| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/0393/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 377
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.“Нархан” СӨХолбооны нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Ч.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 833 755 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан 22 145 төгрөгийг улсын төсвөөс, үлдэх 22 145 хариуцагч Ч.Ариунтуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Нархан СӨХолбоонд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 291 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ