| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0429/И |
| Дугаар | 00579 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Хонин хотгойд овогт Мөнхөөгийн Эрдэнэчимэг /РК65091408/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд сумынхаа сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр гарч малчин болоод 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу нэгдэл тартал ажиллаж байсан юм. Гэтэл нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрээ хаяж гээгдүүлсний улмаас миний ажилласан жил тооцогдохгүй байгаа юм. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хонин хотгойд овогт Мөнхөөгийн Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Эрдэнэчимэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай “1. МХЗЭ-ийн илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд ажиллахаар гарсан …М.Эрдэнэчимэг…. нарыг 6-р сарын 15-ны өдрөөс хавсралтанд заасны дагуу ажилд томилсугай…1-р ХАВСРАЛТ. 2.М.Эрдэнэчимэг – 1-р бригадад хоньчин….” гэх илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай “…1.1-р хэсэгт гардан хээлтүүлгийн техникчээр …М.Эрдэнэчимэг…нарыг тус, тус 6-р сарын 1-нээс эхлэн томилж ажиллуулсугай…” гэх үнээ хээлтүүлгийн ажилд ажилчин томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай “1. Нэгдлийн МАА-н 1,2,3- р хэсгийн малчид, 47 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1,2,3,4-р хавсралтанд заасны дагуу олгосугай…1- р хавсралт ¹30 М.Эрдэнэчимэг…15…11-15…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,
Гэрч Р.Цэцэгмаагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... М.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1-р бригадад хоньчноор 1982-1991 оныг дуустал ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... М.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг 1 дүгээр бригадад хоньчноор 1982 оны 6 дугаар сарын 20-ноос 1991 оныг дуустал ажиллаж байсан...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/215 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983-1987 оны тушаал шүүж үзэхэд М.Эрдэнэчимэгийг малчнаас чөлөөлсөн тушаал, мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/151 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн зарим бригад, хэсгийн гишүүдийн нэрс дутуу, цалингийн цэс, холбогдох баримт орхигдсон байдаг тул М.Эрдэнэчимэгт холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон