Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 282

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Баярмагнай нэхэмжлэлийн шаардлагын 12 046 450 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Атом маш” ХХКомпани нь үлдэх 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  5 000 000 /таван сая/ төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 /арван сая/ төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Атом маш” ХХКомпаниас 232 183 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Баярмагнайд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 293 183 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД

 

   Д.ХУЛАН