| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0418/И |
| Дугаар | 00576 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 00576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 37-20 тоотод оршин суух Чоно овогт Жигжидийн Дашням /РЭ65062886/-ын үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Дашням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Дашням шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Мөрөн сумын 7-26-13 тоотод байрлах 36м2 байрыг 2006 онд иргэн Н.Отгонжаргалаас1.500.000 төгрөгөөр худалдан авч 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авсан. Уг 36м2 талбайтай гэр бүлийн зориулалттай байранд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ гаргуулах хүсэлт Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. Гэтэл уг 7-26-23 тоот газар нь нийтийн эзэмшлийн газар тул шүүхийн тогтоол гаргуулж жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэсэн тул уг үл хөдлөхийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Дашням нь үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26-23 тоот буюу үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь Ж.Дашням мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Газрын албанаас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чоно овогтой Жигжидийн Дашнямд олгосон 000483677 бүртгэлийн дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,
Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн, нэгж талбарын 210709485 дугаартай, иргэн Жигжид овогтой Дашнямын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар,
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Б.Догоодоржийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн ...уг орон сууц нь Дашням гэх хүний нэр дээр бүртгэлтэй юм…Дашням надад ярихдаа “бичиг баримт гэх зүйл байхгүй юм. Хуучин гал командын байр басан, 2006 онд хүнээс худалдаж авсан” гэж ярьж байсан…Дашням нь 2014 оны намар сар гаруйн хугацаанд энэ байрандаа гуанз ажиллуулж байсан. Дараа нь 1 жил гаруйн хугацаанд айлд түрээслүүлж байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Т.Нямсүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: …уг орон сууц нь Дашням гэх хүний нэр дээр бүртгэлтэй юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө энэ хүний нэр дээр байсан. Тухайн үед буюу 2006 онд Дашнямын Отгоо гэх ногоо зардаг эмэгтэйгээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан…Дашням нь энэ орон сууцандаа худалдаж авсан цагаасаа хойш оршин суугаагүй. Харин 2014-2015 оны хооронд дэлгүүр болон гуанз болгож хэсэг хугацаанд ажиллуулж байсан…гэх мэдүүлэг,
Гэрч Д.Отгонжаргалын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:…Миний бие тус орон сууцыг 2004 онд Бямбацогт гэх холын хамаатнаасаа 600.000 гаруй төгрөгөөр худалдаж авч байсан. Уг үл хөдлөхийн гэрчилгээ гэх зүйл тухайн үед байгаагүй… Тэгээд миний бие тухайн орон сууцаа “хүүхдийн сургалтын төлбар шаардлагатай…” болоод 2006 онд Нямсүрэн эгчид 1.000.000 төгрөгөөр зарсан. Одоо энэ байранд хэн гэдэг хүн амьдардаг, хэний өмчлөлд байдаг талаар сайн мэдэхгүй..гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон