Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00572

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 03-14 тоотод оршин суух Жөгд овогт Пүлжингийн Одгэрэл /РН61112763/-ийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29-17 тоотод оршин суух Саамайн тохой овогт Гүндийн Далайхүү /РЮ77112461/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19-18 тоотод оршин суух Саамайн тохой овогт Доржсүрэнгийн Бадмаахүү /РЮ75022168/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29-17 тоотод оршин суух Зулзаган есөн чоно овогт Пүрэвжавын Доржсүрэн /РЮ48112569/ нарт холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч П.Одгэрэл, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Амартүвшингийн хүсэлтийн дагуу 700.000 төгрөгийг 20 цаг 30 минутад Гүндийн Далайхүүгийн 5890520198 тоот дансанд шилжүүлсэн. Иргэн Амартүвшин “2,3 хоногийн дотор төлнө” гэж хэлсэн боловч түүний өгсөн утсаар “мөнгөө авъя” гэж хэлэхэд “бие муу байна” гэсээр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Алтанхүү гэгч бие муутай эмэгтэй ирж уулзаад уйлан хайлан бүх зовлонгоо тоочин яриад “бие муутай, нөхөргүй, 2 хүүхэдтэй, өнөө маргаашгүй эмнэлэгт явахгүй бол бие маш хүнд байна” гээд арай гэж үгээ зөөн, зөөн хэлж “өмнөх 700.000 төгрөгийг манай дүү Далайхүү авсан, Би 2.300.000 төгрөгөөр зээлээ хаагаад Капитал банкнаас дахин үл хөдлөхөө барьцаалан зээл 5.000.000 төгрөг авна, Тэгээд би дүүгийнхээ авсан мөнгөтэй 3.000.000 төгрөгийг таньд өгөөд яаралтай хот руу эмчилгээнд явна, Надад таниас өөр туслаж буян болох хүн байхгүй. Амьд явах, үхэх хоёрыг та л мэдэх боллоо” гэж үнэхээр өрөвдөлтэй хувийн амьдралаа дэлгэн ярьсан.

Би ч “миний ганц охинтой ялгаа юу байх вэ” гэж өрөвдөөд танихгүй тэр хүнд “чин сэтгэлээсээ тус буян болъё” гэж бодоод хажууд ажилладаг багш нар маань татгалзсаар байтал өгөөд явуулсан. Тэр үед “миний үлдсэн хөрөнгө Bighorn 76-96 дугаартай машин байгаа, тэрийг минь барьцаанд авч бай” гэж баримтыг өгсөн. Ингээд тохиролцсон зээлийн гэрээг хийж бөөн баяр болж “би заавал хот явна, нэг жилээ даах эмчилгээгээ хийлгэхээр боллоо” гээд л явсан.

Түүнээс хойш утас нь холбогдохгүй болоод удсан. Ингээд гэрийн хаягаар нь явж очиход “зээл авч чадаагүй, таны мөнгөөр маргааш онгоцоор явахаас өөр аргагүй боллоо” гээд их муу байсан. Би ч олон юм ярьж чадаагүй. “Машинаа хашаандаа аваачиж тавь” гэхэд нь  “дараа болъё” гээд гарсан. Утас нь холбогдохгүй болохоор нь хэд хоногийн дараа очиход бүр их бие нь муудсан, “явдал даахгүй боллоо” гэхэд нь аяга шөл хоол хийж өгөөд эгч Бадмаахүү, ээж нарыг нь яаралтай дуудсан. Тэр өдрийн маргааш нь нас барсан байсан. Нас барахаас нь өмнө ээж, эгчтэй нь уулзахад “шүүхэд нэхэмжлэл гаргаад албан ёсоор мөнгөө аваарай” гэсэн.

…Эгч Бадмаахүүгээс нь 49 хоногийн дараа машиныг авч борлуулж мөнгөө авъя гэж хэдэн удаа ярьж уулзсан боловч “намайг дарамталлаа” гээд цагдаад гомдол гаргаад би хэрэгтэн болсон.

Түүнээс хойш 3 дахь жилийн нүүрийг үзлээ. Хүн чанар, талийгаачийн буяныг бодоод нэгэн өдөр надад мөнгийг минь авчираад өгчих болов уу гэж горьдсоор өнөөдөр боллоо. Надтай хэн ч уулзсангүй. Аргагүйн эрхэнд би цөхөрч хуулийн байгууллагад хандаж байна.

Иймд миний анх өгсөн 700.000 төгрөгийг Г.Далайхүүгээс, мөн дараа нь талийгаач Г.Алтанхүүд өгсөн 2.300.000 төгрөгийг түүний барьцааны машиныг борлуулсан эзэн Г.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Амартүвшин над руу яриад манай найзад яаралтай мөнгий хэрэг гараад байна. Удаахгүй 2-3 хоногийн дараа өгчих байх та энэ данс руу 700.000 төгрөг шилжүүлээч гээд Гүндийн Далайхүүгийн 5890520198 тоот данс өгсөн. Би тухайн үед Далайхүү гэж хүн зээлж байгаа юм байна гэж бодоод 700.000 төгрөгийг тэр хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд хэлсэн хугацаа өнгөрхөд мөнгөө буцааж өгөөгүй тул Б.Амартүвшин рүү ярьсан. Тэгэхэд та энэ хүн рүү ярь гээд утсасны дугаар өгсөн бөгөөд тэр хүнтэй нь яриад, уулзахад талийгаач Г.Алтанхүү байсан. Г.Алтанхүү надад хэлэхдээ 700.000 төгрөгийг манай дүү Г.Далайхүү авсан. Надад 2.300.000 төгрөг хэрэгтэй байна. Та зээлээч би банкны зээлээ хаагаад буцаагаад Г.Далайхүүгийн авсан мөнгийг нэмээд 3.000.000 төгрөг болгож өгнө, та туслаач гэж гуйсан. Тухайн үед охинтой минь ялгаа юу байхав гэж бодоод өрөвдөөд дахиад нэмж 2.300.000 төгрөг зээлсэн. Мөнгөний барьцаанд Г.Алтанхүү өөрийн унаж яваа машинаа  тавьсан. Ингээд мөнгө зээлснээс хойш утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очиход Далайхүүтэй хамт байж байсан. Тэгээд тэр хоёр таны мөнгийг өгнө, санаа зоволтгүй та явж бай гэсэн.Ингээд мөн хэд хоногийн дараа дахин очиход талийгаач Г.Алтанхүүгийн бие эрс муудсан байдалтай үгээ зөөж ядан ярьж байсан. Би эгч, ээжид нь хэл хүргээд болсон асуудлын талаар хэлэхэд мөнгийг тань өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Б.Амартүвшин надаас мөнгө зээлээгүй харин Г.Далайхүү, Г.Алтанхүү нарыг надаас мөнгө зээлэхэд нь зуучилж өгсөн юм. Г.Далайхүүгээс түүний зээлсэн 700.000 төгрөгийг, талийгаач Г.Алтанхүүгийн зээлсэн 2.300.000 төгрөгийг түүний машиныг зарсан Г.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сайн таньж мэдэхгүй, өвчтэй хүнд мөнгө зээлсэн миний буруу байгаа. Иймд Г.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас гаргуулахаар нэхэмжилсэн 2.300.000 төгрөгийг багасгаж 800.000 төгрөгт эвлэрч болж байна. Би тухайн үед талийгаачид тус болж бие муу байхад нь мөнгө зээлсэн.Гэтэл өнөөдөр өөрөө хохироод үлдэж байна.

... хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдох  2.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж дараа нэхэмжлэл гаргахаар татан авч байна. Харин хариуцагч Г.Далайхүүгээс гаргуулах 700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний талийгаач дүү Г.Аптанхүү нь өвчний учир 2014 оны 11 сард нас бараад 2 жил 5 сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд түүний өвийг хариуцагч миний ээж П.Доржсүрэн, дүү Г.Далайхүү болон Д.Бадмаахүү нар нь хүлээн аваагүй болно.

Өв нээгдсэнээр өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдддөг бөгөөд нэхэмжлэгч П.Одгэрэл өв залгамжлалын асуудлыг мэдэхгүй бид нарыг өвлөгч гэж ойлгон өв залгамжлагч бус хүмүүст хандан нэхэмжпэл гаргасан байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад дурдсанаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй юм байна. Гэтэл хариуцагч болоод байгаа иргэн Г.Далайхүүү болон Д Бадмаахүү би дээр дурьдсан хуулийн заалтад байгаа аль ч ангилалд хамаарахгүй байгаа буюу бид 2 талийгаач дүү Г.Алтанхүүгийн хууль ёсны өвлөгч биш юм. Миний ээж П.Доржсүрэн мөн өв нээлгээгүй, өв хүлээн аваагүй.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг юм байна. Бид өвлөгч биш тул надад хариуцагч бид нарт эд хөрөнгө өвлөгдөхгүй, улмаар өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй.

Миний ээж иргэн П.Доржсүрэн, Г.Далайхүү болон Д.Бадмаахүү би талийгаач дүү Г Алтанхүүгийн өв хүлээн авсан өвлөгч биш тул бид нэхэмжпэгч П.Одгэрэлийн нэхэмжпэлд дурьдсанаар талийгаачийн буюу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээхгүй болохыг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн заалтад мөн тодорхой хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгч П.Одгэрэлийн бид нарыг өвлөгч болгон өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаар татаж гаргасан нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй байна.

700.000 төгрөгийг Г.Далайхүүд иргэн Амартүвшингийн хүсэлтээр шилжүүлсэн гэжээ. Хариуцагч Г.Далайхүү нь Б.Амартүвшин гэгч иргэнийг огт танихгүй, зүсийг нь хараагүй бөгөөд мөн нэхэмжлэгч П.Одгэрэлтэй мөнгө зээлэх зэрэг асуудлаар нэг ч удаа уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй, улмаар түүнтэй ямар нэг хэлцэл хийж мөнгө төгрөг зээлж аваагүй болно.

 Нэхэмжлэгч П.Одгэрэл нь “700.000 төгрөгийг Г.Далайхүүд зээлдүүлээд түүний дансанд нь шилжүүлнэ, Г.Далайхүү уг мөнгийг П.Одгэрэлд буцааж төлнө” гэсэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. Талийгаач дүү Г.Далайхүүгийн банкны картыг ашигласан байж болох ч П Одгэрэл талийгаач дүүд мөнгө зээлдүүлээд, уг мөнгийг талийгаач Г.Далайхүүгийн дансанд шилжүүлэн авсны улмаас данс эзэмшигч Г.Далайхүү нь автоматаар зээлдэгч болохгүй. Иймд Ямар нэг гэрээ хэлцэл Г.Далайхүүтэй хийгээгүй атлаа данс эзэмшигч уг мөнгийг зээлсэн гэж үзэн 700.000 төгрөгийг Г.Далайхүүгээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгч П.Одгэрэл мөнгөө нэхэж Б.Амартүвшингийн өгсөн утас руу утасдахад “бие муу байна” гэж хэлсэн, дараа нь талийгаач дүү Г.Алтанхүү нэхэмжпэгч П Одгэрэлтэй ирж уулзсан гэсэн нь Г.Далайхүүг уг мөнгийг зээлж аваагүй болохыг илтгэж байна. Хэрэв Г.Далайхүү уг мөнгийг зээлсэн бол иргэн Б.Амартүвшингийн өгсөн утасны дугаар буюу мөнгөө авъя” гэж нэхэмжлэгчийн ярьсан утас Г.Далайхүүгийн утас байх учиртай, мөнгөө төлөх талаар дараа нь очиж уулзсан хүн нь Г.Далайхүү байх ёстой байх. Гэтэл зээл авсан хүний утас нь талийгаач дүүгийн утас байсан учраас гэж нэхэмжлэгч П.Одгэрэл нь Г Далайхүүтэй биш талийгаачтай ярьсан байна. Нэхэмжпэгчтэй очиж уулзсан хүн нь талийгаач дүү Г Алтанхүү байсан байна. Өөрөөр хэлбэл, уг 700.000 төгрөгийг Г.Далайхүү биш талийгаач дүү Г.Аптанхүү зээлсэн болох нь нэхэмжлэлд дурьдсан үйл явдлаас шууд харагдаж байна.

Тэгээд ч нэхэмжпэгч П.Одгэрэл нь 3.000.000 төгрөгийг талийгаач дүү Г.Алтанхүүд зээлдүүлж, хугацаа, хүү тохирч, гэрээ байгуулсан тул 700.000 төгрөгийг Г.Далайхүүгээс гаргуулах эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлуулэгчийн үүргийг гуйцэтгэдэг  юм байна. Бид өв хүлээн аваагүй тул хариуцагч бид нарт эд хөрөнгө өвлөгдөөгүй, улмаар өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй буюу П.Одгэрэлийн нэхэмжпээд байгаа 3.000.000 төгрөгийг хариуцагч бид 3 төлөх хуулийн үндэслэл байхгүй байна гэдгийг тайлбарлаж байна.

Түүнчлэн П.Одгэрэл нэхэмжлэлдээ талийгаач “миний хөрөнгө Вighогп маркийн 76-96 дугаартай машин байгаа, тэрийг минь барьцаанд авч бай гэж бичиг баримтаа өгсөн” гэж дурьджээ. Талийгаач дүүд тийм машин хэзээ ч байгаагүй, бичиг баримтаас нь ч харагдах байх, харин уг автомашин нь хотоос заруулахаар явуулсан машин байсан, зарагдаагүй тул эзэн нь буцааж авсан болохыг мөн шүүхэд тайлбарлаж байна.

Нэхэмжпэгч П.Одгэрэл нэхэмжлэлдээ барьцааны машиныг борлуулсан эзэн Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас 2.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Зээлийн гэрээнд өөр хүний өмч болох Вighогп автомашиныг барьцаалсан талаар дурьджээ.

1-д, уг машиныг барьцаалсан тохиолдолд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн барьцааны гэрээг бичгээр байгуулна. Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд тусгагдсан барьцаалагдсан гэж бичсэн Вighогп машины хувьд барьцааны гэрээ хийгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд зарж борлуулан, тэр мөнгөөр нь нэхэмжпэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

2-т, уг машины өмчлөгч нь бид 2 биш учраас түүнийг борлуулах ямар ч үндэсгүй.

3-т, талийгаач дүү энэ машины өмчлөгч биш учраас уг машин нь түүний өв биш юм.

4-т, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг гэж заасан тул Вighогп машин талийгаачийн өмч биш байсан тул ямар ч тохиолдолд тэр машин өвлөгдөхгүй, тэр машинаас өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэх боломжгүй. Иймд 2.300.000 төгрөгийг барьцааны машиныг борлуулсан эзэн Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй.

... 5890520198 тоот данс нь Г.Далайхүүгийн эзэмшилийн данс боловч уг дансны карт нь талийгаач Г.Алтанхүүд явдаг байсан. Г.Далайхүү уг мөнгийг авч зарцуулаагүй харин Г.Алтанхүү авч зарцуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч П.Одгэрэлийн 700.000 төгрөгийг Г.Далайхүүгээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Г.Далайхүү, Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдуулан зээл 3.000.000/ гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нараас 2.300.000/ хоёр сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авч, хариуцагч Г.Далайхүүгээс 700.000/ долоон зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.       

Нэхэмжлэгч П.Одгэрэл нь  2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Г.Далайхүүгийн эзэмшлийн 5890520198 тоот данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хэргийн зохигч маргаагүй байна.

Харин хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадмаахүү нь “Г.Далайхүү уг мөнгийг зарцуулаагүй харин манай талийгаач дүү Г.Алтанхүү авч зарцуулсан “ гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч П.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч П.Одгэрэл нь хариуцагч Д.Бадмаахүү, П.Доржсүрэн нарт холбогдох  2.300.000/ хоёр сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж дараа нэхэмжлэл гаргахаар татан авсан ба нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нь хаанаас хуулбарлаж авсан нь тодорхойгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есэн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Далайхүүгээс 700.000/ долоон зуу/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон