| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2016/1502/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 391
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлагын 1 482 960 төгрөгөөс 372 960 төгрөгийг татгалзаж, хариуцагч Онцгой байдлын хэлтэс 065-р анги үлдэх 1 085 460 /нэг сая наян таван мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийн 397 500 /гурван зуун ерэн долоон мянга таван зуун/ төгрөгийг 2016.11.04-ний өдөр, 712 500 /долоон зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг 2017.01.31-нд тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Онцгой байдлын хэлтэс 065-р ангиас 15 300 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 15 300 төгрөгийг тус тус гаргуулж “Жи мобайл” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 677 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ