Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 40

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.Батгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Увс  аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 –т заасан яллах дүгнэлттэй, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 30 дугаартай захирамжаар харьяалал тогтоож ирүүлсэн шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлд холбогдох эрүүгийн  201520000332 дугаартай хэргийг 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч 153/2016/0015/Э дугаарын индекстэйгээр хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн 1982 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 30 айл 07 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  амьдрах,  ял шийтгэлгүй,  ОД82052910 тоот регистрийн дугаартай Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэл,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Д.Батгэрэл нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн нутаг Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлд өөрийн эзэмшлийн 11-75 УВХ улсын дугаартай “Тоуоtа ргоbох” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д, 2.3.а-д, 9.2-д заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Р.Жамсрангийн биед хүндэвтэр гэмтэл, иргэн Б.Цэнгэлийн биед хүнд гэмтэл, иргэн Н.Номин-Эрдэнийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 3-4, 7-13 дугаар хуудас/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл.... Увс аймгийн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд цогцост үзлэг хийсэн тухай, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 14-19 дүгээр хуудас/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл/ хх-ийн 23-р хуудас/

-Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Тэс сумын 2 дугаар баг/  Цолмонгийн Нямдаваагийн "... Манай эхнэр Б.Цэнгэл бид хоёр 2015 оны 06 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Миний охин Н.Номин-Эрдэнэ нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн юм. Охин Н.Номин-Эрдэнийг төрсөнөөс хойш эхнэр бид хоёр байнга охиноо эмнэлэгт үзүүлдэг байсан. 2015 оны 10 дугаар сарын эхээр Б.Цэнгэл бид хоёр охин Н.Номин-Эрдэнээ Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд зүрх нь цоорхой байна яаралтай нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ховд аймагт очиж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн ба тэрний дараа эхнэрийн хамт охиноо  аваад Ховд аймагт очиж эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэхэд зүрх нь цооролттой байна яаралтай Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд эхнэр, охин бид гурав буцаад Увс аймгийн Улаангом суманд ирээд Улаанбаатар хот руу явах машин хайж эхэлсэн. Би 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаангом сумын зах гарч Улаанбаатар хотруу явах машин байгаа эсэхийг үзэхэд пропокс маркийн автомашин  хот руу явна гэж зарлуулж  байсан ба утасных нь дугаарыг авч ярьсан ба жолооч нь Д.Батгэрэл гэдэг хүн байсан. ...Тэгээд би Д.Батгэрэл гэдэг хүнтэй утсаар яриад тэр хүний машинаар явахаар ярьж тохирсон. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд манай эхнэр Б.Цэнгэл охин Н.Номин-Эрдэнэ бид гурав Д.Батгэрэл гэдэг хүний 11-75 УВХ улсын дугаартай Пропокс маркийн машинд суусан. Тэр машинд бид гурваас гадна 4 том хүн сууж байсан. Тэр 4 хүний нэг нь буюу Д.Батгэрэл нь автомашин жолоодож явсан. Д.Батгэрэл гэдэг хүн өөрийнхөө машиныг жолоодоод миний эхнэр Б.Цэнгэл урд талын суудал дээр охин Н.Номин-Эрдэнийг тэвэрч суугаад явсан. Харин машины хойд талын суудал дээр би Р.Жамсран, Д.Эрдэм, Б.Оюунгэрэл нарын хамт сууж явсан. Бид нар 11 цаг өнгөрч байх үед Увс аймгийн Улаангом сумын төвөөс гараад Улаанбаатар хот руу засмал замаар явсан. Бид нарын сууж явсан машин  Улаангом сумаас гараад 1 цаг гаруй  засмал замаар явсан. Бид нарын суусан машин Наранбулаг сумын төвөөс баруун зүгт ойролцоогоор 9-10 км орчим зайд явж байтал гэнэт машины хойд талд төмөр чирэгдэж байгаа юм шиг чимээ гараад машин 2 тал руугаа найгаж зам дээр мурилзаж байгаад замын урьд хэсэг рүү онхолдож унасан. Бид нарын сууж байсан машин засмал замын ертөнцийн зүгээр урьд талын хэсэг рүү онхолдож 2-3 удаа эргэх шиг болсон. Тэгээд би нэг ухаан ороод машины хойд талын хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь гацсан байсан учраас хойд талаар нь машинаас гарсан. намайг машинаас буухад машины дугуйнууд бүгд хагарсан байх шиг байсан ба манай эхнэр Б.Цэнгэл машинаас 2-3 метр зайд газарт уначихсан ухаангүй хэвтэж байсан. Харин миний охин Н.Номин- Эрдэнэ нь эхнэр Б.Цэнгэлээс 6-7 метр зайд газарт хэвтэж байсан ба миний охиныг Б.Оюунгэрэл гэдэг хүн очиж аваад бид нарын араас ирж байсан машиныг зогсоож урд талын суудал дээр нь суусан. Харин би эхнэр Б.Цэнгэлийг тэврээд тэр машины арын суудалд суугаад Наранбулаг сумын төв рүү явсан. Би осол болсон дороо Н.Номин-Эрдэнийг очиж үзээгүй..." гэх мэдүүлэг,/хх-ийн 26-27 дугаар хуудас/

- Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Тэс сумын 2 дугаар баг/ Бадамын Цэнгэлийн "... 2015 оны 10 дугаар сарын эхээр би өөрийн төрсөн охин Н.Номин-Эрдэнийг Ховд аймагт эмнэлэгт үзүүлэхэд зүрхний ховдол хооронд цоорхой байна. Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Би охин Н.Номин-Эрдэнийг аваад Увс аймагт ирээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Ц.Нямдаваа, охин Н.Номин-Эрдэнэ нарын хамт Д.Батгэрэл гэдэг хүний цагаан өнгөтэй Пропокс маркийн машинд сууж Улаанбаатар хот руу явсан. Бид нар 10 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумаас гараад Улаанбаатар хотын чиглэлд автомашины хатуу хучилттай засмал замаар явсан. Би тухайн машины урд талын суудал дээр суугаад охин Н.Номин-Эрдэнийг тэврээд явсан. Тухайн үед Д.Батгэрэл гэдэг хүн өөрөө машинаа жолоодож явсан ба машины арын суудал дээр миний нөхөр Ц.Нямдаваа, хажуудаа 3 хүний хамт дөрвүүлээ суусан юм. Бид нар Улаангом сумын төвөөс гараад 1 цаг орчим хугацаанд явж байтал гэнэт бид нарын сууж явсан машин зам тэнцвэрээ алдаж 2 тал руугаа найгаж хөдлөх шиг болоод замаас гарсан тухайн үед би айгаад цочролд орж ухаан алдсан байсан..." гэх мэдүүлэг,/хх-ийн 30-31 дүгээр хуудас/

- Мөрдөн байцаалтад хохирогч / Увс аймгийн Улаангомын сумын 6 дугаар багийн 14-13 тоот/ Раашийн Жамсрангийн "... Би 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод семинарт суух болсон тул зурагтаар Улаанбаатар хот руу явах машины зар  харж байтал 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Пропокс маркийн машин хот явна гэсэн зар явахаар нь утсаар нь залгаж тухайн машинтай явахаар тохирсон. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчимд цагаан өнгөтэй Пропокс машинтай Д.Батгэрэл гэдэг хүн ирсэн ба  өөрөө машинаа жолоодож явсан. Би тэр машинд суусан ба надтай нийлээд 7 хүн жолооч, нярай хүүхэд ороод тухайн машинаар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд гарсан. Бид нар Улаангом сумаас гараад автомашины хатуу хучилттай засмал замаар явсан.  Урьд талын суудал дээр нярай хүүхдээ тэвэрсэн эмэгтэй сууж явсан. Харин машины арын суудлын зүүн талын захад нь би миний баруун талд жолоочийн эхнэр Б.Оюунгэрэл, Оюунгэрэлийн баруун талд Д.Эрдэм гэдэг залуу Эрдмийн баруун талд Ц.Нямдаваа сууж явсан. Бид нар Улаангом сумын төвөөс гараад ойролцоогоор 1 цаг гаруй хугацаанд яваад Наранбулаг сумын төвөөс баруун хойд талд 10 км орчим зайд явж байтал гэнэт бид нарын сууж явсан машины зүүн хойт талын дугуй хагарч төмөр тачигнаж дугарах чимээ гараад машин онхолдсон. Тухайн үед би цочролд орсон учраас машин яаж онхолдсон хэд өнхөрсөн болохыг мэдээгүй. Намайг нэг ухаан ороход машин зогссон байсан ба арын суудалд сууж байсан хүмүүс хойд талын хаалганы хэсгээр гадагш гарсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35 дугаар хуудас/

- Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунгэрэлийн "... Би 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10 цагийн үед өөрийн нөхөр Д.Батгэрэлийн хамт Улаанбаатар хот руу гарсан бөгөөд тухайн үед бид хоёроос гадна 3 эрэгтэй, 1 эмэгтэй, 1 нялх хүүхэд манай нөхрийн пропокс маркийн суудлын автомашинд сууж Улаанбаатар луу гарсан. Тухайн үед манай машинд суусан нялх хүүхэдтэй эмэгтэй нөхөртэйгээ цуг явсан бөгөөд машины урд талд суугаад хүүхдээ тэврээд явж байсан. Тэгээд бид нар Улаангомоос гараад 80 гаруй км зам туулаад явж байтал нэг мэдэхэд л машин асфалтан зам дээрээс уначихсан. Тухайн үед би машинаас гарч ирээд хүүхэд хаана байна гэж орилоод нөгөө хүүхдийг тэврээд үзэхэд ам нь хөдөлж байсан. Хүүхэд амьд байсан тэгээд оройхон Наранбулаг сумын хүн эмнэлэг ороод их эмчид үзүүлсэн эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,/хх- ийн 38-40 дүгээр хуудас/

- Мөрдөн байцаалтад  гэрч Д.Эрдэмийн "... Би Улаанбаатар хот явах гээд машин хайж яваад Ргоbох маркийн автомашин Улаанбаатар хот явна гэхээр нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үд болж байхад Улаанбаатар хот руу 6 том хүн, 1 хүүхдийн хамт гарцгаасан. Тэгээд Наранбулаг сумын наад талд буюу Улаангом талд явж байгаад машины дугуй буудаж машин зам дээрээс хажуугаараа унаад олон удаа эргэж онхолдсон.  Тэгээд би тухайн үед ухаан балартаад ар талын багаажаар гарч байснаа санаж байна.  Наранбулаг сум ойрхон байсан тул орж үзуулээд Улаангом сум руу орж ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 дугаар хуудас/

- 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шинжээч эмчийн

-" ... Талийгаач Н.Номин-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна.

-Баруун, зүүн зулай, чамархай, дагз ясны хугарал, их тархины 2 тал бөмбөлөгийн тус хэсгийн тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, баруун зулай, баруун шуу, сарвуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учирсан байна.

- Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрхи гэмтлүүд нь  талийгаачийн амьд үед үүссэн.

- Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д  зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Талийгаач Н.Номин-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн.

-Талийгаач Н.Номин-Эрдэнэ нь  зүрхний төрөлхийн гажиг буюу  зүрхний төрөлхийн ховдол хоорондын цоорхойтой байсан ба дээрхи өөрчлөлт нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.

-Талийгаач Н.Номин-Эрдэнэ дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна..." гэх дүгнэлт, /хх-ийн 49-50 дугаар хуудас/

-2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 734 дугаартай шинжээч эмчийн

 “ -Үзүүлэгч Ц.Нямдаваагийн биед гэмтэл учирсан байна.

- Тархи доргилт,баруун нүдний  дээд зовхи, нүдний салстад цус хуралт, дээд доод зовхи шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна.

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.

-Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрхи гэмтэл нь Эрүүл мэнд хөдлөлмөрийн чадвар  тодорхой хугацаанд нөлөөлнө. / хх-ийн 56-р хуудас/

-2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 732 дугаартай шинжээч эмчийн

 “ -Үзүүлэгч Б.Оюунгэрэлийн биед гэмтэл учирсан байна.

- Тархи доргилт, дух, зүүн шанаа, амны зүүн буланд зулгаралт баруун шагайн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байна.

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой

-Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар  тодорхой хугацаанд нөлөөлнө гэх дүгнэлт / хх-ийн 62-р хуудас/

-2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 744 дугаартай шинжээч эмчийн

 “ - Үзүүлэгч Д.Эрдэмийн  биед гэмтэл учирсан байна.

- Тархи доргилт. Баруун эгэм ясны цуурал , зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна.

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл ньтухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой

-Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдлөлмөрийн чадвар  тодорхой хугацаанд нөлөөлнө гэх дүгнэлт / хх-ийн 68-р хуудас/

-2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай шинжээчийн ..... “...Жолооч Д.Батгэрэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний  дагуу үзэгдэлтийг  харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ  дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ” мөн энэ дүрмийн 2.3.-а-д зааснаар Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

- Д.Батгэрэл нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “а” заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна.

-Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн шалтгаан болоогүй ... гэх дүгнэлт / хх-ийн 74-р хуудас/

-2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 743 дугаартай шинжээч эмчийн "... Үзүүлэгч Б.Цэнгэлийн биед гэмтэл учирсан байна.Тархины хүнд зэргийн няцрал, доргилт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, цээжний зүүн талын 4,7,10 дугаар хавирганы хугарал, духанд шарх, дух зүүн хацар, шанаа, хамар, эрүүний зүүн хэсэг, хүзүүний зүүн хэсэг, цээж баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний салст, зүүн эгэмний дээд хэсэг, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн тавхайн 1 дүгээр хуруунд цус хуралт, үүдэн дээд баруун 1 дүгээр, зүүн 1 дүгээр шүдний хугарал гэмтэл учирсан байна.

-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно..." гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/

-  2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №733 дугаартай шинжээч эмчийн -"... Үзүүлэгч Р.Жамсрангийн биед гэмтэл учирсан байна.

-Сээрний 11 дүгээр нугалмын их биеийн дарагдсан хугарал, зүүн талын 8,9 дүгээр хавирганы цуурсан хугарал, тархи доргилт, дух, баруун шанаа, зүүн мөр, баруун бугуйн сарвуунд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, гэмтэл учирсан байна.

-Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

-Дээрх  гэмтэл ньтухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой

-Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар  тодорхой хугацаанд нөлөөлнө гэх дүгнэлт / хх-ийн 86-р хуудас/

-2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2522 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн

"  Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь хэмжээ болон хэрэглээний хувьд Ргоbох маркийн автомашинд тохиромжгүй, суудлын автомашинд хэрэглэхэд тохиромжтой дугуй байна. Үйлдвэрлэгчээс заасан хэрэглэхэд тохиромжтой дугуй нь LT буюу даацын тэмдэглэлтэй дугуй байна.

-Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь хээний хувьд стандартад нийцсэн дугай байна.

 Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь хэмжээ болон хэрэглээний хувьд  “Probox “маркийн автомашинд тохиромжгүй суудлын автомашинд хэрэглэхэд тохиромжтой дугуй байна. Үйлдвэрлэгчээс заасан хэрэглэхэд тохиромжтой LT буюу даацын тэмдэглэлтэй дугуй байна.

- Ободны нүүр хэсгийн амсар дотор талын амсар хэсэг цохигдож гэмтсэн хаймар дугуйн хээ салж хагарсан зэрэг гэмтлүүдтэй байна.

- Тухайн дугуй нь резин эдлэлийн хэт хуучралтад орсон нь тухайн дугуй ашиглахад тохиромжгүй дугуй байна.

- Тухайн дугуй нь резин эдлэлийн хэт хуучралтад орсон, тээврийн хэрэгсэлд тохиромжгүй дугуй тавьсан зэрэг нь зам тээврийн осолд нөлөөлөх шалтгаан нөхцөл болно..." гэх дүгнэлт, /хх- ийн 2 хавтас 47-48 дугаар хуудас/

-2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн "... Жолооч Д.Батгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3 а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн...

-Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-а-д зааснаар хөдөлгөөнд оролцохын өмнө замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах заалтыг зөрчсөн... гэх заалт үндэслэлтэй. Жолооч Д.Батгэрэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.3-д заасан "Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй гэх заалтыг зөрчсөн.

Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд  аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн гэх дүгнэлт ,/ 2 дугаар хх-ийн 98-99 дүгээр хуудас/

Автомашинд үзлэг хийсэн.... 11-75 УВХ улсын дугаартай цагаан өнгөтэй “Prodox” маркийн автомашины урд талын хамрын хэсэг нь хойд талруугаа чихэгдэж хонхойсон, копуд нь хойш нугаларч чихэгдсэн, урд талын салхины шил нь цуурч хагарсан, зүүн урд талын хаалганы шил нь  хагарсан зүүн болон баруун урд талын крыло урд хэсгээрээ хойш чихэгдэж хонхойсон хойд талын гупер хаалга нилэнхүйдээ чихэгдэж хонхойсон хойд талын хаалганы шил хагарсан аваарын дор хагарсан салоны дунд талын толь нь суурь хэсгээрэ тасарсан, арааны дээд талын хэсэг нь хугарч тасарсан байдалтай байв. Автомашины зүүн урд талын хэсэгт ямар нэгэн дугуй байхгүй, баруун урд талын хэсэгт 70х14-тэй дарвөлжин хээтэй дугуй,  баруун хойд талын хэсэгт 70х13-тай дөрвөлжин хээтэй /зам тээврийн осол болох үед байсан дугуй солигдсон байв/ дугуй зүүн хойд талын хэсэгт 14х70 хэмжээтэй, дугуйны гадна хээ хамер нь байхгүй дугуй байх бөгөөд тухайн дугуйг шинжилгээнд өгөх зорилгоор хураан авав... гэх тэмдэглэл /хх-ийн 29-р хуудас/

         -Эд зүйл хураан авах тогтоол / хх-ийн 31-р хуудас/

         -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-33-р хуудас/

         -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34-р хуудас/

          -Эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл/хх-ийн 36-37-р хуудас

-Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэнгэлийн... Д.Батгэрэл нь манай нөхөр Ц.Нямдаваа бид  хоёрт  нийт 13500000 төгрөгний хохирол төлбөр төлж барагдуулсан  болохоор одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ... гэх мэдүүлэг/ 2 дугаар  хх-ийн 38-р хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нямдаваагийн... 11-75 улсын дугаартай “Пропокс” маркийн автомашины жолооч Д.Батгэрэл нь миний эхнэр Б.Цэнгэл бид  хоёрт  нийт 13500000 төгрөгний хохирол төлж барагдуулсан учир түүнээс  одоо ямар нэг нэхэмжлэх зүйлгүй хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү? .. гэх мэдүүлэг/  2 дугаар хх-ийн 40-р хуудас/

-Мөрдөн байцаалтад Д.Батгэрэлийн  сэжигтэн, яллагдагчаар өгсөн...Би хувьдаа 11-75 УВХ улсын дугаартай Пропокс маркийн автомашинтай юм. Би 2015 оны 10 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу өөрийнхөө Пропокс маркийн машинтай явахаар шийдээд Улаангом сумын захын зарын цэг болон МВС телевизэд 2015 оны 10 арын 09-ний өдөр Улаанбаатар хот 3 хүн авч явна гэсэн зар өгсөн. Уг  зарын дагуу Р.Жамсран гэдэг хүн надтай хамт явахаар ярьж тохирсон. Бас Ц.Нямдаваа гэдэг хүн эхнэр Б.Цэнгэл болон нялх хүүхдийн хамт явахаар ярьж тохирсон. Тэгээд би дээрхи хүмүүсийг авч явахаар болоод байж байтал 2015 оны 10 сарын 06-ны орой Д.Эрдэм гэдэг нэртэй залуу над руу утсаар залгаж Би Улаанбаатар хот явах гэсэн юм. Надад ачаа байхгүй. Яаралтай явах шаардлага гараад байна. Та аваад яваач гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн.Тэгээд 2015 оны 10 сарын 09-ний өглөө би 09 цагийн үеэс эхлээд хүмүүсээ цуглуулсан. Надтай хамт манай эхнэр Б.Оюунгэрэл бас хамт явж байсан ба бид 2 машиндаа Р.Жамсран, Д.Эрдэм нарыг суулгасны дараа Улаангом сумын захын урд талд байдаг дугуй засварын газарт очиж машиныхаа дугуйны хийг тэнцвэржүүлсэн. Тэгээд Ц.Нямдаваа Б.Цэнгэл нарыг хүүхэдтэй нь хамт гэрээс нь очиж аваад 09 цаг 30 минутын орчимд Улаангом сумын төвөөс гараад Улаанбаатар хотын чиглэлд явсан. Тухайн үед би өөрөө 11-75 УВХ улсын дугаартай Пропокс маркийн автомашиныг жолоодоод миний  хажууд урд талын суудал дээр Б.Цэнгэл нялх хүүхдээ тэвэрч суугаад арын суудалд Р.Жамсран нь хамгийн зүүн талын захад баруун  талд Д.Эрдэм, Д.Эрдэмийн баруун талд миний эхнэр Б.Оюунгэрэл, Б.Оюунгэрэлийн баруун талд буюу хамгийн захад нь Ц.Нямдаваа  сууж явсан юм. Бид нар Улаангом сумын төвөөс гараад ойролцоогоор 1 цаг 30 минутын орчим яваад Наранбулаг сумын төвөөс баруун хойд зүгт ойролцоогоор 10 км зайд автомашины хатуу хучилттай асвалтан замаар явж байтал гэнэт машины зүүн хойд талын дугуй буудаад /хагараад / машины арын хэсэг нь зүүн талын хэсгээрээ түрэгдэж тэнцвэр алдсан. Тэгээд би машины рүлийн хүрдийг зүүн гар тал руугаа дарж зогсоох арга хэмжээ авч тормоз дарсан боловч машин зогсохгүйгээр хүчиндээ замын баруун тал руу унаж онхолдсон. Тэр үед би цочролд орж ухаан алдсан байсан. Намайг ухаан ороход машин хойд зүгрүү харж дугуйн дээрэ зогссон байдалтай байсан бөгөөд би жолооны хүрдний ард суудал дээрээ сууж байсан ба тэнд байсан хүмүүс намайг машинаас буулгах гэж татаж байсан. Намайг машинаас бууж ирэх үед машины багаажны хэсэгт байсан зүйлүүд газраар цацагдаж  тарсан байдалтай, машинд байсан бүх хүн машинаас буусан байсан. Намайг машинаас буух үед Б.Цэнгэл нь 1 метр  орчим зайд газарт хэвтэж байсан. Б.Цэнгэлийн хажууд нөхөр Ц.Нямдаваа нь очсон байсан. Б.Цэнгэлийг ухаантай байсан үгүйг мэдэхгүй байна. Харин Ц.Нямдаваа Б.Цэнгэл нарын нялх хүүхдийг манай эхнэр Б.Оюунгэрэл тэвэрчихсэн зогсож байсан. Р.Жамсран, Д.Эрдэм нар машинаас буучихсан зогсож байсан. Тэгж байтал нэг машин ирж зогссон ба би өөрийнхөө машинд сууж явсан хүмүүсийг тэр машинд суулгаж Наранбулаг сум руу явуулаад өөрөө машин дээрээ үлдсэн. Би тэр хүмүүст Наранбулаг сум ороод цагдаад хэлээрэй гэж хэлээд явуулсан. Тэд нарыг явсанаас хойш хэсэг хугацааны дараа 2 цагдаа ирсэн. Автомашины хатуу хучилттай замаар явж байтал гэнэт миний машины зүүн хойд талын дугуй  хагарсан. Тэрнээс болоод машин онхолдсон. Машины дугуй хагарахын өмнө миний жолоодож явсан машин ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Би тухайн үед хурд хэмжигчийн заалтыг хараагүй юм. Тэр өдөр би архи согрууруулах ундааны зүйл хэрэглээгүй 2015 оны 10 сарын 09-ний өдөр Улаанбатар хотруу явахын мөнө машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангасан ба Авто тээврийн газарт очиж машинаа оношлогоонд оруулахад миний машиныг тэнцүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Мөн 2015 оны 10 сарын 09-ний өдөр би Улаангом сумын төвөөс гарахаас өмнө  машиныхаа дугуйнуудын хийг тэнцүүлж бүрэн бүтэн байдлыг шалгаж үзсэн. Би машинаа 2014 оны 06 сард 9200000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Миний 11-75 УВХ улсын дугаартай Пропокс маркийн автомашин нь 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн машин юм. Би Улаанбаатар хотруу явахдаа  сууж явсан хүмүүсийн авч явсан зүйлийг л ачсан.11-75УВХ улсын дугаартай Пропокс маркийн автомашин одоо Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 12-8 тоот хашаанд байгаа осол болсоны дараа тухайн автомашиныг ачуулж ирээд тэр хашаанд тавьсан. Би хохирогч нарт учирсан хохирлоос Р.Жамсранд 1640000 Ц.Нямдаваа, Б.Цэнгэл нарт 13500000 төгрөг, гэрч Д.Эрдэмд 510000 төгрөг нийт хохиролд 16650000 төгрөгийг  бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Р.Жамсран Ц.Нямдаваа, Б.Цэнгэл гэрч Д.Эрдэм нар нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг гомдол саналгүй гэдгээ бичгээр надад хийж өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас, 2-р хх-ийн 36-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батгэрэлийн ... Би 2003 онд жолооны  В ангилалын үнэмлэх, мөн жолооны  D.C  ангилалын үнэмлэхийг авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Р.Жамсранд 2 сая төгрөг, хохирогч Б.Цэнгэл, Ц.Нямдаваа нарт 13500000 төгрөгийг хохирогчид тус  тус төлсөн. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж  дүгнэвэл: 

 Шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэл нь 2015 оны 10 сарын 09-ний өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн Тоуоtа ргоbох маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож  хохирогч Б.Цэнгэл, Ц.Нямдаваа тэдгээрийн охин Н.Номин-Эрдэнэ, хохирогч Р.Жамсран, гэрч Б.Оюунгэрэл, Д.Эрдэм нарыг тээвэрлэн  зам тээврийн  хөдөлгөөнд оролцохдоо  Ргоbох маркийн автомашинд тохиромжгүй, хэт хуучралтад орсон дугуй тавьж явсаны улмаас  зам тээврийн осолд нөлөөлөх шалтгаан болсон нь мөрдөн байцаалтын явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2522 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч  Д.Батгэрэлийн жолоодож явсан Тоуоtа ргоbох маркийн  тээврийн хэрэгслийн зүүн  хойд талын дугуй хагарч улмаар зам тээврийн осол гарсан нь хохирогч Б.Цэнгэл, Ц.Нямдаваа, Р.Жамсран, гэрч Д.Эрдэм нарын мэдүүлэг болон хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хагарсан дугуйны хэсгийг хураан тухай тогтоол, тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн "... Жолооч Д.Батгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.3 а-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-а-д зааснаар хөдөлгөөнд оролцохын өмнө замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангана. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.3-д заасан "Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй , Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд  аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Батгэрэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал , ашиглалтын журмыг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Н.Номин- Эрдэнийн амь насыг  хохироож,  хохирогч Б.Цэнгэлийн бие махбодид хүнд, хохирогч Р.Жамсрангийн бие махбодид хүндэвтэр гэмтэл  тус тус учруулсан  болох нь хохирогч Ц.Нямдаваа, Б.Цэнгэл, Р.Жамсран нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч эмчийн 2015 оны 10 сарын 20- ны өдрийн 49 дугаартай, 2015 оны 10 сарын 21- ний өдрийн 743 дугаартай  2015 оны 10 сарын 16- ны өдрийн 733 дугаартай дүгнэлтүүд болон  мөрдөн байцаалтад Д.Батгэрэлийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул  түүний  үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь нотлогдсон гэж үзнэ.  

Иймд Увс аймгийн Прокурорын газраас Д.Батгэрэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал , ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт  үйлдэлд  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэл нь хохирогч нарт учирсан хохирлоо бүрэн төлсөн нь мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нямдаваа, Б.Цэнгэл, Р.Жамсран нарын ... хохирол төлөгдсөн... гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  өгсөн мэдүүлэг,  шүүгдэгч нь  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь хэргийн 156 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан   түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  3  жил 01 сарын хугацаагаар  хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлд оногдуулсан 3 жил 01 сарын   хугацаагаар хорих  ялыг тэнсэж, 1/ нэг /  6 / зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг  Увс аймгийн Цагдаагийн  газарт  даалгах нь  зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эрүүгийн 201520000332 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дугуйны хамерний тасархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдоогүй болохыг дурьдах,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Шүүгдэгч  Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлийн эзэмшлийн “SHARP” маркийн 21 инчийн  зурагт, БНХАУлсад үйлдвэрлэсэн “HINGA” Маркийн 60 килограммын багтаамжтай хөлдөөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол “ - ыг   хүчингүй болгох нь зүйтэй.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 , 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журам зөрчсний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3/гурав/ жил 01 /нэг/  сарын   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлд  оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч  Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэл нь цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дугуйны хамерны тасархай хэсгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар    хорих  ялыг тэнсэж, 1/ нэг /  жил, 6 / зургаа / сарын  хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Увс аймгийн Цагдаагийн газарт   даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар  шүүгдэгч Д.Батгэрэлийн   тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлийн ¹298865 дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Шүүгдэгч  Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлийг эзэмшлийн “SHARP” маркийн 21 инчийн  зурагт, БНХАУлсад үйлдвэрлэсэн “HINGA” Маркийн 60 килограммын багтаамжтай хөлдөөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол “ - ыг   хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Тайж овогт Дамжинхүүгийн Батгэрэлд өмнө  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА