Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/480

 

2021        07          20                                  2021/ШЦТ/480

                                               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөш овогт Нийн Над холбогдох эрүүгийн 2006008950434 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар баг, Сүмбэр гэх газарт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор 21136366 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн /2002 он/тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаа сарын 05-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 1808053590144 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Дөш овогт Нийн Н /РД: 0000/. 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Н нь:

  1. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн татварын хэлтсийн зүүн талд байрлах цайны газарт иргэн Б.Отгонтамирын хамт үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн, хуурч, Б.Отгонтамирын эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг шилжүүлэн авч, залилсны улмаас 839,000 /найман зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

  1. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чухаг-2 нэртэй хотхоны барилгын талбайд харуулын ажил үүргээ гүйцэтгэж байсан иргэн Д.Баатарсүрэнд “миний гар утасны цэнэг дууссан байна, ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм, таны дансанд мөнгөө хийгээд авчихъя, та миний гар утсыг аваад үлдчих” гэж хэлэн хуурч Д.Баатарсүрэнгийн эзэмшлийн Луна ТиЖи-Эл 800-эс /Luna TG-L 800s/ загварын гар утас болон Хаан банкны картыг авч, улмаар мөн өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэй Эф Си /КFС/ хоолны газар дахь АТМ-ээс 0000 дугаартай данс бүхий уг картыг ашиглан 185,000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гарган авч, залилсны улмаас нийт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн дон нэртэй караокены гадна П.Цэцэгдэлгэрийн эзэмшлийн Самсунг Эс-8 /Samsung S8/ загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй кафед согтуурсан байхдаа, Г.Отгонтуяагийн бэлэн 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, монетон бөгж, Хуавэй 8 /Huawei-8/ загварын гар утас зэргийг хүч хэрэглэж авснаар 1.128.000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/төгрөгийн хохирол учруулсан, Г.Отгонтуяагийн эд хөрөнгийг авахаар биед нь хүч хэрэглэх үедээ түүний толгой тус газарт гараараа цохиж, гараас нь чирж, түлхэж унагасны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
  4. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал /Royal/ нэртэй караокеноос гараад алхаж байсан иргэн Д.Бямбаагийн хүзүүг гараараа боож хүч хэрэглэн, түүний монетон гинж, кулон зэргийг авч, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Сүхбаатар дүүргийн. 9 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноёд нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Цолмонгэрэлийн эзэмшлийн Самсунг Нөт-8 /Samsung note-8/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 335,000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  1. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн үед, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн Б.Мөнхтуяагийн Самсунг А51 /Samsung A51/ загварын гар утсыг “түр яриад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч авч 949,000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
  2. 2020 оны 07 дугаар сарын 25 ны оройн 18 цагийн үед, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лавай нэртэй захын гадна Дундговь аймгийн 5380 УБЭ улсын дугаартай автобусаар хамт ирсэн Я.Отгонцэцэгт “чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад зогсч байя” гэж хэлэн хуурч, Я.Отгонцэцэгийн цүнхтэй 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг залилж аван, нийт 1,286,800 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан,
  3. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн үед, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10в байрны зоорьноос /подвол/ иргэн С.Мөнхжаргалын эзэмшлийн Самсунг Галакси А71 /Samsung Galaxy A71/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,349,910 /нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан,
  4. 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө, 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг /дабль юү/ нэртэй зочид буудлын өрөөнд иргэн Х.Алтантуяагийн хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг Эс-6 Эдж /Samsung S6 edge/ загварын гар утас, 1 ширхэг алтан бөгж, хос монетон ээмэг, 2 ширхэг банкны карт, бэлэн 50,000 /тавин мянга/ төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар 987.500 /есөн зуун наян долоон мянга таван зуу/төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2020 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа Царам нэртэй зочид буудалд иргэн иргэн Т.Азжаргалын хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг А11 /Samsung A11/ загварын гар утас, 1 ширхэг монетон бөгж, хос шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

 

Шүүгдэгч Н.Н нь:

    1. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн татварын хэлтсийн зүүн талд байрлах цайны газарт иргэн Б.Отгонтамирын хамт үйлчлүүлж байхдаа “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн, хуурч, Б.Отгонтамирын эзэмшлийн Самсунг А50 /Samsung A50/ загварын гар утсыг шилжүүлэн авч, залилсны улмаас 839,000 /найман зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 01 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цагийн үед, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чухаг-2 нэртэй хотхоны барилгын талбайд харуулын ажил үүргээ гүйцэтгэж байсан иргэн Д.Баатарсүрэнд “миний гар утасны цэнэг дууссан байна, ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм, таны дансанд мөнгөө хийгээд авчихъя, та миний гар утсыг аваад үлдчих” гэж хэлэн хуурч, Д.Баатарсүрэнгийн эзэмшлийн Луна ТиЖи-эл 800 эс /Luna TG-L-800s/ загварын гар утас болон Хаан банкны картыг авч, улмаар мөн өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кэй Эф Си /КFС/ хоолны газар дахь АТМ-ээс 0000 дугаартай данс бүхий уг картыг ашиглан 185,000 /нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гарган авч, залилсны улмаас нийт 440,000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн үед, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэн Б.Мөнхтуяагийн Самсунг А51 /Samsung А51/ загварын гар утсыг “түр яриад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, хуурч авч 949,000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 25 ны оройн 18 цагийн үед, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лавай нэртэй захын гадна Дундговь аймгийн 5380 УБЭ улсын дугаартай автобусаар хамт ирсэн Я.Отгонцэцэгт “чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад зогсч байя” гэж хэлэн хуурч, Я.Отгонцэцэгийн цүнхтэй 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг залилж авч 1,286,800 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

    1. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дөлгөөн дон нэртэй караокены гадна П.Цэцэгдэлгэрийн эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

- 2020 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 23 цагийн үед, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рояал нэртэй караокенаас гараад алхаж байсан иргэн Д.Бямбаагийн хүзүүг гараараа боож хүч хэрэглэн, түүний монетон гинж, кулон зэргийг авч, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй кафед согтуурсан байхдаа, Г.Отгонтуяагийн бэлэн 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг, монетон бөгж, Хуавэй 8 /Huawei 8/ загварын гар утас зэргийг хүч хэрэглэж авснаар 1,128,000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

    1. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй кафед согтуурсан байхдаа, Г.Отгонтуяагийн эд хөрөнгийг авахаар биед нь хүч хэрэглэх үедээ түүний толгой тус газарт гараараа цохиж, гараас нь чирж, түлхэж унагасны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, 2 өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

    1. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноёд нэртэй караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Цолмонгэрэлийн эзэмшлийн Самсунг Нөт-8 /Samsung note8/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 335,000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 02-ны оройн 20 цагийн үед, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10в байрны зоорьноос /подвол/ иргэн С.Мөнхжаргалын эзэмшлийн Самсунг Галакси А71 /Samsung Galaxy A71/ загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,349,910 /нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 05 дугаар сарын 21-ний шөнө, 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W /Дабль юу/ нэртэй зочид буудлын өрөөнд иргэн Х.Алтантуяагийн хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг Эс-6 Эдж /Samsung S6 Edge/ загварын гар утас, 1 ширхэг алтан бөгж, хос монетон ээмэг, 2 ширхэг банкны карт, бэлэн 50,000 /тавин мянга/ төгрөг зэргийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч улмаар 987.500 /есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 09 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа Царам нэртэй зочид буудалд иргэн иргэн Т.Азжаргалын хамт буудалласан байхдаа түүний эзэмшлийн Самсунг А11 /Samsung А11/ загварын гар утас, 1 ширхэг монетон бөгж, хос шармал ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 720,200 /долоон зуун хорин мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар тогтоогдлоо.

Үүнд:

Хохирогч Б.Отгонтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 цагийн орчимд зүс таних найз Мандах миний гар утас руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би Баянзүрх дүүргийн тамгыч газар дээр ажилтай явж байна гэсэн. ...тэгээд бид 2 Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Татварын хэлтсийн зүүн талын цайны газарт уулзсан. Тэгээд хоолоо идчихээд юм яриад сууж байхад Мандах намайг гар утсаа өгч байгаач нэг хүнд яаралтай юм өгөх ёстой, миний гар утас унтарчихлаа гэсэн. Би тэгэхээр нь гар утасныхаа кодыг гаргаад гар утсаа өгсөн. Мандах ариун цэврийн өрөөнд орж ярьж байгаад гарч ирсэн. Тэгээд чиний гар утас чинь ярьж байхад түгжигдчихээд байна, гэхээр нь гар утасныхаа дэлгэцний нууц кодыг Мандахад хэлж өгсөн. Тэгээд миний гар утсыг Мандах аваад нөгөө юм авах хүн нь гадаа ирчихсэн байна. Би өгчихөөд ороод ирье гээд миний гар утсыг аваад гарсан. Би тухайн цайны газарт 20 минут хүлээгээд араас нь гартал байхгүй байсан...хүний утсыг гуйгаад өөрийн 89500200 дугаар руу залгахад миний утас дуудаад авахгүй байсан. ...албаны утаснаас залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

-Хохирогч Д.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө 00 цагийн үед гаднаас харуул байна уу гээд дуу гарахаар нь харахад нэг 30 гаруй насны эрэгтэй хүн байсан, тэгээд надаас би буяны ажилд өглөө явах гэж байгаа юм аа, машинаа тавьчихаж болох уу, гэхээр нь би үгүй гэж хэлсэн, тэр залуу машингүй явж байсан. Тэгээд надаас ...танд утас байна уу, би ээжтэй яриад мөнгө авах гэсэн юм. Таны дансанд 80,000 төгрөг хийгээд аваад ирье, манайх хажуу талын 107 дугаар байранд байдаг юм. Миний гар утасны цэнэг дууссан байна, та миний гар утсыг аваад үлдчих гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа өгөөд бас Хаан банкны 0000 дугаарын данс холбогдсон байсан төлбөрийн картыг хамт өгөөд явуулсан. ...Надад үлдээсэн гар утас нь өөр байрны харуулын утас байсан. ...тэр харуулын утсыг яриад өгье гэж хэлээд авсан байсан. ...миний Хаан банкны картнаас 200,000 төгрөгийг авсан байсан. Би өөрийн картны нууц үгийг хэлээд явуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124-125 дугаар хуудас/,

- Хохирогч П.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 00 өрөө орж бие засаад гарч иртэл миний гар утас байхгүй, манай найз байхгүй, нөгөө залуу байхгүй байхаар нь араас нь гадуур хувцасаа өмсөлгүй гартал манай найз нөгөө залуугаас зуураад өөрийнхөө бөгжийг авсан зогсч байсан. Тэгээд би ...миний гар утсыг буцаагаад өг гэж хэлэхэд зам хөндлөн гараад гүйгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54-56 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний    зүс таних манайхаар ирж их үйлчлүүлдэг 30 орчим насны Мандах гэх залуу ирсэн. ...би тэгээд 23 цаг 40 минутад урд зааланд байсан 8 залууг манайх хаах цаг боллоо гээд гаргасан. Энэ үед Мандах надад туслаад 2 авдар пиво хөргөгчид хийлцэж өгсөн. Манайх хаасны дараа Мандах хоёулаа жаахан юм ярьж сууя л даа гэсэн. ...тэнд суугаад бид 2 мах идээд, дахиад нэг, нэг хундага виски хийж тавьсан. ...толгой эргээд ширээ дэрлээд хэсэг зүүрмэглэсэн байсан. Энэ үед миний гарыг хүн татаад байхаар нь харахад Мандах миний зүүн гарын ядам хуруунд давхар зүүсэн байсан 2 бөгжийг сугалж авах гээд татаад байсан. Би сэрээд түүнийг чи болиоч гэхэд баруун гараараа миний баруун нүд рүү цохиод авсан. Дараа нь зүүн шанаа руу гараараа цохисон. Би ёооё гээд доошоо суухад миний гараас татсан. ...баруун нүд рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний хоолойг зүүн гараараа барьж багалзуур шахаад сул байсан баруун гараараа миний нүүр рүү цохиод байсан, ....намайг жорлонгоос гараас чирч гаргаад жижиг өрөөний сандал дээр түлхэж унагаасан...би сандал дээр дээшээ хараад унахад над дээр ирээд дахиад хамар руу гараараа 2-3 удаа цохисон, ...ширээн дээр байсан гар утсаа авахад тэр над дээр хүрч ирээд миний гар утсыг булааж аваад өмднийхөө халаасанд хийсэн. Дараа нь миний зүүн гарын хуруунуудыг нийлүүлж бариад арагш нь өчиж дараад миний ядам хуруунд байсан 2 бөгжний урд талынх нь монетон бөгжийг сугалж авсан. ...дараа нь миний өмдний баруун хойд халаасанд байсан орлогын бүх мөнгийг мөн аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-199 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал пабд найз эмэгтэй Мөнхчулуунтай уулзаад 2 ширхэг пиво уугаад сууж байтал цагаан өнгийн цамцтай 30 гаруй насны залуу урдаас хараад ганцаараа сууж байсан. Тэгтэл 2 ширхэг пиво зөөгч бид нарын ширээн дээр авчирсан. Тэгээд юун пиво бэ гэж зөөгчөөс асуухад би дайлж байгаа юм гээд өөдөөс хараад сууж байсан залуу тэгсэн. Тэгэхээр нь авч өгсөн пивыг нь авч уугаад хамтдаа нэг ширээнд суусан юм. Тэр залуу өөрийгөө Н гэж танилцуулсан ба Шандад төрсөн, Улсын онцгой комисст ажилладаг гэж хэлж байсан. Бас утас нь 88108156 дугаартай. Тэндээс гараад доод талд нь байрлах караокед орсон юм. Тэр үед тооцоогоо хийх болох үед тэр залуу та хоёр хэрэггүй би хийчихье гээд шар Чингис, 3 ширхэг кола аваад ороод ирэхээр нь бид хоёр аваагүй юм. Дахиад вино аваад ороод ирсэн тэрийг нь бас аваагүй. Бас караокены цагийг сунгасан ба бид нар гарсан. Тооцоог нь тэр залуу төлсөн байсан. 23 цагийн орчимд тухайн газраас гараад найз Мөнхчулууныг үүднээс нь таксинд суулгаж өгөөд явуулсан ба тухайн залуу явлаа баяртай гээд цаашаа явсан. Би гэр ойрхон учраас гэр рүүгээ алхаад явж байтал ард чимээ гарахаар нь юу вэ гээд эргээд харахад пабад дайлаад байсан залуу намайг боогоод цүнх авах гэж оролдсон. Тэгээд би орилоод эсэргүүцэл үзүүлэхэд миний хүзүүнд зүүсэн байсан монетон гинж кулоныг аваад эргээд буцаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Цолмонгэрэлийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд караокедоо ороод байж байхад үл таних залуу ороод ирсэн...нөгөө найз утсаар ярих гээд гараад явсан байсан хойгуур нөгөө үл таних залуу миний цүнхийг ухаад гар утсыг минь аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 235-236 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг цэгийн үйлчилгээнээс иргэний үнэмлэхний лавлагаа авах гээд оочирлоод зогсож байхад танил Мандах гэх залуу таараад утсаар чинь нэг ярьчхаад өгье гэж хэлээд миний утсыг авсан. Тэгээд гадаа гарч утсаар чинь яриад өгье гэж хэлээд би лавлагаагаа авчхаад гараад иртэл алга байсан..." гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

-Хохирогч Я.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Дундговь аймаг Сайхан овоо-Улаанбаатар чиглэлийн 5380 УБЭ улсын дугаартай улаан алаг өнгийн том автобуст өглөө 08 цагаас суусан. Намайг суухад миний хажууд нэг залуу суусан...надтай танилцаад юм яриад явсан. Орой 18 цагийн үед Улаанбаатар хотын Лавай авто зогсоол дээр ирсэн. Тэгээд буух болоод би буугаад автобусны доод хэсгээс ачаагаа авах гээд байж байхад тэр надтай хамт сууж ирсэн өөрийгөө Н.Н гэх залуу ...чи ачаагаа авчих, би цүнхийг чинь бариад байж байя гэсэн тэгээд би ачаагаа авчихаад эргээд харсан чинь тэр залуу алга болсон байсан...маргааш нь би 94143241 гэсэн дугаар руу залгахад тэр залуу аваад өгнө шүү дээ, дансаа явуулчих гэсэн. Би дансаа мессэжээр явуулсан. Тэгээд тэр хүн алга болсон. ...миний цүнхэнд 1,270,000 төгрөг бэлнээр байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

- Хохирогч С.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10В байрны подволд барилгын засвар хийж байхад гаднаас сантехникч орж ирсэн байх хооронд барилгын ажил хийхээр ирсэн залуу миний гар утсыг хулгайлж аваад явсан...манайд засварын ажил хийхээр ирсэн 30 орчим насны, өөрийгөө Наранмандах буюу Наки гэж танилцуулсан...гадна төрхийн хувьд намхан нуруутай, үсэндээ хими хийлгэсэн, өргөн хөмсөгтэй, нүдний дээд хэсэгт гүнзгий зураастай...эрэгтэй хүн байсан...” гэх мэдуүлэг /3 дугаар хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

- Хохирогч Х.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын дундуур миний фэйсбүүк рүү Н гэсэн байхаа нарийн санахгүй байна, медал зүүсэн, туузтай зурагтай фэйсбүүкийн зурагтай залуу найзын хүсэлт явуулсан ба би хүсэлтийг нь авсны дараа над руу чат бичиж чатаар надтай харилцаж байсан ба намайг Эрдэнэт хотод байдаг гэдгийг мэдээд Эрдэнэт хотод очиж үзмээр байна гэхээр нь би хүрч ирж үзэж болно гэж хэлсэн...Н.Н 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ирсэн...манай гэрт Н.Н 2 хоног амарсан...би Улаанбаатар хотоос дэлгүүрт зардаг бараа татах гээд явна гэж хэлсэн ба надтай хамт Улаанбаатар хот руу явна гээд 2020 оны 05 сарын 21-ний өдөр 16 цагийн орчим Улаанбаатар хот руу хамт автобусаар ирсэн...автобуснаас буугаал \Л/ зочид буудалд орсон...1 шил архи аваад хувааж уугаад жаахан юм ярьж сууя гэж хэлсэн ба Н.Н гадагшаа гараад ..архи, хиам, талх авч орж ирсэн...буудлын орон дээр хамт хэвтсэн ба харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэг удаа бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орсон...харилцаанд орсныхоо дараа хоёулаа орон дээр унтсан ба маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буудлын өрөөнд ганцаараа 09 цагийн орчим сэрсэн ...миний гар утас, түрийвчинд байсан 2 ширхэг виза карт, зүүсэн байсан ээмэг, бөгж, бэлэн 50,000 төгрөг зүйлс алдагдсан байсан...миний Хаан банкны 5090008632 дугаартай данстай виза картнаас2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5057 дугаартай салбараас 23 цаг 36 минутад 800,000 төгрөг, 23 цаг 38 минутад 300,000 төгрөг тус бүр уншуулж авсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 234-235 дугаар хуудас/,

 

- Хохирогч Т.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...караокед дуулж байтал нэг залуу ирээд хамт сууя, тооцоогоо хамт хийе гэхээр нь тэг тэг гээд хамт суусан....23 цагийн үед энэ залуу намайг гэрт хүргэжөгнө гээд хамт явсан, этгээд энэ залуу бид 2 ...Царам зочид буудалд орсон байсан. Би энэ үед архиндаа согтоод ухаангүй болсон байсан. Өглөө 05 цаг 30 минутын үед сэрэхэд хажууд хүн байхгүй байсан. Доошоо буугаад буудлын эгчээс асуухад чамтай хамт явсан залуу шөнийн 2 цагийн үед тамхи татна гээд гараад явсан, эргэж орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би эд зүйлээ бүртгэж үзтэл миний гар утас, монетон бөгж, шармал ээмэг, чигчий хурууны шармал бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 124-126 дугаар хуудас/,

 

-Гэрч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би фэйсбүүкээр “Н Нарка” гэх залуутай чаттаар танилцсан. Тэр хүн өөрийгөө Улаанбаатар хотод амьдардаг гэсэн..., бичиг баримт байхгүй гээд надад байсан илүү 95869391 гэх утасны дугаарыг барьж байгаад өгье гэж хэлээд авсан..., одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дүгээр хх-ийн 115-116,

 

-Гэрч М.Анарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээр байх өөрийн эзэмшлийн Самсунг Галакси А-71 маркийн гар утсаа / ард талдаа цагаан өгийн кейстэй, уг кейсны ард талд Мобиком ХХК-ийн логотой байсан/ 14 хоногийн хугацаатай 600,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Түүний дараа 1 сарын дараа байх ломбардаас над руу залгаад утасныхаа самсунг аккаунтын кодыг хэлж өгөөч, барьцааны хугацаа дууссан тул зарах гэж байгаа гэхээр нь би 1 сар хүлээх ёстой биз дээ гэж хэлсэн, гэхдээ би тэр утсыг сунгуулж чадаагүй юм, ... Би тухайн утсыг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ээж Гончигсүрэнгийн Энхтайван гэх хүний нэр дээр 80448690 дугаарыг 24 сарын хугацаатай, төлбөртийн 20,000 төгрөгийн багцаар ашиглах нөхцөлтэйгөөр урьдчилгаагүй, худалдаж авсан. Одоо төлбөрийг нь би өөрөө төлдөг, ...Самсунгийн утас таалагдахгүй байсан, мөн мөнгөний хэрэгцээ гарсан байсан барьцаанд тавьсан юм... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 44-46 дугаар хуудас/,

 

-Гэрч Б.Батсугар нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би багшийн дээд дээр байдаг гар утасны ломбардад өөрийн Айфоне-11 промакс загварын гар утсаа барьцаанд тавих гэж ороод худалдаж авах уу гэхэд 2 сая төгрөгөөр авья гэхээр нь зөрүүнд нь тооцох гар утас байна уу гээд надад Самсунг А-71 маркийн гар утас байна гээд тухайн гар утсыг 700.000 төгрөгт тооцож аваад би 1.300.000 төгрөг тухайн ломбардын ахаас аваад гарсан. Тухайн Самсунг А-71 маркийн гар утсыг 6 хоног өөрийн 99180495 дугаар хийж барьж байгаад дахин мөнгөний хэрэг гарсан тул 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо тухайн ломбардад утас байгаа..., ...би Н гэж хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 171 дугаар хуудас/,

 

-Иргэний нэхэмжлэг Ж.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт багшийн дээдийн автобусны буудал дээр хувиараа 0010 РАСЕ ХХК барьцаалан зээлдүүлэх газар ажил луу юм. 2020 оны 08 дугаар сарын 28-нй өдөр манай барьцаалан зээлдүүлэх төв Мөнхбаатар овогтой Анар РД:/ЖЕ97112403/ гэдэг хүүхэд Самсунг галакси А71 маркийн гар утсаа манайд 600.000 төгрөгөөр 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд барьцаанд тавьсан юм. Тэгээд тухайн гэдэг хүүхэд барьцаанд тавьсан гар утсаа авахгүй хүлээлгийн 10 хоног хүлэ холбоо барихгүй болохоор бүртгүүлсэн дугаар луу залгаад тухайн гар утсаа эсэхийг асуухад би тухайн гар утсыг авахгүй та зар гэхээр би барьцаанд ба” байсан тэгж байгаад урьд өмнө нь манайд гар утас барьцаанд тавьдаг ба Батсугар гээд хүүхэд 2020 оны 10 дугаар сарын 16-ний өдөр өөрийн Айфоне-11 промакс гар утсаа зарахаар манайд орж ирсэн тэгээд надаас зөрүү тохироод зарчих утас уу гэхээр тухайн Самсунг галакси А71 маркын гар утсыг 700.000 төгрөгөөр бодоод Батсугарын зарах гэж байсан Айфоне-11 маркийн гар утсыг 1300.000 төгрөг бэлэн 700.000 төгрөгт нь тухайн Самсунг гапакси А71 маркын гар утсыг өгөөд 2000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэр өдрөөс хойш 6 хонгийн дараа юм тухайн самсунг галакси А71 маркын гар утсыг худалдан авсан Батсугар гээд мөнгөний хэрэг гарчихлаа гээд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Самсунг галакси А-71 маркийн гар утсыг 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан одоо барьцааны хугацаа 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 169-170 дугаар хуудас/,

 

-Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2020 оны 1 дүгээр сард өдрийг нь сайн мэдэхгүй байна Чухаг-2 хотхоны харуул ахаас гар утсыг нь карттай авсан. Тэр хоёрыг яаснаа сайн мэдэхгүй байна би согтуу байсан, ...Би 2020 оны 09 дүгээр сарын дундуур байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдрийн 19-өөс 20 цагийн хооронд би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн 4 замаас доошоо уруудаад Халдварт явах зам дагуу замынхаа баруун талд байрлах 2 давхар пар ресторанд ...сууж байсан хоёр эгчтэй яриа өдөөд тэр хоёр эгчид тухайн пабаас нэг нэг ширхэг пиво авч өгсөн. ...Нөгөө эгчийг 13 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээр байрлах Хаан банкны доошоо уруудаад явж байгаад нарийн гудамж байхаар нь тэр харанхуй гудамжинд  эгчийн хүзүүнд байсан монетон гинжийг шүүрээд зугтаасан, ...Тухайн үед би нөгөө эгчийн гинжийг шүүрэхдээ гинжийг нь тасалсан. миний атганд үлдсэн хэсэг нь 90000 төгрөг хүрсэн юм, ...Би мөн энэ өдрөөс сар орчмын дараа би 13 дугаар хорооны эмэгтэйтэй танилцаад хамт сууж байгаад караоке хамт ороод нөгөө эмэгтэй ариун цэврийн өрөө орох хойгуур нь цүнхнээс нь 2 ширхэг гар утсыг нь авсан. Нэг Жи 5 загварын гар утас нөгөөх нь Самсунг Эс 7 загварын гар утас байсан санаг- Тэгээд би Самсунг Жи 5 загварын гар утсыг нь Багшийн дээдийн тэнд замын хүнд 50000 төгрөгөөр, Самсунг эс 7 загварын гар утсыг нь 3, 4 дүгээр хорооллын орчим 60000 төгрөгөөр замын хүнд өгсөн. Мөн 2020 оны 08 дугаар сарын үед байхаа би Сансарын Баянцээлийн Шөлөндөөгийн хаалгаар ороод байдаг пабд 30 орчим насны 2 эмэгтэй хүнтэй танилцаж хамт хамт өрөөд нэг эмэгтэйнх нь Ай фони экс загварын гар устыг нь аваад гарсан. Тэгээд би тэс 2-3 хоногийн дараа Теди худалдааны төв дээр 300000 төгрөгөөр гар утасны ченжид зарсан, ... 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Дундговь аймгаас автобусаар Улаанбаатар хотод ирсэн. Замдаа танил болох Отгонцэцэгтэй хамт ирсэн. Наашаа ирэхийн өмнө Отгонцэцэг банкнаас мөнгө аваад өгсөн байсан юм тэгээд бид 2 Хан-Уул дүүрэгт байдаг Лавай захын зогсоол дээр би 00 орчхоод ирье гэж хэлээд мөнгийг нь аваад явсан юм, ...Мөнхжаргал гэх эмэгтэйтэй танилцаад танилцсан өдрөө тэр эмэгтэйн ажил болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Эрдэм хотхоны подвольд байрлах ажил дээр нь хамт ирсэн. Сангийн хоолой засах гээд гаднаас засварчин орж ирээд нөгөө өрөөнд ороод  засвараа хийлгэж байхад нь ширээ дээр нь байсан гар утсыг нь аваад гараад явчихсан, ... би 2020 оны 05 дугаар сарын дундуур Эрдэнэт хотод Алтантуяа гэх эмэгтэйн гэрт нь очиж 5-6 хоног хамт амьдарсан. 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод Алтантуяа бид хамт автобусаар ирээд Цахилгаан тээврийн ойролцоо Улаан тоосгон жижиг буудалд байрласан. Архи уусан надад тухайн үедээ ямар ч мөнгө байхгүй байсан учраас Алтантуяагийн зүүж байсан алтан бөгж, монетон бөгж, Хаан банкны карт, зэргийг хулгайлж авсан. Картнаас нь 1.100.000 төгрөг бэлнээр авсан. Хулгайн хэргийг би ганцаараа үйлдсэн, ...Би тэр өдөр гадуур явж байгаад нэг пабад орсон чинь 2 эмэгтэй сууж байхаар нь тэр хоёр эмэгтэйтэй танилцаад хамт архи ууж байгаад нэг эмэгтэйтэй нь 32-н тойргийн хойшоо байдаг Царам нэртэй буудалд орсон. Ороод тэндээ архи ууж байгаад нөгөө эмэгтэй тасраад уначихаар нь гар утас, ээмэг, бөгжийг нь аваад яваад өгсөн... ” гэх мэдүүлэг  / 1хх-ийн 105, 160, 2хх-ийн 154, 193, 3хх-ийн 91-92, 109-110, 142-143, 212-213, 4хх-ийн 33, 125-128 дугаар хуудас/,

 

Дамно ХХКомпани хөрөнгийн үнэлгээний 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тайлангийн дүгнэлт хэсэгт: “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцууулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр “...samsung А-50 маркийн 2020 оны 01 дүгээр сарын дундуур авч байсан гэх...” нийт 839000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, 

 

-Дамно хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн “...Луна тижи-эл 800-эс загварын гар утас 250,000 төгрөг, карт 5,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт/хх1-ийн 129-130 дугаар хуудас/,

 

-Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны 1272 дугаартай “...монетон бөгж 328,000 төгрөг, Ниа\л/е1 8 загварын гар утас 200,000 төгрөг...нийт хохирлын дүн нь 528,000 төгрөгөөр тогтоож байна...” гэх дүгнэлт /хх1-ийн 229-230 дугаар хуудас/,

 

-Ашид Билгүүн ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ТХҮ-720/045 дугаартай “...Самсунг эс-8 гар утасны зах зээлийн дундаж үнэ цэнийг 280,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт/хх2-ын 66-67 дугаар хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн БЗД2-21-151 дугаартай “...эмэгтэй хүний монетон гинж 156,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх2-ын 157-158 дугаар хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б31-21-356 дугаартай “...эмэгтэй хүний монетон кулон 144,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн СБ1-21-183 дугаартай “...Самсунг Нөт-8 загварын гар утас 335,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ХУ1 -20-614 дугаартай “...Самсунг А51 загварын гар утас 949,000 төгрөгөөр үнэлэгдэв...” дүгнэлт /З дугаар хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ХУ1-20-474 дугаартай “...хар өнгийн цүнх...16,800 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /З дугаар хх-ийн 114-115 дугаар хуудас/,

 

-Дамно ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн БЗД2-20-1248 дугаартай “...Самсунг А71 загварын гар утас 1,349,910 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх дүгнэлт/З дугаар хх-ийн 176-177 дугаар хуудас/,

 

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20/027 дугаартай “...гар утсыг 180,000 төгрөг, алтан бөгжийг 450,000 төгрөг, монетон ээмгийг 287,500 төгрөг, 2 ширхэг виза картыг 20,000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /З дугаар хх-ийн 242-243 дугаар хуудас/,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “Цагаан цайвар өнгийн Самсунг Галакси А-71” загварын гар утсыг хохирогч С.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн баримт /3 дугаар хх-ийн 203 дугаар хуудас/,

 

- Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0000 тоот данснаас 185000 төгрөгийн зарлагын гүйлгээ 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байх ба уг гүйлгээ хийх үеийн хяналтын камерын бичлэг 1 ширхэг сиди /1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

 

- Хаан банкны 5090008632 данснаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөг, 800.000 төгрөг тус тус гарсан зарлагын гүйлгээ /4 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

 

- Эд мөрийн баримт, камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл “шар өнгийн куртиктэй, толгойдоо хар өнгийн юүдэн өмссөн царай төрх нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүний дүрс, гэрэл зургууд” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 142-143 дугаар хуудас/,

 

- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 21 цаг 36 минутад хар өнгийн цүнхнээс гар утас авч халаасандаа хийсэн” /2 дугаар хх-ийн 233 дугаар хуудас/,

 

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 10881 дугаартай “...Б.Отгонтуяагийн биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дээд, доод уруул, 2 бугалга, баруун шуу, баруун даланд цус хуралт, зүүн чих, 2 өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 211-212/,

 

            Хохирогч Г.Отгонтуяагийн Лазер мед эмнэлэгт томограф хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт, эм авсан 7200 төгрөгийн баримт /1 дүгээр хх-ийн 144-146 дугаар хуудас/,

 

-Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг сиди /1 дүгээр хх-ийн 140 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 233, 4 дүгээр хх-ийн арын хавтас/,

 

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

Шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэлт бүртгэлгүй талаар лавлагаа, Тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаар лавлагаа, Н.Нын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй гэх лавлагаа, эд хөрөнгө Н.Нын нэр дээр бүртгэлгүй талаар лавлагаа, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авдаггүй талаар лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 1-23 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Н нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүгдэгч Н.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Ныг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авахаар товтолж” дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б.Отгонтамирт 839.000 төгрөг, хохирогч Д.Баатарсүрэнд 400.000 төгрөг, хохирогч П.Цэцэгдэлгэрт 280.000 төгрөг, хохирогч Г.Отгонтуяад 1.128.000 төгрөг, хохирогч Д.Бямбаад 300.000 төгрөг, хохирогч Б.Цолмонгэрэлд 335.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтуяад 949.000 төгрөг, хохирогч Я.Отгонцэцэгт 1.285.200 төгрөг, хохирогч С.Мөнхжаргалд 1.349.910 төгрөг, хохирогч Х.Алтантуяад 987.500 төгрөг, хохирогч Т.Азжаргалд 720.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалд 650.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Уг хохирлоос шүүгдэгч Н.Н нь хохирогч С.Мөнхжаргалын 1.349.910 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцааж биет байдлаар өгсөн байна. Бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт тус тус олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

1 жил хорих ял тус тус оногдуулж ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэх,

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх санал, хүсэлт тус тус гаргав.

Шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Над Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэх шаардлага хангахгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд “хохирол төлнө гэж” мэдүүлж байх ч ямар орлого, өөрийн ямар хөрөнгөөр төлж барагдуулах нь тодорхойгүй, эргэлзээтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дөш овогт Нийн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авахаар товтолж” дээрэмдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авч” залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Наас 839.000 /найман зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Б.Отгонтамирт, 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Баатарсүрэнд, 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.Цэцэгдэлгэрт, 1.128.000 /нэг сая нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Отгонтуяад, 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Бямбаад, 335.000 /гурван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Цолмонгэрэлд, 949.000 /есөн зуун дөчин есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхтуяад, 1.285.200 /нэг сая хоёр зуун наян таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж хохирогч Я.Отгонцэцэгт, 987.500 /есөн зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Х.Алтантуяад, 720.000 /долоон зуун хорих мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Азжаргалд, 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Баяржаргалд тус тус олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТСАЙХАН