Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00559

 

Гэрлэгчдийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 02-08 тоотод оршин суух Боржигон овогт Хөвсгөлийн Эрдэнэдалай /РА86101206/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 02-08 тоотод оршин суух оршин суух Их хариад овогт Далхсүрэнгийн Цэрэнпүрэв /РУ82071217/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Эрдэнэдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Цэрэнпүрэвтэй 2006 оны хавар танилцан үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хууль ёсоор гэр бүл болсон. Гэр бүлээ албан ёсоор батлуулахаас өмнө 2007 оны 12 дугаар сарын 12-нд бидний дундаас хүү Ц.Ганцоож нь төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд гэр бүлийн уур амьсгал сайхан, бие биедээ халамжтай, хамтдаа үр хүүхдээ өсгөн хүжүүжилж байсан. Д.Цэрэнпүрэвийг архи уухаас өөр асуудлаар хэрэлдэх, маргалдах асуудал тэр үед байгаагүй ээ. Өөрсдийн анхны амьдрал, хүүхдийнхээ элэг бүтэн амьдралыг бодоод эхнээсээ тэвчиж ирсэн. Гэвч сүүлдээ архи уух нь ихсэж, гэртээ агсам согтуу тавьж намайг зодож эхэлсэн. 2010 оны өвөл Д.Цэрэнпүрэв архи ууж согтуу байх үедээ мөн л агсам тавьж миний чих рүү алгадан баруун талын хэнгэрэг хагалж байсан, тэр үедээ эцэг эхдээ хэлэлгүй өөрөө эмчлүүлээд л өнгөрч байсан. Агсам тавих үедээ хэрцгий зантай толгой руу цохих, хүүхэд рүүгээ хутга шидэх, аяга шидэх, унтаж байхад нь босгож ирэх зэргээр дарамталдаг. 2013 оны намар 9 дүгээр сард согтуугаар агсам тавьж миний хамрыг хугалж байсан. Эцэг эхэд нь хэлж салахаар тусдаа амьдарч үзсэн. Гэвч эрүүл үедээ “ахиж архи уухгүй, одоо л сайхан амьдарна, миний л буруу” гэх зэргээр элдэв янзаар гуйж ирхээр нь итгээд буцаад л очсон. Энэ байдал их олон давтагдсан. Д.Цэрэнпүрэв архи ууж эхэлснээс хойш амьдралд маань дээшилсэн зүйлгүй, улам л уруудаж, архины өрөнд л орж байна. Байнгын хэрүүл маргаан нь гэр бүлийн уур амьсгалыг улам л хөндийрүүлж, том болж байгаа хүүхдийн минь сэтгэл зүй, хүмүүжил, эрүүл мэндэд ч муугаар нөлөөлж байгаа. Хүү минь аавыгаа архи уугаад ирэхэд их дургүй, аавдаа их гомддог. Нөхрийгөө агсам согтуу тавихад нь заримдаа цагдаа дуудаж арга хэмжээ авахуулж ч байсан. Эхэн үедээ маргааш нь эрүүл болоод гэмшдэг байсан ч одоо бол гэмших нь бүү хэл улам уурсаж хорсож, элдвээр хэлэх нь ихэссэн. Архинаас гаргаж засаж авахыг их хичээсэн ч нэмэр болохгүй байна. Гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй, архи ууж биднийг зовоож байгаад үнэхээр их гомдож байна. Д.Цэрэнпүрэвтэй цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй байна. Хэд хэдэн удаа “сална” гэж айлгаж, засахыг оролдож тусдаа амьдарч үзсэн ч нэмэр болоогүй тул эвлэрэх хугацаа авах хүсэлгүй байна. Иймд 0043314-240 дугаартай 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Хүү Ц.Ганцоожийг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу                Д.Цэрэнпүрэвээс тэтгэлэг тогтоож өгнө үү ...Мөн  Д. Цэрэнпүрэвийн ХААН банкнаас авсан цалингийн зээлийн төлбөр хамтран зээлдэгч болсон миний данснаас шууд суутгагдаж байгаа, мөн Д. Цэрэнпүрэвийг намайг агсам согтуу тавин зодоод байхаар нь хүүгээ аваад өөр айлын гэр түрээслэн тусдаа амьдарч байгаа ч орон гэрээ эзэмдэн авч явж чадахгүй архидан согтуурч байгаа зэрэг шалтгаануудын улмаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хүсэлтэй байна. Ганц өөрийн цалингаар гэр түрээслэн амьдарч хүүхдээ тэжээж байгаа надад Д.Цэрэнпүрэвийн зээлийн өрийг төлөх, түрээсийн төлбөрөө төлөх гээд хүндрэл их байгааг Д. Цэрэнпүрэв мэдсээр байж үл ойшоон, төрсөн хүүхдээ хайхрахгүй, өр төлбөрөө төлүүлж байгаад гомдолтой байгаа болно. Иймд миний хүүгийн төрж, өссөн гэр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багын 2 дугаар гудамжны 8 тоотод орших Г-1723001709 тоот гэрчилгээтэй газар, Ү- 1723006563 тоот гэрчилгээтэй 54м2 хувийн сууцыг миний болон миний хүү Ц.Ганцоожийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цэрэнпүрэв шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл овогтой Эрдэнэдалайтай 2006 онд танилцаж 2008 онд гэр бүл болж амьдарцгаасан. 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Ц.Ганцоож мэндэлсэн. Миний хань Х.Эрдэнэдалай нь салах өргөдлөө Сум дундын шүүхэд гаргасан. Миний бие архи уудаг байсан нь үнэн. Гэхдээ би амьдралаа үрж хүүхдээ амьдаар нь өнчрүүлэх бодол үнэндээ алга байна. Архи уухгүй байхад бид хоёрт хэрэлдэж маргалдаад болж бүтэхгүй байх зүйл байдаггүй...Бид гурав одоо 10 орчим жил хамт амьдарсан хүмүүс сална гэхэд үнэхээр хүнд асуудал. Бидний хооронд үл ойлголцох маргаанууд бол гардаг л байсан. Гэхдээ салах хэмжээнд биш. Одоо би архи уухгүй, гэр бүлээ сайхан авч явна. Надад бол салах бодол үнэхээр байгаагүй...Гэхдээ бид хоёр ойлголцсон учир та бүгд бидний амьдралыг нааштайгаар шийдэж өгнө үү гэв.

Зохигч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: …Бид хоёр харилцан ярилцаж тохиролцож эвлэрсэн. Одоо хүү Ц.Ганцоожтойгоо бид 3 хамт амьдарч байгаа. Цаашид үр хүүхдээ өнчрүүлэхгүй, амьдралаа үрэхгүй сайн сайхан амьдрана гэж эвлэрсэн учир хүсэлтийн дагуу, шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан баримтууд, гэрлэгчдийн эвлэрсэн тухай хамтран гаргасан хүсэлт  зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 2012 оны 07 сарын 23-ны өдрийн 583 дугаар захирамжаар авч, гурван сарын хугацаагаар эвлэрүүлэх, гэрлэлт цуцлалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хугацаанд Х.Эрдэнэдалай, Д.Цэрэнпүрэв нар нь эвлэрсэн болох нь тэдний хамтран гаргасан өргөдөл, тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Уг захирамж нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад  саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон