Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/296

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж шүүгч Д.Алтанжигүүр, Ерөнхий шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

 

иргэдийн төлөөлөгч Б.Түвшинбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Гүнсэл, Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Т.Д түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр, Д.Мөнхгэрэл

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч С.Дондов,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир,

шүүгдэгч О.Ш, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч О.Т тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг, М.Мэндсүрэн /онлайнаар/

шүүгдэгч Ц.Х,

шүүгдэгч Г.Ц тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т.Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд ирүүлсэн Т.Б.Ц,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.О.Ш,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  шүүхэд ирүүлсэн Б.Э.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Д.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Ц.Г.Ц ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн А.Б.Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн У.Ц.Х,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Д.О.Т нарт холбогдох эрүүгийн 1910000000309 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ....  төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Т.Д /РД:.../

2. Монгол Улсын иргэн .. оны ..дүгээр сарын ..-ны өдөр ...  төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Б.Ц /РД:../

3. Монгол Улсын иргэн ..оны ... дугаар сарын ..ний өдөр ... төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Д.Б /РД:.../

4. Монгол Улсын иргэн .. оны ... дугаар сарын .ны өдөр ... төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А.Б.Б /РД:...../

5. Монгол Улсын иргэн ... .... дүгээр сарын ...-ны өдөр ... төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.О.Ш /РД:........./

6. Монгол Улсын иргэн ...ны .. дугаар сарын ...-ний өдөр .... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Э.Б /РД:......../

7. Монгол Улсын иргэн ...оны .... дугаар сарын ...-ны өдөр .......төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.О.Т /РД:../

8. Монгол Улсын иргэн .... оны ...дүгээр сарын ...-ны өдөр ....... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У.Ц.Х /РД:...../

9. Монгол Улсын иргэн ... оны ..... дугаар сарын ...-ны өдөр ....төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц.Г.Ц /РД:............/

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т.Дг дангаараа болон бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүдэгч Т.Б.Цийг  бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б.О.Шыг дангаараа болон бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

- Шүүгдэгч Б.Э.Бийг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

 Шүүгдэгч Б.Д.Быг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд,

- Шүүгдэгч Ц.Г.Цийг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд,

- Шүүгдэгч У.Ц.Хыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд,

- Шүүгдэгч Д.О.Тг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд,

- Шүүдэгч А.Б.Бийг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Түмэндэлгэрийн Т.Дг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Баасанцогтын Б.Цийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Оюунчимэгийн О.Шыг  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Энхбаатарын Э.Бийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зааснаар шүүгдэгч Даваанямын Д.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ганхуягийн Г.Цийг 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,

шүүгдэгч Б.Цийн Ц.Хыг 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,

шүүгдэгч Отгончимэгийн О.Тийг 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,

шүүгдэгч Болорын Б.Бийг 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д , Б.Ц, О.Ш, Э.Б, Д.Б нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дгийн нийт цагдан хоригдсон 475 хоног, шүүгдэгч Б.Цийн нийт цагдан хоригдсон 397 хоног, шүүгдэгч О.Шын нийт цагдан хоригдсон 291 хоног, шүүгдэгч Э.Бий нийт цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Д.Б нийт цагдан хоригдсон 268 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ц, Ц.Х, О.Т, Б.Б нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дгээс нийт 20.789.177 төгрөгийг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

   хохирогч Д.Даваанамжилд 131.677 төгрөг, хохирогч В.Одончимэгт 230.000 төгрөг, хохирогч Д.Ариунаад 175.000 төгрөг, хохирогч Х.Сүрэнхүүд 50.000 төгрөг, хохирогч Б.Долгормаад 250.000 төгрөг, хохирогч Б.Мөнхцэцэгт 250.000 төгрөг, хохирогч Н.Саруулд 600.000 төгрөг, хохирогч Н.Урантуяад 250.000 төгрөг, хохирогч У.Батсүхэд 850.000 төгрөг, хохирогч Н.Батбаярт 100.000 төгрөг, хохирогч Б.Сансарболдод 460.000 төгрөг, хохирогч Э.Хатанзоригт 1.200.000 төгрөг, хохирогч Ц.Энхбатад 250.000 төгрөг, хохирогч Э.Гантуяад 65.000 төгрөг, хохирогч О.Хишигдэлгэрт 350.000 төгрөг, хохирогч Б.Лувсандоржид 200.000 төгрөг, хохирогч Ц.Бадраад 175.000 төгрөг, хохирогч Б.Байгальмаад 35.000 төгрөг, хохирогч Г.Өлзийнямд 215.000 төгрөг, хохирогч Д.Энхтуяад 150.000 төгрөг, хохирогч Л.Хишигдоржид 480.000 төгрөг, хохирогч Д.Дашчойхорт 300.000 төгрөг, хохирогч Ц.Энхболдод 100.000 төгрөг, хохирогч Б.Заяад 680.000 төгрөг, хохирогч С.Бауыржанд 500.000 төгрөг, хохирогч Л.Бямбадамжинд 230.000 төгрөг, хохирогч Ж.Амарбатад 350.000 төгрөг, хохирогч Ш.Оюунбатад 150.000 төгрөг, хохирогч Г.Хишигнямд 225.000 төгрөг, хохирогч Б.Түмэнбаярт 550.000 төгрөг, хохирогч С.Саранчимэгт 387.500 төгрөг, хохирогч М.Буянхишигт 415.000 төгрөг, хохирогч О.Дарьхүүд 400.000 төгрөг, хохирогч О.Гэрэлтуяад 350.000 төгрөг, хохирогч Э.Төртогтоход 700.000 төгрөг, хохирогч Ш.Цолмонбаатарт 500.000 төгрөг, хохирогч Ж.Батболдод 275.000 төгрөг, хохирогч Б.Төгсбилэгт 50.000 төгрөг, хохирогч П.Бямбахишигт 50.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрсайханд 600.000 төгрөг, хохирогч С.Анхбаярт 75.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 100.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 825.000 төгрөг, хохирогч Н.Дэлгэрханд 150.000 төгрөг, хохирогч Ж.Болормаад 400.000 төгрөг, хохирогч А.Долгорсүрэнд 60.000 төгрөг, хохирогч Б.Ууганцэцэгт 50.000 төгрөг, хохирогч Б.Өнөр-Өлзийд 400.000 төгрөг, хохирогч Р.Эрдэнэчимэгт 175.000 төгрөг, хохирогч Б.Уянгад 55.000 төгрөг, хохирогч Б.Батсаранд 590.000 төгрөг, хохирогч Ц.Булганд 980.000 төгрөг, хохирогч Р.Цэвээнд 500.000 төгрөг, хохирогч Б.Буяннэмэхэд 1.100.000 төгрөг, хохирогч Д.Энхтуяад 350.000 төгрөг, хохирогч Б.Батзаяад 200.000 төгрөг, хохирогч Б.Будсүрэнд 150.000 төгрөг, хохирогч Ч.Байгалмаад 750.000 төгрөг, хохирогч С.Төгсбилэгт 100.000 төгрөг хохирогч Б.Буянжаргалд 100.000 төгрөг, хохирогч Ч.Нарантуяад 400.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулах,

   - Шүүгдэгч Б.Цээс нийт 4.530.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

   Хохирогч Э.Хатанзоригт 1.200.000 төгрөг, хохирогч Ц.Энхбатад 250.000 төгрөг, хохирогч Э.Гантуяад 65.000 төгрөг, хохирогч О.Хишигдэлгэрт 350.000 төгрөг, хохирогч Б.Лувсандоржид 200.000 төгрөг, хохирогч Б.Байгальмаад 35.000 төгрөг, хохирогч Ц.Энхболдод 100.000 төгрөг, хохирогч Г.Хишигнямд 225.000 төгрөг, хохирогч Б.Төгсбилэгт 50.000 төгрөг, хохирогч П.Бямбахишигт 50.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрсайханд 600.000 төгрөг, хохирогч Н.Дэлгэрханд 150.000 төгрөг, хохирогч Б.Өнөр-Өлзийд 400.000 төгрөг, хохирогч Ж.Анхтуяад 110.000 төгрөг, хохирогч Б.Уянгад 55.000 төгрөг, хохирогч Б.Батсаранд 590.000 төгрөг, хохирогч Б.Буянжаргалд 100.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулах,

   - Шүүгдэгч Д.Баас нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

   Хохирогч Ө.Мөнх-Ундрагад 150.000 төгрөгийг, хохирогч Р.Цэвээнд 500.000 төгрөгийг, хохирогч Д.Энхтуяад 350.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулах,

- Шүүгдэгч О.Шаас нийт 12.249.400 төгрөгийг гаргуулж, нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

Хохирогч А.Бум-Эрдэнэд 333.400 төгрөг, хохирогч Б.Эрдэнэчулуунд 333.400 төгрөг, хохирогч Ө.Мөнх-Ундрагад 150.000 төгрөг, хохирогч Ц.Намжилсүрэнд 50.000 төгрөг, хохирогч У.Тамирт 333.400 төгрөг, хохирогч Г.О.Шт 100.000 төгрөг, хохирогч А.Батмөнхөд 250.000 төгрөг, хохирогч Б.Өлзийхүүд 1.600.000 төгрөг, хохирогч Г.Уранчимэгт 666.700 төгрөг, хохирогч Г.Гандоржид 750.000 төгрөг, хохирогч Ү.Бүжинлхамд 500.000 төгрөг, хохирогч Б.Уламбадрахад 125.000 төгрөг, хохирогч Г.Төгөлдөрт 25.000 төгрөг, хохирогч Ц.Нарантунгалагт 10.000 төгрөг, хохирогч Б.Одзаяад 22.500 төгрөг, хохирогч С.Төгсжаргалд 50.000 төгрөг, хохирогч Б.Батчимэгт 6.500.000 төгрөг, хохирогч А.Даваадуламд 450.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулах,

   - Шүүгдэгч Э.Бээс нийт 175.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий дараах хохирогч нарт олгох нь зүйтэй, түүний хохирлыг задлан дүгнэхэд:

   Хохирогч Ө.Мөнх-Ундрагад 150.000 төгрөг, хохирогч Г.Төгөлдөрт 25.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт тус тус олгуулах,

- Шүүгдэгч О.Т нь нийт 666.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Уранчимэгт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 11 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Т.Д , Б.Ц, О.Ш, Д.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Бд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Д, Б.Ц, О.Ш, Д.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Ц, Ц.Х, О.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.ГАНБАТ

 

                                         ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР