| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0485/И |
| Дугаар | 00557 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00557
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 03 тоотод оршин суух Далай овогт Бадамдоржийн Цолмон /РХ80041205/-гийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 08 тоотод оршин суух Хүрэн хараг овогт Морхын Гүнбилэг /РХ81063013/-т холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Цолмон нь М.Гүнбилэгтэй 2002 оноос үерхдэг байсан ба 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Ц.Хонгорзулыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлт батлуулаагүй, ирэн очиж амьдардаг байлаа. Охиныгоо төрсөнөөс хойш М.Гүнбилэгийн ирэх нь цөөрч улмаар Улаанбаатарт өөр хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Иймд М.Гүнбилэгийг охин Ц.Хонгорзулын төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Цолмон нь Гүнбилэгтэй хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар харилцан тохирсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч М.Гүнбилэгт холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч М.Гүнбилэгт холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон