Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Ямаат овогт Доолойгийн Октябрь /РК61103010/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Октябрь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Октябрь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 18 наснаасаа ээжийнхээ хамтаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, моторчноор тасралтгүй ажиллаж байсан юм.

Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хураалгаад алга болсон, мөн 1980-1981 оны цалин хөлсний 70-р данс нь манай бригадынх галд шатсаны улмаас миний ажилласан жил тооцогдохгүй байна. Миний бие 1981-1984 онд цэрэгт явсан.

Иймд миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, моторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ямаат овогт Доолойгийн Октябрь нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Октябрь нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  моторчин, малчнаар ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Октябрийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 77 дугаартай “…2. 1-р бригадын Баянголын дээд худгийн моторчноор Д.Октябрь…10-р сарын 15-ны өдрөөс…томилон ажиллуулсугай…” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,

Гэрч Ц.Оюундалайгйин 2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Октябрь нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд цэрэгт явахаасаа өмнө буюу 1980 оноос 1981 оны 6 дугаар сар хүртэл хонь маллаж байсан. Тэгээд цэрэгт явсан. 1984 онд халагдаж ирээд 1989 оныг дуустал тус нэгдэлдээ хонь маллаж байсан. Тэрээр тасралтгүй ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,

Гэрч С.Даваажавын  2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Октябрь нь 1980 оноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд эхийн хамт хонь мал маллаж байгаад 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1984 оны 7 дугаар сараас хонь маллаж байсан ба 1989 оныг дуустал ажиллаж байсан ....гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/202 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1978-1987 оны тушаал шүүж үзэхэд Б.Октябрийг худгийн моторчноос чөлөөлж, малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд  мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/140 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн зарим бригад, хэсгийн гишүүдийн нэрс дутуу, цалингийн цэс, холбогдох баримт орхигдсон байдаг тул Д.Октябрьт холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон