Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух Шош овогт Өлзийбатын Оюун /РФ62011561/-ын эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ө.Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ө.Оюун шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Ө.Оюун нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар тасгийн Бургалтай бригадын хүний бага эмчээр, 1986 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг бригадад хүний бага эмчийн салбарт сувилагчаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын яслийн сувилагч, хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Учир нь дээрхи хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа болно.

Миний бие Ө.Оюун 1996-2005 оныг хүртэл нийгмийн даатгалын дэвтэрт нэр зөв бичигдсэн байдаг. Гэтэл 2006 оноос 004370 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2012 оны 04370 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт миний нэрийг Ө.Оюунбат гэж буруу бичсэн байдаг юм. Иймд нийгмийн даатгалын дэвтэрт Ө.Оюунбатаар бичигдсэнийг Ө.Оюун мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Шош овогт Өлзийбатын Оюун нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба  шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ө.Оюун нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийгмийн даатгалын салбараас 2006 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Өлзийбатын Оюунбат нэрээр олгосон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болох нь

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын захиргаанаас 1962 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өлзийбатын Оюун нэрээр нээж олгосон 74 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, ,

Гэрч Н.Эрдэнэчимэгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Нутгийн ард иргэд Оюунбат гэх нэрээр дуудаж заншсан. Харин ар гэрийнхэн нь Оюун гэх нэрээр дууддаг. Ямар шалтгаанаар ингэж дуудах болсон талаар нь сайн мэдэхгүй юм. Эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа “Оюунбат эмч” гэсэн нэрээр танилцуулагддаг байсан. ...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйн Эрдэнэбулган тасгийн Бургалтай бригадад 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүний бага эмчээр, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг бригадад хүний бага эмчийн салбарт 1986 оны 10 дугаар сарын 20-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сувилагчаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын яслийн сувилагч, хүмүүжүүлэгчээр 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь

Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Өлзийбатын Оюун нэрээр нээж олгосон 011839 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах Газрын даргын 1982 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай “1. 1982 онд Анагаах ухааны дээд, дунд сургууль төгссөн их, бага эмч, сувилагч, бусад мэргэжилтэн нарын хуваарийг 1 дүгээр хавсралтаар …1 дүгээр хавсралт…8. Оюуныг Тариалан сум, САА-н Эрдэнэ-булган тасгийн Бургалдай бригадын бага эмчээр…” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах Газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай “…Эрдэнэбулган сумын Бургалдайд ажиллаж байсан Ө.Оюунбатыг…Зэрлэг бригадад шилжсэн тул мөн сумын Зэрлэг бригадын хүний бага эмчийн салбарт сувилагчаар 10 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тус тус томилж ажиллуулсугай…” гэх ажилд томилох, ажлаас чөлөөлж шилжүүлэх, курст суралцуулах, тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч З.Батмөнхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн... Ө.Оюун нь 1982 онд Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуулийг бага эмчээр төгсөж ирээд Бургалтай бригадын салбарын эрхлэгчээр томилогдсон. Сувилагч нь Занданхүү гэж байсан. Асрагч нь Бүжлхам гэж байсан. Тэгээд 1986 онд Зэрлэгийн бригад руу шилжиж яваад нэг их удалгүй байж байгаад Эрдэнэбулган сумын яслийн сувилагчаар ирж байсан. Тэгээд тэндээ ажиллаж байгаад Эрдэнэбулган сумын Бөөрөлж бригад руу шилжиж бага эмчээр очсон. Түүнээс хойш олон жил хөдөө багуудаар эмч хийж байгаа... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон