Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 39

 

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч Д.Ганзаяа, шүүгдэгч Д.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатарт холбогдох 201621000074 дугаартай 153/2016/0041/Э индекстэй эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороо цэргийн хотхоны 01-324 тоотод оршин суух байнгын хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 14 дүгээр гудамжны 06 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. ПЮ74092115 дугаарын регистртэй Сундуй овогтой Дорлигын Болдбаатар

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Болдбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 26-ны орой 17 цаг 40 минутын үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Хиймэл нуур"-ын дэргэдэх шороон зам дээр иргэн Ө.Тогтохбаатарын эзэмшлийн 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-т асан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.Ганзаяагийн бие махбодид  хүнд  зэргийн  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:  -Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ... авто машин хажуулдсан мөр шороон замын зүүн талын ирмэгээс 1,60 метр зайтай, авто машин унасан мөр шороон замын зүүн ирмэгнээс ,10 метр, машины салхины шил унасан газар Л үсгээр тэмдэглэж, 4,60метр, Б цэгээр 64-62 ХОҮ авто машины  онхолдож унасан газар 8 тооноос 1078 метр, зайтай шороон замын зүүн талын ирмэгээс 3,30 метр зайтай, хүн унасан газар Б цэгээс 4,30метр, авто машин онхолдож унасан газраас ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 5,30 метр газарт авто машины лүкний шил байсан ба уг машин унасан газарт тормозны мөр байхгүй байлаа... гэх баримт  /хх- ийн 4-7 дугаар хуудас/

-Тээврийн     хэрэгсэлд үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн кабин орчим хэсгээрээ чихэгдэж шил толь хагарсан, машины урд копут нугалран орсон байдалтай. Машины зүүн урд хэсэг баруун тийш налж орсон, зүүн хойд дугуй байхгүй, уг тээврийн хэрэгслийн гэрэл дохиог үзэхэд ажиллаж байсан. Мөн моторыг хөдөлгөхөд ээрч байсан. Урд талын хамгаалалт тахийсан байдалтай байсан...  гэх тэмдэглэл, гэрэл зураг /  хх -ийн 11-13 дугаар хуудас/

            - Мөрдөн байцаалтад хохирогч  Д.Ганзаяагийн".. Би 2016-03-26-ны өдөр 17 цагийн орчим Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Хиймэл нуурын дэргэдэх шороон  зам дээр төрсөн дүү Д.Болдбаатарын жолоодож явсан 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашинд сууж яваад зам тээврийн осолд орсон.. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг  /хх-ийн 25 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ө.Тогтохбаатарын ...  2016 оны 03 сарын 26- ны өглөө манай найз Д.Болдбаатар манайд ирээд Эрдэнэбүрэн сум руу ах дүү нар дээрээ очоод ирье гэхээр машинаа өгөөд явуулсан. Удалгүй Цагдаагийн байгууллагаас яриад машин чинь унасан  байна гэсэн. Надад нэхэмжлэх зүйл  байхгүй ... гэх мэдүүлэг / хх- ийн 29-30 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч О.Ган- Өлзийгийн ... 2016 оны 03 сарын 26- ны өдөр хамаатны ах Д.Болдбаатарын хамт Эрдэнэбүрэн сум орсон. Тэндээсээ манай аав Ц.Отгонбаатар, ах О.Ганпүрэв нарын хамт хоёр машинтай Шижигтийн хавцал ороод буцсан. Шижигтийн хавцалаас эргээд явж байгаад шороон зам дээр осол  гаргасан. Би жолоочийн зүүн талд сууж явсан. Д.Болдбаатар машин жолоодож явсан. Би нарын хажуугаар ямар нэгэн машин зөрөөгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх- ийн 31- 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганпүрэвийн"...2016 оны 03 сарын 26-ны өдөр 64-62 ХОҮ улсын дугаартай ланд-80 маркийн машинтай Д.Болдбаатар ах машин барьчихсан хажуудаа 6 том хүнтэй 5 хүүхэдтэй манай аавынд ирээд хоол цай идчихээд Шижигтийн хавцал явахаар болоод аав албаныхаа 10-49 ХОУ улсын дугаартай УАЗ-469 маркийн машин аваад аав Ц.Отгонбаатар, ээж Ц.Баттогтох, манай хоёр хүүхэд нэмэгдээд бид нар 2 машинтай 10 том хүн 7 хүүхэд хавцал дээр очоод зураг авахуулаад, авч явсан хоолоо идээд тэр үед нэг шил 0,75 л болор нэртэй архи гаргаж ирж хийсэн.Тэгээд тэр хавцалаас Галиндэв ахынд очих гээд хөдлөхөд би 10-49 ХОҮ улсын дугаартай УАЗ-469 маркийн машин бариад миний хажууд манай аав ээж манай хүргэн Баяржаргал бид 4-лээ суугаад нөгөө 64-62 ХОҮ улсын дугаартай машиныг Д.Болдбаатар ах бариад хажууд нь Д.Уртнасан, Д.Ганзаяа, Д.Нямхүү, О.Ган-Өлзий, Ц.Чинсүрэн нар суугаад тэр машины хойд талд 7 хүүхэд бүгд суусан. Тэгээд хавцалаас хөдлөөд манай машин урд нь ороод 5 км орчим явж байхад гэнэт хажуугаар нөгөө машин өнгөрөөд удалгүй тоос манараад явчихсан бид нар араас нь очиход 64-62 ХОҮ улсын дугаартай машины 4 дугуй нь дээшээ харчихсан машины наад талд хүмүүс нь уначихсан байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Ц.0тгонбаатарын....2016 оны 03 сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Ховд аймгаас 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашинтай Д.Болдбаатар, Д.Уртнасан, Ц.Чинсүрэн, Д.Ганзаяа, Ц.Баяржаргал. О.Ган-Өлзий, Д.Нямхүү нар 4-н бага насны хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 16 цагийн үед Эрдэнэбүрэн сумаас "Шижигтийн хавцал" гэх нэртэй газар луу Д.Болдбаатарын унаж ирсэн 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин болон ЗДТГ-ын 10-49 ХОУ улсын дугаартай УАЗ-469 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн газраа очиж байж байгаад 17 цаг өнгөрөөд буцаж явсан. Тэгтэл замд Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Хиймэл нуурын дэргэдэх шороон  зам дээр Д.Болдбаатарын жолоодож явсан 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хөндөлсөөд тоос татуулсан бид нарыг араас нь очоод харахад тухайн автомашины 4 дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан. Зам тээврийн осол гарах үед Д.Болдбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баяржаргалын...Би 2016 оны 03 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын чиглэлд 12 цагийн орчимд 64-62 Ланд Крузер маркийг автомашинтай Д.Болдбаатар түүний эхнэр Д.Нямхүү. Д.Ганзаяа, Д.Уртнасан, Ц.Чинсүрэн, О.Ган-Өлзий 4-н хүүхдийн хамт явсан. Эрдэнэбүрэн сумын төвд 15 цагийн орчим очоод хадам аав Ц.Отгонбаатарынд очиж хоол цай идээд цааш "Шижигтийн хавцал" гэх нэртэй газар луу явсан. Тухайн газар очоод байж байгаад 17 цагийн орчим буцаж явсан. Тэгтэл замд Эрдэнэбурэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр "Хиймэл нуур"-ын дэргэдэх шороон зам дээр Д.Болдбаатарын жолоодож явсан 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин хөндөлсөөд тоос татуулсан бид нарыг араас нь очоод харахад тухайн автомашины 4 дугуй нь дээшээ харсан байдалтай унасан байсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 Ховд аймаг  дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Тогтохын  ...  2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №128 тоот

1.Д.Ганзаяагийн биед гэмтэл учирсан байна.

2. Д.Ганзаяагийн биед 2 уушигны уг орчим буюу цагаан мөгөөрсөн хоолойн салаалалтын түвшинд нэлээд том хэмжээ өндөр тодрол бүхий сүүдэртэй, бүсэлхий l нугалмын шахагдсан хугарал, зүүн талд 3,4,5 дугаар хавирганы хугарал. 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Д.Ганзаяагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.Д.Ганзаяагийн биед үүссэн 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4,1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Д.Ганзаяагийн биед үүссэн бүсэлхийн l нугалмын шахагдсан хугарал зүүн талд 3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3,1-д гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь  эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Д.Ганзаяагийн биед үүссэн уушигны гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.12-д... цээж хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтний битүү гэмтэл Үүнд: цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрал, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлий хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....гэсэн дүгнэлт  /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

-Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч цагдаагийн ахмад Д.Жанчивдоржийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн №14 тоот  "...64-62 ХОҮ дугаартай Ланд-80 маркийн авто машин жолоодож явсан жолооч Д.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал. тээж яваа ачаа. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-т заасан "...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг зөрчсөн байна..." "...осол гарсан шалтгаан нөхцөл жолооч Д.Болдбаатар нь замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй улмаас шалтгаалан зам тээврийн осол гарсан байна..." гэх дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад Д.Болдбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн...2016 оны 03 сарын 26 ны  өдөр 18 цагийн орчимд Эрдэнэбүрэн сумаас Шижигтийн хавцал гэдэг газар орж үзээд эргээд Эрдэнэбүрэн сумын чиглэлд явж байхдаа нэг огцом тойрог таараад тухайн нөхцөл байдлыг мэдэлгүй 60-70 километрийн хурдтэй явж байгаад баруун талруугаа дартал давхар хойд баруун талын дугуй буудаж бүтэн эргэж унасан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эхнэр Д.Нямхүү ээж Д.Уртнасан, том эгч Д.Ганзаяа нагац эгч Ц.Чинсүрэн зээ дүү О.Ган-Өлзий нартай хамт явсан. Би 2015 онд жолооч болсон  “В” ангиллын  үнэмлэхтэй. Тухайн 64-62 улсын дугаартай Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгсэл манай найз Ө.Тогтохбаатарынх ба түүний нэр дээр байгаа. Манай төрсөн эгч Д.Ганзаяа Улаанбаатар хотод гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба 500000 төгрөг өгч явуулсан. Ховд аймагт хэвтэн эмчлүүлсэн ээж Уртнасан, эхнэр Д.Нямхүү, нагац эгч Ц.Чинсүрэн, зээ дүү О.Ган-Өлзий болон өөрийн биеийг хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг төлсөн мөн 2 дүү Гэндэндорж, Азбилэг нарын толгой нурууны зураг авахуулсан. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215,2-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хйисэн хэрэгтээ гэмшиж байна ....гэх мэдүүлэг ..." /хх-ийн 121 дүгээр хуудас зэрэг болон

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Болдбаатарын...  2016 оны 03 сарын 26-ны өдөр ээж Д.Уртнасан, эгч Ц.Чинсүрэн Д.Ганзаяа эхнэр Д.Нямхүү болон 4 хүүхдийн хамт явсан. Эрдэнэбүрэн суманд хүргэн ах Ц.Отгонбаатарынд очсон. Тэндээ хоол цай идээд цааш Шижигтийн хавцал явцгаасан. Тэндээс буцаж явах үедээ “Хиймэл нуур”-ын дэргэд  тойрог зам дээр эргэтэл дугуй хагараад машин унасан. Өөрийн эгч Д.Ганзаяагийн бие махбодид  хүнд   гэмтэл учруулсан.  Хохирол төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү? гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 дүгээр 30 айлын 13 тоотод оршин суух ПН: 69011008 регитсрийн дугаартай/  Шарнууд овогт Дорлигийн Ганзаяагийн... Шүүгдэгч Д.Болдбаатар нь миний  төрсөн дүү. Миний нуруу хугарч нуруу болон уушгиндаа хагалгаа хийлгэсэн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохиролд 3500000 төгрөг авсан ... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл:  Шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 26-ны орой 17 цаг 40 минутын үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг дэвсгэр “ Хиймэл нуур"-ын дэргэдэх шороон зам дээр иргэн Ө.Тогтохбаатарын эзэмшлийн 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 9.2-т заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж  зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Ганзаяагийн бие махбодид  хүнд  зэргийн  гэмтэл учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Д.Болдбаатарыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах үндэстэй байна.

            Шүүгдэгч Д.Болдбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 124 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  болон гэрч Д.Ганбаатарын ... Д.Болдбаатар нь урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, гэх мэдүүлэг, гэрч Д.Насанбатын ... Д.Болдбаатар нь эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Урьд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, хохирогчид  учирсан хохирлыг төлсөн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганзаяагийн өгсөн... Хохиролд 3500000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  2 жилийн хорих ял оногдуулж, тухайн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  Сундуй овогтой Дорлигын Болдбаатарт  оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих  ялыг тэнсэж, 1/ нэг /  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмжүүжилд хяналт тавих үүргийг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  оршин  суугаа газар болох  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгах нь  зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатарт   холбогдох эрүүгийн 201621000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Болдбаатарын эзэмшлийн 32 инчийн LG маркийн зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, иргэний нэхэмжлэгч Ө.Тогтохбаатарын эзэмшлийн 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 18- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг   тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатарыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид  хүнд гэмтэл учруулсан  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Сундуй овогтой Дорлигын Болдбаатарт оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч  Сундуй овогтой Дорлигын Болдбаатар нь цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  Сундуй овогтой Дорлигын Болдбаатарт     оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих  ялыг тэнсэж, 1/ нэг /  жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Д.Болдбаатарын эзэмшлийн 32 инчийн LG маркийн зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, иргэний нэхэмжлэгч Ө.Тогтохбаатарын эзэмшлийн 64-62 ХОҮ улсын дугаартай Ланд Крузер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 18- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар  шүүгдэгч Д.Болдбаатарын  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Д.Болдбаатарт  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ЦЭЦЭГМАА