Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 114

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У*******” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлагын 50 110 740 /тавин сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун дөчин/ төгрөгийн 10 110 740 /арван сая нэг зуун арван мянга долоон зуун дөчин/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч “Ц*******” ХХКомпани нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 /таван сая/ төгрөгийг, 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2016/06154 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц*******” ХХКомпаниас 357 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У*******” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 505 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ