Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багт оршин суух Бариач овогт Дашзэвгийн Батмягмар /РК64040776/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Батмягмар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Батмягмар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор тасралтгүй ажиллаж байсан.  Тус хугацаанд буюу 1982-1985 онд цэргийн алба хаасан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ алга болгосноос, мөн орсон гарсан тушаал байхгүйгээс ажилласан жил тооцогдохгүй байгаа юм.

Иймд миний 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчин малчнаар ажиллаж байсан байдылг сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан боловч 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 30-ний өдрийг дуустал, 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Бариач овогт Дашзэвгийн Батмягмар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Батмягмар нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Батмягмарын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай “1. Нэгдлийн МАА-н 1,2,3- р хэсгийн малчид, 47 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1,2,3,4-р хавсралтанд заасны дагуу олгосугай…1- р хавсралт ¹31 Д.Батмягмар…15…11-15…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,

Гэрч Р.Цэцэгмаагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Батмягмар нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1-р бригадад хоньчноор 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхлээд 1982 оны 6 дугаар сард цэргийн албанд мордож, 1985 оны 6 дугаар сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1991 оныг дуустал ажилласан.. гэх мэдүүлэг,

Гэрч С.Даваажавын  2017 оны 5 дугаар сарын 29-ний  өдөр өгсөн: ... Д.Батмямгар нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг 1 дүгээр бригадад үхэрчнээр ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ хонь маллаж байсан. 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/213 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983-1987 оны тушаал шүүж үзэхэд Д.Батмягмарыг малчнаас чөлөөлсөн тушаал,  мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/151 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн зарим бригад, хэсгийн гишүүдийн нэрс дутуу, цалингийн цэс, холбогдох баримт орхигдсон байдаг тул Д.Батмягмарт холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон