Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 318

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 141 дүгээр зүйлийн 141.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д тус тус зааснаар Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар дунд сургуулиас 792 722 /долоон зуун ерэн хоёр мянга долоон зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Уранчимэгт олгож, Ч.Уранчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2012 оны 6, 7, 8 дугаар сарын зохих бичилтийг хийлгэхийг Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар дунд сургуульд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2010-2011 он, 2011-2012 оны ээлжийн амралтыг биеэр эдлээгүй болохыг тогтоолгож, ээлжийн амралт биеэр эдлээгүйн урамшуулал 3 000 000 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин, ээлжийн амралтын олговор, цалин саатуулсны алданги, нийт 4 622 200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч үндсэн цалинг Засгийн газрын тогтоолд заасан цалингийн сүлжээнээс доогуур тогтоосон зөрүү 453 028 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар дунд сургуулиас 23 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Уранчимэгт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ