Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 397

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2-д заасныг баримтлан хариуцагч Ш.Адъяасүрэнгээс 15 460 000 төгрөг /арван таван сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөг гаргуулан Д.Найданд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 722 736 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Найдангаас 3 734 900 /гурван сая долоон зуун гучин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ш.Адъяасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 204 600 /дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Адъяасүрэнгээс 235 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Найданд олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141 982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Найдангаас 74 708 төгрөг гаргуулах хариуцагч Ш.Адъяасүрэнд олгосугай.

 

4. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ