Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/337

 

2021         05          20                                   2021/ШЦТ/337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

СүхБаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн Бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан

СүхБаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Гт холбогдох эрүүгийн 17090176602141 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн Биеийн Байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 09-ний өдөр УлаанБаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд Боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “Алтан наран” ХХК-нд менежер ажилтай, ам Бүл 3, охин, зээ хүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Жалханц хутагт ДамдинБазарын гудамж 76 дугаар Байрны 24 тоотод оршин суух хаягтай Боловч түр тус дүүргийн 3 дугаар хороо Цагдаа-2 хотхоны 30Б Байрны 1-9 тоотод оршин суух хаягтай,

Урьд 1997 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулан 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж Байсан Боржигон овогт Бын Г. /РД:0000/,

ХолБогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Яллагдагч Боржигон овогтой Бын Г нь СүхБаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью тур сафарис” ХХК-ны Өргөө-3 кино театрын нярваар ажиллаж Байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр касснаас 10.500.000 төгрөгийг дансанд тушаана гэж алБан тушаалын Байдлаа ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэнд холБогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах Болон Бусад нотлох Баримтуудыг тал Бүрээс нь Бүрэн Бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогчийн төлөөлөгч Г.БатБолдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай өргөө-3 кино театрт нярав ажилтай Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын касанд Байсан Бэлэн мөнгөнөөс 10.500.000 төгрөгийг голомт Банкны манай компани данс руу тушаана гэж авч яваад уг мөнгийг тушаалгүй хувьдаа хэрэглэсэн Ба тухайн мөнгийг авч явсан 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. ...утсаар ярихаар ...авсан мөнгөө төлнө гэж хэлсэн. ...Өдөр Болгоны Бэлэн мөнгийг Б.Г Буюу манай Байгууллагын нярав Банканд тушаадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Хохирогчийн төлөөлөгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тус Байгууллагын хуулийн мэргэжилтэн. ...Б.Гийн Бичиж өгсөн хүсэлтийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сод монгол групп руу шилжүүлэх тушаал гаргасан. Бусад зүйлийн талаар сайн мэдэхгүй Байна.  ...Б.Г нь 10.500.000 төгрөгийг дансанд хийнэ гэж авч яваад алга Болсон. Харин 588191 төгрөгийг ажиллаж Байх хугацаандаа кино Билет дутаасан Байдаг. ...манай компанид учруулсан 10.580.000 төгрөгийн хохирлыг Б.Г Бүрэн төлж Барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал Байхгүй. Харин манай Байгууллага 588191 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх Боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч О.Энхүйлсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нью Тур Сафарис ХХК-ны ерөнхий нягтлан Бодогчоор ажилд ороход Б.Г нярваар ажиллаж Байсан. ...Баримт материалаа шалгаад Байж Байхад Б.Гийн кассын үлдэгдэлд зөрсөн. ...Голомт Банканд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаах Байсан 10.500.000 төгрөгийг Б.Г тушаагаагүй Байсан. ...хэлэхэд маргааш нь Б.Г Би энэ мөнгийг юманд хэрэглэсэн. Ойрын хугацаанд Байгууллагыг хохиролгүй Болгоно гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,

Гэрч Ц.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүний нөөцийн менежерээр томилогдож ажилд орсон. ...тухайн үед Б.Г Өргөө-3 салБарт нярваар ажиллаж Байсан. ...2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр группын ерөнхийлөгчтэй уулзаж хуралд орсон. Тухайн хурлын шийдвэрээр ...Б.Гийг Сод монгол групп руу шилжүүлэх шийдвэр гарсан. ...Г хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарна гэсэн хүсэлтийг Бичгээр өгсөн. ...тушаал гарснаас хойш ажлаас хүлээлцэж Байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надаар тойрох хуудсаа Бэлдүүлсэн Боловч тус өдөр орлогын мөнгийг аваад Банканд тушаалгүй тойрох хуудсаа Бөглүүлэлгүйгээр аваад явсан Байсан. Тэгээд орлогын мөнгийг хувьдаа авсан гэдгийг  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд Болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...алБан тушаалаа ашиглаж гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй Байна. Учир нь намайг тухайн Байгууллагын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ерөнхий нягтлан Бодогч Энх-үйлс намайг дуудаж ажлын Байр цэгцлээд өгөөч гэж гуйсан. Тухайн өдрийн орлого Болох 10 сая төгрөгийг Банканд тушаагаад өгөөч гэсэн. Би тэр мөнгийг тушаалгүй хувьдаа авсан. ...өөрийн гэм Буруугаа хүлээн зөвшөөрч Байна. хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

Нью Тур Сафарис” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Батхандын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/247-16 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 75 дугаар хуудас/,

            Ажилд орохыг хүссэн өргөдөл /хх-ийн 98-101 дүгээр хуудас/,

            Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй Байдлыг хадгалах гэрээ /хх-ийн 102-107 дугаар хуудас/,

            Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Сод Монгол Групп ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай тушаал /хх-ийн 108 дугаар хуудас/,

“Нью Тур Сафарис” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Батхандын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/243-17 дугаартай Б.Гийг шилжүүлэх тухай тушаал /хх-ийн 70 дугаар хуудас/,

Бэлэн мөнгөний няравын тайлан, кассын орлогын ордер, дансны хуулга /хх-ийн 43-50, 52-53, 80-97 дугаар хуудас/ Болон, 

 

Шүүгдэгчийн хувийн Байдлын талаар:

Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 169 дүгээр хуудас/, гэрлэсний Бүртгэлийн лавлагаа /хх-ийн 159 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 161 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /168 дугаар хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж Байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулБар /177-178 дугаар хуудас/ зэрэг нотлох Баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох Баримтуудыг цуглуулах Буюу Бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан Байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холБогдолтой, хууль ёсны, хангалттай Байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолБол зохих Байдлуудыг Бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл Бусад хэлБэрээр шүүхээс хэргийг Бүх талаар хэлэлцэхэд саад Болж, хууль ёсны Ба үндэслэл Бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг Буруу хэрэглээгүй Байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм Буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэм Буруугийн талаарх дүгнэлтдээ: “... шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10.500.000 төгрөгийг Голомт Банканд тушаахаар авч гараад хувьдаа завшсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох Баримтаар нотлогдон тогтоогдож Байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцуулах саналтай Байна....” гэх дүгнэлтийг;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: “...Б.Г нь “Нью тур сафарис” ХХК-ийн Өргөө-3 кино театрт нярваар ажиллаж Байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар түүний нярваар ажиллаж Байсан гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж “Сод монгол групп” ХХК-руу шилжүүлж тухайн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн Байсан Ба тухайн гэмт хэрэг үйлдэгддэг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ямар нэг алБан тушаалтан Бус өөрийн хариуцаж Байсан эд зүйлсээ хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулахаар ирсэн иргэн Байсан. Иймд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “алБан тушаалын Байдлаа ашигласан” гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх Боломжгүй Байна...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь “...Би тэр хүний хүсэлтийг хүлээж авсандаа гэмшиж Байна. Би 10 сарын 1-нд Бүх хариуцдаг зүйлээ тоолж хүлээлгэж өгсөн Байсан тул Бүх зүйлээ хаяад явсан. Би 13 хоног Бараа материалыг хариуцаагүй. Би ажлаа хүлээлгэж өгөхөөр очиход тэр хүн нь ирээгүй Байсан...” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн Болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гийн холБогдсон хэрэгт гэм Буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм Буруугийн зарчмыг тус тус Баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл Баримт, шинжлэн судалсан Болон хэрэгт цугларсан дээрх нотлох Баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь СүхБаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью тур сафарис” ХХК-ны Өргөө-3 кино театрын нярваар ажиллаж Байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр касснаас 10.500.000 төгрөгийг дансанд тушаана гэж алБан тушаалын Байдлаа ашиглаж хувьдаа завшсан үйл Баримт нь:

Хохирогчийн төлөөлөгч Г.БатБолдын “...манай Өргөө-3 кино театрт нярав ажилтай Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлын кассанд Байсан Бэлэн мөнгөнөөс 10.500.000 төгрөгийг голомт Банкны манай компани данс руу тушаана гэж авч яваад уг мөнгийг тушаалгүй хувьдаа хэрэглэсэн Ба тухайн мөнгийг авч явсан 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй. ...утсаар ярихаар ...авсан мөнгөө төлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн төлөөлөгч Б.Гийн “...Б.Г нь 10.500.000 төгрөгийг дансанд хийнэ гэж авч яваад алга Болсон. ...манай компанид учруулсан 10.580.000 төгрөгийн хохирлыг Б.Г Бүрэн төлж Барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч О.Энх-Үйлсийн “...Баримт материалаа шалгаад Байж Байхад Б.Гийн кассын үлдэгдэл зөрсөн. ...Голомт Банканд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тушаах Байсан 10.500.000 төгрөгийг Б.Г тушаагаагүй Байсан. ...хэлэхэд маргааш нь Б.Г “...Би энэ мөнгийг юманд хэрэглэсэн. Ойрын хугацаанд Байгууллагыг хохиролгүй Болгоно гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Буянжаргалын “...Б.Гийг Сод монгол групп руу шилжүүлэх шийдвэр гарсан. ...тушаал гарснаас хойш ажлаас хүлээлцэж Байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орлогын мөнгийг аваад Банканд тушаалгүй тойрох хуудсаа Бөглүүлэлгүйгээр аваад явсан Байсан. Тэгээд орлогын мөнгийг хувьдаа авсан гэдгийг  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн... гэх мэдүүлэг,

Нью Тур Сафарис” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Батхандын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/247-16 дугаартай ажилд томилох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй Байдлыг хадгалах гэрээ, “Нью Тур Сафарис” ХХК-ны гүйцэтгэх захирал О.Батхандын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/243-17 дугаартай Б.Гийг шилжүүлэх тухай тушаал зэрэг хэрэгт цугларсан нотлох Баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв Байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг алБан тушаалын Байдлаа ашиглаж Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн Буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм Буруутайд тооцох хууль зүйн үндэстэй Байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.Гийг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн Байсан тул алБан тушаалын Байдлаа ашигласан гэж зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй...” мэтгэлцэв.

Хавтаст хэрэгт авагдсан “Нью тур сафарис” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16/243-17 дугаартай тушаалаар “Гийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сод монгол Групп ХХК-руу шилжүүлж, Б.Гийн ажлыг 2 хоногт хүлээн авахаар...” тушаалд дурдсан Байна.

Тогтоосон хугацаанд ажил хүлээлцээгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нар мэдүүлсэн Байна.

ТухайлБал гэрч Ц.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тушаал гарснаас хойш ажлаа хүлээлцэж Байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надаар тойрох хуудсаа Бэлдүүлсэн Боловч тус өдөр орлогын мөнгийг аваад Банканд тушаалгүй тойрох хуудсаа Бөглүүлэлгүйгээр аваад явсан Байсан...” /хх-ийн 114 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн Байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасан Байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, өөрийн хийж Байсан ажлын чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээ /хх102 хуудас/-гээр хүлээсэн үүрэгт ажилд хамаарах “...орлогын мөнгийг Банкны дансанд тушаана гэж өөртөө авч...” Байгаа үйлдэл нь алБан тушаалын Байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй Байна гэж шүүх үзлээ.

Иймд өмгөөлөгчийн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээж авах Боломжгүй Байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Г нь уг гэмт хэргийн улмаас хохирогчид 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан Байх Бөгөөд уг хохирлыг төлж Барагдуулсан Болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан Баримтуудаар тогтоогдож Байна. Иймд шүүгдэгч Б.Гийг Бусдад төлөх төлБөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм Буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан Бөгөөд шүүгдэгч Б.Гийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ алБан тушаалын Байдлаа ашиглаж Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм Буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй Байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний Буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Байна...” гэх,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: “...Шүүгдэгчийн хувийн Байдал, хохирлоо төлсөн Байдал зэргийг харгалзаад торгох ялын доод хэмжээгээр Буюу 10.000.000 төгрөгөөр торгож, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү...” гэх,

Шүүгдэгч Б.Г нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж Байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл Байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл Байдал тогтоогдохгүй Байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгүүлж Байсан Болох нь эрүүгийн хариуцлага хүлээж Байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулБар зэргээр тогтоогдож Байна.

            Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл Байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн Байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл Байдал Болон, хүндрүүлэх нөхцөл Байдал тогтоогдохгүй Байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний Буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн хөрөнгө орлого олох Боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох нь зүйтэй Байна. 

            Хэрэгт Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн Баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй Болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг төлсөн Байх тул шүүгдэгчийг Бусдад төлөх төлБөргүй гэж үзлээ.

            Хэрэгт хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй Байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага Болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Гийг алБан тушаалын Байдлаа ашиглаж Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм Буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний Буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт энэ тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний Буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох Боломжийг харгалзан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг Биелүүлээгүй Бол шүүх Биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Бусдад төлөх төлБөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй Болох Бөгөөд шүүгдэгчид авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Болтол хэвээр үлдээсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл Бичих эрхтэй Болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргасан Бол шүүхийн шийдвэрийн Биелэлт түдгэлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.БАТСАЙХАН