| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0391/И |
| Дугаар | 00573 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 12-02 тоотод оршин суух Зайран овогт Бямбаагийн Эрдэнэцэцэг /РС72081201/-ийн
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэцэцэг нь 2010 онд Өмнөговь аймгийн Олон-Овоотын /урхайд “Эи Жи Эйч” ХХК-д тогоочоор ажиллаж байхдаа тэр үед Мягмарсүрэн /Мягаа гэж дууддаг/ гэх залуутай танилцаж, ойр дотно болсон. Тухайн үед Мягаа нь Эрдэнэцэцэгийн компанитай гэрээгээр хамтран ажилладаг байсан “ЖАМП” ХХК-д том тэрэгний жолоочоор ажилладаг байсан. Эрдэнэцэцэг нь Мягааг гэр бүлтэй гэж мэдээгүй үеэрхэж нөхөрлөж байгаад жирэмсэн болж 2011 оны 09-р сарын 07-ны өдөр төрж хүүтэй болсон. Тухайн үедээ 9994-2719 /одоо өөр хүн энэ дугаарыг авдаг/ гэсэн дугаараас холбогдож байсан. Эрдэнэцэцэг нь 2012 оны 06 сар хүртэл Мягаатай холбоотой байдаг байсан. Одоо хүү Э.Чингүнжав маань 5 настай, цэцэрлэгт явдаг. Цаашид хүүгийнхээ төрсөн эцэг болох Мягаа гэх хүнийг хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн мөн эцгийнх нь нэрээр овоглох, аав Мягаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй шаардлага байгаа учир энэхүү хүсэлтийг гаргаж байна. Мягаа гэх хүний овог нэр, хаяг зэргийг нь мэдэхгүй, хуучин хамт ажиллаж байсан хүн /зүс таних/ -ээс Мягаагийн талаар асуухад Говьсүмбэр аймагт ‘Шивээ-Хүрэн” гэх компанид ажиллаж байгаа, 9984-3419, 9914-3419 гэсэн дугаарын аль нэгэн дээр байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн урьд өмнө Эрдэнэцэцэгтэй ярихдаа Дарханд байна гэж ярьдаг байсан.
...Уг ярьдаг байсан утасны дугаараар лавлагаа гаргуулахад 99942719 дугаарын эзэмшигч нь Бат-Очир овогтой Мягмарсүрэн гэж гарч ирсэн тул уг хүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Мягмарсүрэнгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарын хүсэлтийн шаардлагыг хангаж, н.Мягмарсүрэнг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллийг дурдвал: Мобиком корпораци ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн “…99942719 дугаарын ззэмшигчийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг хавсралтаар хүргүүлэв. ХАВСРАЛТ…97699942719 d Бат-Очир Мягмарсүрэн РМ81020335…” гэх албан бичиг болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон