яагаад ахыг зодсон талаараа хэлэхгүй байсан. Би ахаас яагаад зодолдсон юм гэж асуухад бас тодорхой ярихгүй байсан... гэсэн мэдүүлэг

4.Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөтөлд гэртээ байж байтал манай найз над руу утасдаад *******аас Хөтөл орж явна, Мангирт бригад дээр маань хүргээд өгөөч гэж хэлээд бид нар Хөтөлд уулзаад би Америкаас ирээд удаагүй байсан тул найз нартаа авчирсан 1 шил архи задлаж өгсөн. Тухайн архийг, бид гурав хувааж уугаад ыг бригад дээр хүргэж өгөхөөр жолооч хайж байгаад нэг залуу олоод тэр залуу миний машиныг жолоодон ыг бид хоёр бригад дээр нь хүргэж өгсөн. ын бригад дээр нэлээн хэдэн залуучууд бөөнөөрөө сууж байсан. жаахан халчихсан манай энэ найз Америкаас ирээд гээд л намайг заагаад хэсэг ярьсан чинь нэг махлаг шар залуу надаас Америкийг асуугаад намайг егөөдөөд байх шиг санагдахаар нь би т найз нь явлаа гэж хэлээд бид хоёр нөгөө жолооч залуугаар машинаа бариулаад Хөтөлд ирээд гэр гэртээ орж амарсан. Намайг ын бригадын ажилтанууд нь байрладаг байрнаас гарахад хэсэг залуучуудын хамт үлдсэн. тухайн үед хэн нэгэнтэй маргалдаагүй, бэртэж гэмтээгүй байсан. Би ын хамт тухайн байранд үлдсэн хүмүүсийг танихгүй. Би Хөтөлд байхдаа архи уучихсан жаахан муудаад байх шиг санагдахаар нь бушуухан гэртээ харихаар явсан. Би яг үнэнийг хэлэхэд зарим зүйлүүдээ тодорхой сайн санахгүй байна... гэсэн мэдүүлэг,

5.Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз ын хамт байж байтал тай утсаар яриад *******аас Хөтөл рүү орж явна, надад машин байхгүй, Мангиртын бригад хүргэж өгөөч гэж байна гэсэн. Удалгүй бид хоёр дээр ирээд бид гурав ын Америкаас авчирсан гэх 1 шил архийг хувааж уугаад гэгээ тасрах гэж байхад ын бригад буюу Мангиртын бригад явахаар болсон. Бид гурав гурвуулаа л архи уучихсан байсан тул би Шонхоо гэх залууг машин бариад Мангиртын бригад ороод өгөөч гэж гуйгаад түүгээр Мангиртын бригад хүргүүлсэн. ын бригад дээр бид нар очоод ажилтануудынх нь байралдаг гэх байранд ортол 3 залуу юм яриад сууж байсан. Бид нар хоол хүлээгээд сууж байхад Америкийн тухай ярьсан чинь******* яриа сонсож сууж байснаа ыг өдөх маягтай яасан их Америк ярьдаг юм, Америк сайхан уу гэж хэлсэн чинь эвгүүцээд бүгдээрээ явья гэж хэлээд , Шонхоо бид гурав ыг тухайн байранд нь нөгөө 3 залуугийн хамт үлдээгээд гарсан... гэсэн мэдүүлэг,

6.Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ ганцаараа байж байсан. Тэр өдөр*******, тай нийлчихсэн бригадын ажилтнуудын байрладаг байранд орж гараад яваад байсан. Нилээн оройхон манай компаний захирал , нэг машинтай 2-3 эрэгтэй хүнтэй ирээд ажилтнуудын байр буюу*******ийн байсан байранд ороод удалгүй машин нь яваад өгөх чимээ гарсан. Гэнэт манай гэрийн урд түжигнээд л гэрт гүйж орж ирсэн. Араас нь******* орж ирээд ын толгой руу гараараа 2 удаа цохисон чинь *******ийг боль гээд ахыгаа уучлаарай гэсэн чинь*******, ыг зодох гэж дайраад би хориод дийлээгүй. Тэр үед ын нүүр ам нь хавдчихсан,*******өд ахынх нь хавирга хугарчихсан юм шиг байна гэж хэлж байгаад*******өөс гэрийн зуух тойроод зугтаж байтал******* гарч байранд орсон... гэсэн мэдүүлэг,

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №30 тоот актын дүгнэлт:

            1.*******ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хөнгөн зэргийн няцрал, нүүр, хүзүү хоолойн дахь цус хуралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн талын нэг хавирганы хугаралын гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэндэд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт,

8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас:

- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор 4 жил, 1 сар хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн сум дундын 2-р шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан гэх,

9.Замын үүд дэх сум дундын Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 5/134 тоот тогтоол,

10.Шүүгдэгч  *******ийн   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

... 2015 оны 12 сарын 19-ний өдөр хөдөө хүний машин янзалж байсан тэгэхэд захирал 3 найзтайгаа очиж байна хоол хийгээд байж бай гэж хэлсэн. Тухайн үед 2015 оны 4 сараас  ах, дүүтэйгээ хамт  12 сарын 19-н хүртэл ажиллаж байсан. 3 найзтайгаа анд яваад ирлээ гээд архитай ирсэн би хоолыг нь манаачын эхнэрээр хийлгэж байсан. Архийн бүгдээрээ хувааж уусан. Би 12 сарын 17-нд банкны мөнгөтэй байсан. Өмнө нь захиралд  банкны мөнгөтэй гээд хэлсэн тэгхэд мөнгө олж ирнэ гээд ******* явж 3 хоноод ирсэн. Тэгээд тэр хүмүүсийг явсны дараа банкны мөнгөө яриад сууж байтал маргааш будаа ачиж явна гэсэн тэгхээр нь та тэгвэл тэрнээсээ миний банкны мөнгийг гаргаад өгчих гэсэн чинь би өөр юманд зарцуулах гэж байна. бригад дээр тэмдгэлчие чи 2 найз хүүхнээ дуудчих гэсэн. Тэгхээр нь би банкны мөнгөтэй гээд хэлсэн чинь чи намайг ойлгохгүй байна гээд над руу утсаа шидсэн. Тэгээд жижиг модон сандлаар намайг цохьсон. Чамайг буудаж ална гээд намайг аваад гарсан. Гараад манаачийнд ороод би та одоо миний цалинг өгөөгүй 7 сар боллоо ах ч аваагүй дүү ч аваагүй гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь би 2 цохисон гэсэн  мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд *******ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1-д заасан хорих болон албадан ажил хийлгэх ялаас албадан ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах үндэстэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2006 оны 11-р сарын 06-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д   зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж 04 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн  эдэлж байгаад 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 175 тоот шүүгчийн захирамжаар 01жил 01 сар 23 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байна./х.х-ийн 64-рт/  

 Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-д  хуулиар тогтоосон журмын дагуу   ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл яд эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс эхлэн тооцохоор заасан байгаа ба шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж 2008 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан үеэс 08 жилийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс хойш ялгүй болох байжээ. Гэвч шүүгдэгч ******* нь  2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөнөөс хойш дахин  гэмт хэрэг үйлдээгүй тул 2009 оны 07-р сарын 09-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн   6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар   ялтай байдал нь өршөөгдөж хэрэгсэхгүй болсон тул  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүгдэгч ******* энэ хэрэгт 2016 оны 02 дугаар  сарын 17-ны өдрөөс эхлэн 139 хоног цагдан  хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д зааснаар  түүний цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж ялын хугацаанд оруулан албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож  /450 цаг=57 хоног/ шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч ******* өөрийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дугаар зүйл, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3, 295 дугаар зүйл, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйл, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.*******д овогт*******гийн*******ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар  *******өд  450 цаг/ дөрвөн зуун тавин цаг/ албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дугаар зүйлийн 59.2-д зааснаар энэ хэрэгт  *******ийн урьдчилан цагдан хоригдсон 139 хоногийг түүний албадан ажил хийлгэх ялд оруулан тооцож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *******т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

6.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                      Г.САРАНТУЯА