Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 464

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн 12 894 600 төгрөгийн 6 193 400 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг хариуцагч ******* 2017 оны 02 сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 26-ны дотор 1 500 000 төгрөг, 2017 оны 3 сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл 500 000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгч *******д төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 110 635 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 110 635 төгрөгийг тус тус гаргуулж *******д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                            

                                          

 

   ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ