| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2021/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/624 |
| Огноо | 2021-09-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/624
2021 09 08 2021/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
С дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгор овгийн Сын Год холбогдох 2009014651280 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “ГИ” ХХК-ний гүйцэтгэх захирлын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Тарвалин хотхоны 48-в дугаар байрны 0- тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн гэх Хонгор овгийн Сын Г /РД:00000 /,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Бтэй барьцаат зээлийн гэрээ байгуулах замаар түүнийг гэрээгээр халхавчлан хуурч, өөрийн эзэмшлийн 99-11 УБН улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг барьцааны зүйл болгон ашиглах нэрийдлээр түүний нэр дээр шилжүүлэн өгч, улмаар 40.000.000 төгрөгийг С дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто тээврийн үндэсний төв” дотор авсан бөгөөд уг авто машины өмчлөгчийг хохирогчийн өмчлөлөөс гаргуулан авахын тулд “Б.Б” гэсэн хуурамч иргэний үнэмлэхний лавлагаа ашиглаж өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, бусдын нэр дээр шилжүүлэн авч, хуурамч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Бтэй барьцаат зээлийн гэрээ байгуулах замаар түүнийг гэрээгээр халхавчлан хуурч, өөрийн эзэмшлийн 99-11 УБН улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг барьцааны зүйл болгон ашиглах нэрийдлээр түүний нэр дээр шилжүүлэн өгч, улмаар 40.000.000 төгрөгийг С дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто тээврийн үндэсний төв” дотор авсан бөгөөд уг авто машины өмчлөгчийг хохирогчийн өмчлөлөөс гаргуулан авахын тулд “Б.Б” гэсэн хуурамч иргэний үнэмлэхний лавлагаа ашиглаж өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, бусдын нэр дээр шилжүүлэн авч, хуурамч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан С дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Даваадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009014651280 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С.Гыг өмнө нь таньдаггүй байсан. Тэрээр надтай уулзаад “мөнгө хэрэгтэй байгаа учир авто машинаа барьцаанд тавиад 40.000.000 төгрөг зээлье, би машинаа барьцаанд тавиад барьцаат зээлийн гэрээ байгуулъя, машинаа өөрөө унаж хэрэглэхээр зээлийн гэрээгээ байгуулъя” гэж ирэхэд нь би зөвшөөрч гэрээ байгуулж 99-11 УБН улсын дугаартай “Лексус- 570” маркийн авто машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж, түүнд би 40.000.000 төгрөгийн зээл олгосон. ...Би хохирлоо одоо бүрэн барагдуулж авсан байгаа. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Гэхдээ С.Г нь зээлийг гэрээнд заасны дагуу мөнгө шилжүүлэхгүй удаад байсан учир би барьцаанд тавьсан машиныг нь олоод журмын хашаанд хийлгэсэн. Тэгтэл өөр хүн гарч ирээд “би эзэн нь байна” гээд байхаар нь Авто тээврийн газраас машиныг шүүлгэхэд миний нэр дээр биш өөр хүний нэр дээр болсон байсан. Ингээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 31-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 11 сар билүү 12 сард Урт цагааны тэнд явж байгаад 2-3 хүнтэй таарч бичиг баримт хийж өгнө гэхээр нь ...Бийн иргэний үнэмлэхний лавлагааг хуурамчаар хийлгээд батлуулсан. Би машиныг 32.000.000 төгрөгийг барьцаанд тавьсан. Одоо Бийн хохирлыг барагдуулсан. ...гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
Гэрч Л.Батцэндийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд“...Тээврийн хэрэгсэл худалдах, захиран зарцуулах итгэмжлэл дээр бол тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрийн биеэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэх болон лавлагаа зэрэг бичиг баримт хэрэг болох ёстой байдаг. Харин итгэмжлэгдэж байгаа төлөөлөгч өөрийн биеэр байхгүй байж болох ба тухайн хүний биеийн байцаалт эсхүл өөрөө байж болно. ...Тухайн итгэмжлэл хийгээд бүртгэхдээ гэрээний бүртгэлийн дэвтэр дээр андуурч бүртгэсэн байсан учраас гэрээний бүртгэлийн дэвтэр дээр зурсан гарын үсгийг хуулбарлаад итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэр дээр наасан юм. Гэрээний дэвтэр дээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 423 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгоод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөр гэрээн дээр нөхөж бүртгэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 43-46 дугаар хуудас/,
Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "...Тухайн өдөртөө тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Эрдэнэсүхийн нэр дээр шилжүүлж С.Эрдэнэсүхэд олгосон. Үүнийхээ дараа албан тоотыг харахад анхны хардлагаар харахад тамга тэмдэг нь ягаарсан байдалтай байхаар нь Капитрон банкны Андууд салбараас тодруулж асуух гэсэн боловч Капитрон банкны лавлах нь 2 цагийн дараа эдийн засагч нартай холбож өгсөн. Тэгээд холбогдох албан тушаалтантай ярихад уг байгууллагаас манайд ирсэн дугаартай албан тоот гараагүй гэдгийг хэлсэн...." гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон холбогдох итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 20-27 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б болон яллагдагч С.Г нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” /хэргийн 56-57 дугаар хуудас/,
Хохирогч Батжаргалын Бийн “Хаан" банкин дахь 000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 58 дугаар хуудас/,
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 99-11 УБН улсын дугаартай “Лексус-570” маркийн авто машин буюу тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хэргийн 80-83 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, уг лавлагааг дуурайлгаж хийсэн гэх Б.Б гэх иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 102, 104 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Б /0000/ гэсэн иргэний үнэмлэхний лавлагааг лазер хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуулбар хувь байна, ...Шинжилгээнд ирүүлсэн хуулбар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Б /0000/ иргэний үнэмлэхний лавлагааны эх хувийг ирүүлээгүй тул жинхэнэ, хуурамч эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, АСАП сангийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 59-67 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж мэдүүлдэг, мөн уг хохирлоо барагдуулж авсан талаараа прокурорт хандаж хүсэлт ирүүлсэн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009019551318 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Год холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Г нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Бтэй барьцаат зээлийн гэрээ байгуулах замаар түүнийг гэрээгээр халхавчлан хуурч, өөрийн эзэмшлийн 99-11 УБН улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг барьцааны зүйл болгон ашиглах нэрийдлээр түүний нэр дээр шилжүүлэн өгч, улмаар 40.000.000 төгрөгийг С дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто тээврийн үндэсний төв” дотор авсан бөгөөд уг авто машины өмчлөгчийг хохирогчийн өмчлөлөөс гаргуулан авахын тулд “Б.Б” гэсэн хуурамч иргэний үнэмлэхний лавлагаа ашиглаж өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэж, бусдын нэр дээр шилжүүлэн авч, хуурамч баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйл баримт нь:
- Хохирогч Б.Бийн “...гэрээ байгуулж 99-11 УБН улсын дугаартай “Лексус- 570” маркийн авто машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж, түүнд би 40.000.000 төгрөгийн зээл олгосон. ....өөр хүн гарч ирээд “би эзэн нь байна” гээд байхаар нь Авто тээврийн газраас машиныг шүүлгэхэд миний нэр дээр биш өөр хүний нэр дээр болсон байсан. Ингээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 31-33 дугаар хуудас/, шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн №178 дугаартай дүгнэлт /хэргийн 105-108 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
- Шүүгдэгч С.Г нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хэргийн 53-54 дүгээр хуудас/ прокурорт гаргасан байна.
Иймд шүүгдэгч С.Гын хуурамч бичиг баримт үйлдэн бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүх хуралдаанд “...шүүгдэгч С.Год өөр дүүрэгт уг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгаж байгаа. ...иймд хэргийг нэгтгэн шалгуулах....” гэх хүсэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол” нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг тогтоолд яллагдагч С.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хэд дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь тодорхойгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Год бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Гыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год “...зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан тул Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэх санал гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлсөн байгаа байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарахгүй байх тул шүүгдэгч С.Год Өршөөлийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН