| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0170/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/000 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/000
ТОГТООХ нь:
1 Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Гыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Гд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 312 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялыг нэг хоногоор тооцож 39 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 3 жил 1 сарын 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Гы 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 03-наас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 528 хоногийг ялтны эдлэх ял оруулан тооцсугай.
6 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Гаас 3000000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Бд олгосугай.
7. Шүүгдэгч Г.Гаас нийт 3240704 төгрөг гаргуулж, 2927704 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Бд, 313000 төгрөг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарт олгосугай.
8. Насанд хүрээгүй хохирогч төрсөн эх Б.Бгийн нийт 8927000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 3000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч Г.Гы эзэмшлийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Г.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ