| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0184/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/192 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000740167 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.Быг гэрт нь мотоциклоо харамлалаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, толгойг нь байшингийн хана мөргүүлж биед нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа түүнээс зугтаж явсан хохирогч Ц.Быг дахин зодох зорилгоор Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр багт оршин суух Д.Дын хашааны гадна асаалттай орхисон байсан түүний эзэмшлийн Тоёота маркийн ******* улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч болох Д.Дын зөвшөөрөлгүйгээр, хулгайлах болон дээрэмдэх санаа зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би Д.Дын машиныг хашааныхан гаднаас зөвшөөрөл аваагүй, Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Д.Дыг таньдаг болохоор зөвшөөрөлгүйгээр машиныг нь унаад явсан. Би тус машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би ******* улсын дугаартай гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл 2018 онд ******* гэх хүнээс 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ гадаа тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд гэртээ орчихоод гарч иртэл машин байхгүй байсан ба манай гэрийн үүднээс 200-300 метрийн зайд зогссон байсан. Араас нь гүйгээд очтол С.Б унаад явсан байсан. Миний машиныг С.Б унаж явах шалтгаан нь намайг гэртээ байхад манай эхнэр над руу залгаад Ц.Б, С.Б хоёр хоорондоо зодолдоод байна гэхээр нь би гэрт иртэл Ц.Б нь хашааны гадаа уйлсан байдалтай хамраас нь цус гарч байхаар нь гэрт оруулчихаад гэрлүүгээ ороод байж байтал удалгүй Ц.Бын эхнэр болон А.Наранмандуул манай байшингийн цонхны доор ирээд Ц.Б уурлаад гараад явчихлаа гэхээр нь би араас явах гээд гэрээсээ гартал хашааны гадаа байсан миний машиныг хүн бариад явж байсан. Тэгээд миний машиныг бариад явж байсан хүн хэсэг газар явж байгаад зогсохоор араас явж очтол С.Б миний машиныг унаж явсан байсан... С.Б гэгч миний машиныг унаж явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр унаж явсан байсан. Миний машиныг С.Б гэгч нь зөвшөөрөлгүйгээр унаж явсан боловч ямар нэгэн эвдрэл гэмтэл гаргаагүй байсан. Би машинаа үнэлүүлэх шаардлага байхгүй. Надад ямар нэгэн хор хохирол учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/,
Баянхонгор аймгийн “ Энх нахиа” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 168 дугаартай шинжээчийн ... хулгайд алдсан гэх тээврийн хэрэгслийн үнэ 3.000. 000 төгрөг .... гэх дүгнэлт / хх-ийн 34-35/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 17-18/, депозит дансны хуулгууд /хх-ийн 37-39/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, Шүүгдэгч С.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.Быг гэрт нь мотоциклоо харамлалаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, толгойг нь байшингийн хана мөргүүлж биед нь 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа түүнээс зугтаж явсан хохирогч Ц.Быг дахин зодох зорилгоор Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт оршин суух Д.Дын хашааны гадна асаалттай орхисон байсан түүний эзэмшлийн Тоёота маркийн ******* улсын дугаартай авто машиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч болох Д.Дын зөвшөөрөлгүйгээр, хулгайлах болон дээрэмдэх санаа зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтад өгсөн...Би Д.Дын машиныг хашааныхан гаднаас унаж явахдаа зөвшөөрөл аваагүй, таньдаг болохоор зөвшөөрөлгүйгээр машиныг нь унаад явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Хохирогч Д.Дын.... тээврийн хэрэгслээ асаалттай үлдээгээд гэртээ орчихоод гарч иртэл миний машин байхгүй байсан ба ойр хавиараа хартал манай гэрийн үүднээс 200-300 метрийн зайд зогссон байсан.,...С.Б гэгч миний машиныг унаж явахдаа надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр унаж явсан байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26/,
Баянхонгор аймгийн “ Энх нахиа ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 168 дугаартай шинжээчийн ... хулгайд алдсан гэх тээврийн хэрэгслийн үнэ 3.000. 000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 34/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас хохирол шаардахгүй, шунахай зорилгогүйгээр , унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн бөгөөд машинд орж сууж хөдөлгөсөн үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөнө.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэм буруугийн зарчим”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж бөгөөд торгох ял бүрэн төлөгдсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаар тодорхойлолт хэрэгт авагдсан ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Дд шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Д нь мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7.дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бэд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч С.Бэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА