Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-06 тоотод оршин суух Сартуул овогт Бат-Эрдэнийн Оюунбилэг /ФБ91102325/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 18 дугаар байрны 18 тоотод оршин суух Ласран овогт Батбаярын Баасандэмбэрэл /ЙЮ91021534/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Баасандэмбэрэл бид хоёр 2009 оноос үерхэж эхэлсэн бөгөөд 2011 оноос хамтран амьдарч 2012 оны 5 дугаар сарын 17 өдөр охин Б.Мөнхзаяаг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Мөнгөнсоёмбыг төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй ч өөрсдийн хүсэлтээр хүүхдийн төрсний гэрчилгээг эцэг Б.Баасандэмбэрэлээр овоглон авсан. Бид 2016 оны 10 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад Б.Баасандэмбэрэл Хөвсгөл аймгийн                                        “Бодь даатгал”-д ажилд орсон. Энэ хугацаанд Б.Баасандэмбэрэл гэр бүлээс гадуур олон удаа харилцаа үүсгэж байсан ч би уучилж байсан.Гэвч хамгийн сүүлд нэг эмэгтэйтэй хамтран амьдарч, холбоогоо таслах боломжгүй гүнзгий харилцаатай байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бидний хооронд одоогоор ямар ч харилцаа байхгүй. Иймд миний охин Б.Мөнхзаяа, хүү Б.Мөнгөнсоёмбо нарт эцэг Б.Баасандэмбэрэлээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж гаргуулж, 2 хүүхдийг минь миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Баасандэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:  … Миний нэр хүндийг зориуд гутаах оролдлого гаргаж байгаад би гомдолтой байна. Миний хувьд олон удаа бусадтай харилцаа үүсгэж байсан гэсэн нь үндэслэлгүй болно. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй учир аргагүйн эрхэнд тус тусдаа байх болсон. Харин бидний дундаас гарсан хоёр хүүхдийн хувьд эцгээс нь тэжээн тэтгэх үүргээ хуулийн дагуу хүлээхэд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Баасандэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Мөн хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Өөрөө ажилтай байсан учир шүүх хуралдаанд ирж амжаагүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунбилэг нь хариуцагч Б.Баасандэмбэрэлд холбогдуулан,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.  

Б.Оюунбилэг,  Б.Баасандэмбэрэл нар нь 2011 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Мөнхзаяа, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Б.Мөнгөнсоёмбо нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн № 0000740491-380/90  дугаартай, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн № 6701000031 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолтууд, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Б.Баасандэмбэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нь шүүх хуралдаанд охин Б.Мөнхзаяа, хүү Б.Мөнгөнсоёмбо нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Б.Мөнхзаяа, Б.Мөнгөнсоёмбо нар нь бага насны бөгөөд тэд нарт эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Мөнхзаяа, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнгөнсоёмбо нарыг эх Б.Оюунбилэгийн асрамжид үлдээж, эцэг Б.Баасандэмбэрэлээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдаж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Б.Баасандэмбэрэлээс гаргуулан, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Мөнхзаяа, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнгөнсоёмбо нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөг, нийт 173.500 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийт 118.462 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон