| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/187 |
| Огноо | 2021-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч: Д.С, Д.Б, Ө.А, Б.Б тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С, Д.Б, Ө.А, Б.Бөд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014004730178 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, Регистрийн дугаар:*******-тай.
2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******-тай.
3.Монгол улсын иргэн, ******* овогт ийн , Регистрийн дугаар:-тай.
4.Монгол улсын иргэн, овогт ын .Регистрийн дугаар:-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ө.А нь Д.Б, Д.С, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж
Шүүгдэгч Д.Б нь Ө.А, Д.С, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,
Шүүгдэгч Д.С нь Д.Б, Ө.А, Б.Б нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,
Шүүгдэгч Б.Б нь Ө.А, Д.Б, Д.С нартай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах “Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 940 000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ө.Аийн мөрдөн байцаалтад өгсөн
....Би тэд нарт хандан хэдүүлээ уурхайн хашаа руу орж үзье гэж хэлсэн чинь П.Г, Б.Б 2 зөвшөөрөөгүй ба түрүүлээд яваад өгсөн. Тэгээд Д.С, Д.Б, Б.Б бид нар “Шижир Аранжин” гэх уурхайн талбай руу ороод явж байтал том дизель байсан дизелийн хажууд 2 ширхэг аккумлятор байхаар нь хоосон буцаж байхаар гээд тус 2 аккумлятор авсан ба мөн дизелийн ойролцоо байсан пад пад гэх дугуйтай мотоцикль шиг тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан 1 аккумляторыг Д.Бийг явуулж авахуулсан. Бид нар “Шижир Аранжин” гэх уурхайн хашаанаас нийт З ширхэг аккумляторыг авсан, нэгийг нь Д.Ст өгч явуулсан үйлдсэн 2-ыг нь би өөрөө авч үлдсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 147-149 /,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Аккумляторыг хулгайлахад би өөрөө цуг явсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 172 /,
Шүүгдэгч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Тухайн үед би “Шижир Аранжин” гэх уурхай руу Ө.А, Б.Баярсйахан, П.Г, Б.Б, Д.Б нарын хамт шороо авч угаах зорилгоор явсан. Бид 6 уурхайн хашаанаас 6 тал шуудай шороо аваад уурхайн хойд талд нь байсан тагтай усан дээр ирээд шороогоо угаах гэсэн боловч шороо угаах зүйлс байхгүй болохоор нь шороогоо тэр газраа угааж чадахгүй асгасан. Тэгсэн чинь Ө.А уурхай руу орж сонирхъё гээд уурхайн хашаа руу орох болсон... Ө.А, Д.Б бид 3 уурхайн хашаанаас 3 ширхэг аккумлятор авч гарч ирсэн. Б.Б бид 2 мотоциклынхоо голд нь 1 аккумлятор тавиад явсан ба 2 аккумляторыг Ө.А, Д.Б 2 голоороо тавиад явсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 179- 181/,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Уурхайн карьерээс 4 ширхэг шуудайны ёроолоор шороо авсан. Угаах гэсэн боловч түмпэн байхгүй байсан учир шороог тэнд асгасан. Би өөрийнхөө мотоциклийг унаад миний араар Ө.А ах сууж явсан. Аккумлятор хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 156-157/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч мөрдөн байцаалтанд өгсөн
...Манай уурхай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажиллаж байгаад ажилчид маань орой 19 цагийн үед хоолондоо ороод амарсан. Тэр үед уурхайн хойд талын нууран дээр Б гэгч 24 цагаар ажиллаж хонож байсан. Маргааш өглөө нь дизелээ асаах гэсэн дизель дотор байсан 2 ширхэг Хрго гэх аккумляторт байхгүй байсан, мөн жижиг оврын ачааны 3 дугуйт дээр байсан Soliate гэх нэртэй 1 ширхэг аккумлятор мөн байхгүй байсан...би ажилдаа ирэхэд эд зүйл алдсанаа мэдээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2021 оны 02 дугаар сард Цагдаагийн байгууллагаас 3 ширхэг алдагдсан аккумляторуудыг манай байгууллагад буцаан өгсөн...” гэх мэдүүлэг./хх-ийн 21-27/,
Гэрч Л.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө манай уурхайд хашаанд байдаг дизелээс 2-той аккумлятор мөн үйлчилгээний зориулалттай 3 дугуйтай пад пад гэх тээврийн хэрэгсэлд байсан дунд зэргийн аккумлятор 1 ширхгийг тус тус хулгайд алдсан болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-30/,
Гэрч Б.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 10 дугаар сарын эхээр тэдгээр хүмүүс адуунд явж байгаад орой болчихлоо танайд хоноод явъя гээд 4-үүлээ 2 мотоцикльтой 21 цагийн үед ирсэн. Манай нөхөр Ө.А тэд нартай ярилцаж байгаад манайхтай ойролцоо байдаг хүнсний зүйл зардаг гэр лүү яваад ирье гэж хэлээд орой23 цагийн үед 6-уулаа 3 мотоциклтой явсан. Тэгээд би 2 хүүхэдтэйгээ амарч байтал шөнийн 02 цагийн үед Г нь 1 залуутай түрүүлээд ирсэн. Удалгүй 10 гаран минутын дараа Ө.А бусад 3 залуутай нь араас ирсэн ...Би өглөө босоод гэрээсээ гартал манай гэрийн баруун талын хаяанд дунд зэргийн 3 ширхэг аккумлятор байсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн н 56-57/,
Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. нөхөр Д.С нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед адуундаа явлаа гээд манай хадам аавынд мал хардаг Б.Бтэй мотоциклиор явсан. Д.С нь гэртээ ирэхдээ мотоцикльдоо хар өнгийн том аккумлятор ганзагалсан байдалтай ирээд гэртээ оруулж тавьсан. Би нөхрөөсөө юу аккумлятор аваад ирэв гэж асуутал Ө.А ахынд очиж хоносон чинь уурхайн орж ёондоо үзээд гарахдаа замд байсан 3 аккумляторын аваад явсан ба Ө.А 2 аккумляторын нэгийг нь аваад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37/,
Гэрч П.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
"...бид 6 “Шижир Аранжин” гэх уурхайн талбай руу ороод 6 шуудай шороо авсан ба Б.Б бид хоёр түрүүлээд гэртээ ирсэн. Ө. Аийн гэрт ирээд хүлээгээд байж байтал Ө.А, Д.С, Б.Б, Д.Б нар ирсэн. Тэгээд Ө.Аийн гэрт хоночихоод өглөө бостол Ө.А нь Б.Б та 2 замдаа 2 аккумлятор байсан хараагүй юм уу гэхээр нь би хараагүй гэсэн чинь бид нарын замд байж байхаар олоод аваад ирсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг./хх-ийн 41 /,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...маргааш өглөө нь ажлаас буугаад кейф дээр ирэхэд уурхайн хашаан дотроос 3 ширхэг аккумлятор алдагдсан байна гэж хэлсэн. Намайг шөнийн цагаар ажиллаж байхад 2020 онб 10 дугаар сарын 06-ны шилжих шөнийн 01 цагийн үед уурхайн баруун талын замын мотоцикльтой хүн явж өнгөрсөн өөр хөдөлгөөн харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49/,
Гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2020 оны 10 дугаар сард П.Гтай адуунд “ Хавцгайт” гэх газар луу адуунд явсан. Бид нар явсаар байгаад тухайн өдрийнхөө шөнийн 00 цагийн үед тус уурхайн ойролцоо гэх айл руу П.Г, Б.Б, Ө.А болон танихгүй залуу нар очсон. Харин Д.С бид 2 тэр хооронд наймаа хийдэг Бат гэх айл руу бинзен авчихаад айлд үлдсэн нөгөө дөрөв рүү явж байтал тус уурхайн хойд талд нь тааралдсан. Тэгсэн чинь Ө.А нь шороо угаах юм олоод угаагаад үзье гэхээр нь П.Г ах бид 2 орой болчихлоо эртхэн очиж амаръя гээд түрүүлээд Ө.Аийн гэрт нь очоод амарсан ба бид хоёрыг очиход Ө.Аийн эхнэр, хүүхдүүд нь байсан...” гэх мэдүүлэг/хх-Ийн 52-53/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 468 дугаартай ...алдагдсан гэх 3 ширхэг аккумляторын зах зээлийн үнэ нь нийт 940 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт/хх-ийн 72/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-14/, депозит дансны хуулгууд /хх-ийн 89-93/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 94/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 95-96, 98-99/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 97/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100, 108-110/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 113-115/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.А нь Д.Б, Д.С, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах” Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 940 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ө.Аийн/ хх-ийн147-149/, шүүгдэгч Д.Бийн / хх-ийн 156-157/, шүүгдэгч Б.Бийн /хх-ийн 172-173/, шүүгдэгч ийн / хх-ийн 179-181/, хохирогч байгууллагын төлөөлөгч гийн /хх-ийн 21-27/, гэрч Л.Тын / хх-ийн 28-30/, гэрч Б.Өийн /хх-ийн 56-57/, гэрч П.Гын /хх-ийн 41/, гэрч Д.Бын / хх-ийн 47-49/, гэрч Б.Бы / хх-ийн 52-53/, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 468 дугаартай ...алдагдсан гэх 3 ширхэг аккумляторын зах зээлийн үнэ нь нийт 940 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт/хх-ийн 72-73 / болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 05-наас 2020 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутаг дэвсгэр Замын булаг гэх газарт үйл ажиллагаа явуулах” Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн талбайгаас тус хуулийн этгээдийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 940 000 төгрөгийн хохирол учруулсан буюу өөрийн өмчийн адил эзэмшилдээ авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, түүнчлэн өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ө.А , Д.Б, Д.С, Б.Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.А нь Д.Б, Б.Б нар нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, шүүгдэгч Д.С нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нар нь Шижир Аранжин” ХХК-ийн эзэмшлийн 3 ширхэг аккумляторыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, хохирогч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д... гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн... зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5- заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.А, Д.Б, Д.С, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА