Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

Д.ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2017/00270 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* , Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ийн нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д. түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “2013 оны намар Ховд аймгийн Тамгын газрын мэргэжилтэн нь ОХУ-ын Халимаг улсын их сургуульд хүүхдийн тоо хязгааргүй элсүүлнэ гэсэн. Халимаг улсын Их сургуультай байгуулсан гэрээ байгаа. Эхний жил төлбөрөө өөрөө хариуцна. Дараа жилээс нь сургалтын төлбөр авахгүй гэж хэлсэн тул Ховд аймгийн хэмжээнд гадаад асуудал хариуцсан доктор хүнд итгэж хүү М.ийг бүртгүүлсэн. Сургуулийн хичээл 9 дүгээр сард эхэлсэн боловч 10 дугаар сард Ховд аймгаас 5 хүүхэд гэрээний дагуу суралцуулна гээд гийн дүү 3 хүүхдийг Новосибирск хүргэж, галт тэргэнд суулгаад буцаж ирсэн.

Ховд аймгийн газар, ОХУ-ын Халимаг улсын их сургуультай оюутан суралцуулах ямар ч гэрээ байгуулагдаагүй байсан тул хүүхдүүд 2014 оны 04 дүгээр сард Монголд буцаж ирсэн.

Халимаг улсын их сургуулийн захирал Салаев гэдэг хүнтэй холбогдож ярихад Ховд аймгийн дарга болон гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн бид нартай гэрээ хийгээгүй. Бид Увс аймгаас суралцаж байгаа хүүхдүүдийг суралцуулах талаар гэрээ хийсэн тул үргэлжлүүлэн суралцах боломжтой. Гэрээ хийгээгүй хүүхдүүдийг тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй. Гэрээ хийгээгүй буруутан гаас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй гэсэн. Иймд төрийн ажилтны албан тушаалдаа хариуцлагагүй хандсаны улмаас миний хүү сургуульд суралцаж чадахгүй хохирч байна. Бид хүүхдээ сургуульд явахад нь цалингийн зээл авч, зарим мөнгийг нь олон улсын виза карт авч явуулсан.

Миний хүү ОХУ-ын Халимаг улсын их сургуульд суралцах хугацаандаа хэлний бэлтгэлд 33,000 рубль, дотуур байрны зардалд 6,000 рубль, цахилгааны төлбөрт 5,600 рубль, цэвэр бохир усны төлбөрт 3,200 рубль, интернетийн төлбөрт 2,800 рубль, угаалгын машинд 12 удаа хувцас угаахад 12,000 рубль, автобусны мөнгө 120 рубль, Монгол улсаас ОХУ руу ирж буцсан зардал 1,600,000 төгрөг, сар бүрийн хэрэгцээнд 100,000 төгрөг, хоол хүнс бусад хэрэгцээнд гарсан зардал 1,227,000 төгрөг, бусад хэрэгцээнд 597,960 төгрөг нийт 8,000,000 төгрөг гарсан. Энэхүү хохирол нь Төрийн албан хаагч болох Ховд аймгийн газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гийн буруутай үйлдлийн улмаас гарсан зардал гэж үзэж байна.

Иймд гийн ажиллаж байсан Ховд аймгийн газраас 8,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн хариу тайлбар:Ховд аймгийн газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан гийн албан үүргээ зөрчсөн эсэхийг тогтоосон захиргааны акт байхгүй байна.

Төрийн албан хаагч д холбогдуулан албан үүргээ зөрчсөн тухай ямар нэгэн гомдол, мэдээлэл Ховд аймгийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болно. Нэхэмжлэгч нарын тухайд төрийн албан хаагч гийн албан үүргээ зөрчсөн эсэх гомдлыг томилох эрх бүхий субъект аймгийн газрын даргад гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2017/00270 дугаар шийдвэрээр:“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Д. нарын нэхэмжлэлтэй Ховд аймгийн холбогдох 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчим алдагдсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хоёрдмол утгатай, ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаагаа тайлбарлаагүй, нотлох баримтанд тулгуурлан дүгнэлт хийгээгүй, өөрийн үзэмжээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон шүүхэд мэдүүлэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д. нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч д холбогдуулан 8.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчаар Ховд аймгийн Төрийн санг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчаар Ховд аймгийн Тамгын газрыг солисон байна. Хариуцагч Ховд аймгийн Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах” хуулийн зохицуулалттай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”.

            Нэхэмжлэгч Д. түүний өмгөөлөгч нар нь төрийн жинхэнэ албан хаагч буюу Ховд аймгийн Тамгын газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан гэж шүүхэд тайлбарладаг боловч түүний албан үүргээ зөрчсөн ямар гэм буруутай /санаатай, болгоомжгүй/ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учирсан гэх үйл баримтыг нотлож чадаагүй байна.

            Зохигчдоос гаргаж  өгсөн, хэрэгт авагдсан М.ийн оюутны үнэмлэх, түүний орчуулга[1], эрүүл мэндийн төлбөртэй үйчилгээ үзүүлэх гэрээ, түүний орчуулга[2], Халимагийн улсын их сургуулийн бэлтгэл ангид 2013-2014 оны хичээлийн жилд суралцах оюутны нэрс[3], Их сургуулийн өмнөх бэлтгэл факультетын сонсогч гадаадын иргэн ийн ийн тодорхойлолт[4], ОХУ-ын Халимагийн Хаан банкны тасалбарууд[5], Ховд аймгийн дарга Д.Цэвээнравдан, Ховд аймгийн Тамгын газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн , Халимагийн Их сургуулийн захирал Б.К.Салаев нарын харилцаж байсан албан бичгүүд[6] зэрэг нотлох баримтуудаар М. нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ОХУ-ын Халимаг улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцаж байсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Харин дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар ийн нь  ОХУ-ын Халимаг улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангиа төгсөлгүйгээр хугацаанаасаа өмнө Монголд буцаж ирсэн нь  Ховд аймгийн Тамгын газрын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах” талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйлчлэл буруу байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд хянаж үзэхэд, хоёр шүүгч шүүх хуралдаан хийж, шүүх хуралдааныг хойшлуулсан[7] нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.  Хэрэгт авагдсан баримтаас харахад М.ийн эцэг Д., Ч.Цэрмаа нар нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүү М.ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хожим 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М. нь эцэг Д.т итгэмжлэл олгосон[8] байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд буюу М.ийн эцэг Д., Ч.Цэрмаа нар нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүү М.ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн байна.     

Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх замаар нь нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байдлыг харгалзан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 153/ШШ2017/00270 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д ” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

                                  

 

                                                                                               М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 125 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 139-142 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 127-138 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 185-188 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 167 дугаар хуудас