| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0590/И |
| Дугаар | 00581 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух Соёо сайр овогт Лувсаншаравын Буниажав /РК63010115/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Л.Буниажав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Буниажав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэлд элсэн орж аав, ээжийнхээ хамтаар 1983 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад хоньчинор ажилласан. Тэгээд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэргийн алба хаасан. Түүнээс хойш 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхөж байгаа учир нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний ажилласан жил тооцогдохгүй байгаа юм. Иймд миний дээр дурьдсан хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Соёо сайр овогт Лувсаншаравын Буниажав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Буниажав нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Буниажавын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай “1. Нэгдлийн МАА-н 1,2,3- р хэсгийн малчид, 47 ажилчин албан хаагчдын 1987 оны ээлжийн амралтыг 1,2,3,4-р хавсралтанд заасны дагуу олгосугай…3- р хавсралт ¹39. Л.Буниажав…15…11-1…” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Нацагдоржийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт,
Гэрч Р.Цэцэгмаагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Л.Буниажав нь 1980 оноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд явсан. Тэгээд халагдаж ирээд тус нэгдлээ татан буугдах хүртэл хоньчноор тасралтгүй ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч С.Даваажавын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Л.Буниажав нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг 2 дугаар бригадад хоньчноор 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхлээд 1983-1986 онд хугацаат цэргийн алба хааж ирээд буцаж тус нэгдэлдээ 1990 оныг дуустал хоньчноор үргэлжлүүлэн ажилласан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/201 дугаартай “Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1980-1987 оны тушаал шүүж үзэхэд Л.Буниажавыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд мөн нэгдлийн 1988-1992 оны тушаал манай архивт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байхна”. гэх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/173 дугаартай “Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас Аодын зориг нэгдлийн цалингийн данс, холбогдох баримт шатаж устсан тул тухайн үед нэгдэлд ажиллаж байсан Л.Буниажавт холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.500 төгрөгөөс илүү төлсөн 300 төгрөгийг буцаан олгож, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон